Улсын Онцгой комиссоос өнөөдөр ээлжит хурлаа хийж байна.
Хурлын үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дэлхийн 43 улсаас 6,000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Шалтгаанаар ангилан үзвэл:
Гадаадад байгаа иргэд болон ар гэрийнхэн нь тэднийг Монголд авчрахыг хүсэн өргөдөл, хүсэлтээ гаргаж байгаа бол эх орондоо байгаа зарим иргэн гадаадаас хүмүүсийг битгий авчраач гэж байгаа. Энэ хайчин дунд Засгийн газар, Улсын Онцгой комисс ажиллаж байна. Гадаадад байгаа иргэдээ авчрахыг хичээн ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар дараагийн онгоцны төлөвлөгөөг гаргаж байна.
Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр ярьж байна. Үүнд гадны бусад улсаас Сөүлд очсон иргэдээ татах талаар төлөвлөж байгаа юм" гэлээ.