Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас хэвлэлийн хурал хийж байна. Энэ өдрийн хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож, мэдээлэл өгч байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал "Яг энэ цаг мөчид гадаадад байгаа монголчуудаас долоон хүн коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэлтэй байна. Үүний хоёр нь Москвад суралцаж буй оюутан.
ОХУ-д суралцаж байгаа оюутнууд наашаа ирэх хүсэлтээ гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нь нэмэгдэж байгаа тус бүсэд өвчлөх эрсдэлтэй. Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!