Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Эсмия" эм нь хүний элгэнд гэмтэл үүсгэх магадлал тогтоогдсон тул худалдаанаас татан авлаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Унгар Улсын Гедеон Рихтер НХН болон Европын эмийн агентлагийн судалгаагаар “Эсмия” /улипристал ацетат/ 5мг шахмал эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул судалгааны эцсийн дүн гарах хүртэл тус эмийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг Европын эмийн агентлагаас 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр гаргажээ. Үүний дагуу Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Эсмия” эмийг дотоодын зах зээлээс буцаан татан авалт хийгээд байгаа аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Эсмия” эмийг зах зээлд худалдаалагдахаас сэргийлэн 2020 оны гуравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг 985 эмнэлэг, эм хангамжийн байгууллагыг хамруулан хийж, 340.8 хайрцаг “Эсмия” эмийг илрүүлж Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлсэн байна.

Иймд эмийн сангуудад “Эсмия” эм худалдаалагдаж байвал тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад хандан мэдээлэл өгөх, хэрэглэхгүй байхыг иргэдэд зөвлөлөө.

 


Эх сурвалж: МХЕГ