Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Кеннедийн гэр бүлийн хоёр гишүүн завиар аялж яваад сураггүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Кэтлин Кеннеди Таунсендын охины гэр бүлийнхэн

АНУ-ын улс төрд нөлөө бүхий Кеннедийн удмынхны хоёр хүн завиар аялж яваад сураггүй алга болсныг өчигдөр мэдээлжээ.

Кэтлин Кеннеди Таунсендын охин болон найман настай зээ хүү хоёр АНУ-ын Мэрилэнд мужийн голд сэлүүрт завиар аялж яваад сураггүй болсныг тус мужийн захирагч Ларри Хоган өчигдөр мэдээлсэн байна.

68 настай Кеннеди Таунсенд нь Мэрилэнд мужийн дэд захирагчаар ажиллаж байсан хүн юм. Тэрээр алуурчны гарт амь үрэгдсэн АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийн төрсөн дүү Роберт Кеннедийн охин.

Роберт Кеннеди нь ахынхаа засаг захиргааны үед АНУ-ын ерөнхий прокурорын албыг хашиж байжээ.

Америкийн улс төрд нөлөө бүхий Кеннедийн удмынхныг цаг бусын үхэл тойрдоггүй нь олон нийтийг гайхшруулдаг.

Жон Кеннедийг алагдсанаас хойш таван жилийн дараа буюу 1968 онд дүү Роберт Кеннеди нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байхдаа бусдын гарт амь үрэгдсэн юм.

1999 онд Жон Кеннедийн хүү Жон Кеннеди Жр эхнэр, бэргэн нарын хамт Массачусетс мужид бага оврын нисэх онгоцоор аялж байгаад осолдож нас барсан байна.

2019 оны зун Роберт Кеннедийн ач охин Сирша Кеннеди Хилл 22 насандаа мансууруулах бодисын тун хэтрүүлсэн шалтгаанаар амиа алдаж байжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
13 | 18 | 17 цаг