Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг баривчлах тогтоол гараагүй гэв

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг баривчлах тогтоол гарсан гэх мэдээлэл гарчээ.

Энэ талаар шүүхийн болон прокурорын байгууллагаас тодруулахад "Шүүх дээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг баривчлах тогтоол гараагүй" гэсэн юм.

Хуулийн дагуу баривчлах тогтоолыг шүүхээс гаргадаг байна.

Харин түүнийг тусгай үүргийн нислэгээр ирэх тухайд нэрсийн жагсаалтад байгаа эсэх тодорхой мэдээлэл олдсонгүй.

"Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх үйлдэлд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улс Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байна" гэсэн мэдээллийг АТГ-аас өгч байсан юм.