“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.
Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж байгааг “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт мэдээллийн эхэнд хэлэв.
Мөн "Хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэдий ч “1072 Хувьцаа мэдээллийн төв”-д хандаж буй иргэдийн тоо их хэвээр байна.
2020 оны гуравдугаар сарын 16-23-ны хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 8,127 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 637 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28,783 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 65,512 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!