Гэрээсээ ажиллаад, өөртөө гаргах цаг бага ч гэсэн нэмэгдсэнтэй зэрэгцэн урин дулаан хавар айсуй байх энэ үед кето дэглэм барьж буй хүмүүс нэмэгдсээр байна. Кетогийн хамгийн талархалтай нэг зүйл бол сайн чанарын шоколад хэрэглэж антиоксидантын хэмжээг нэмэх билээ. Нүүрс ус огт хэрэглэхгүй байх ёстой бидэнд тулгарах гол асуудал нь сайн чанартай, хүний биед хэрэгцээтэй эрдсийг өөртөө агуулсан 70%-с дээш какаоны агууламж бүхий хар шоколадыг хэрхэн таних тухай байдаг.
Тиймээс сайн чанарын шоколадыг бүрэн танихад хэрэг болох 7 шинжийг дор бичлээ ?
Сайн чанарын шоколад нь жигд өнгөтэй, гялалзсан байх ёстой. Хүрмээр санагдтал гялтгар, зөөлөн мэт харагддаг. Хэрэв цайрсан, жижиг бөмбөлөг үүссэн байвал тухайн шоколадыг хэтэрхий халуун температурт хадгалсан эсвэл чийгшил дутагдсаны үр дүн бөгөөд энэ нь шоколаданд агуулагдах сахар нь дээрээ ялгарч, какаоны тослог нь ууршин алга болсон гэсэн үг юм. Үндсэндээ шоколадны хадгалах горим алдагдсан үед амт чанар нь мөн өөрчлөгддөг байна. Тиймээс гялтганасан нэгэн жигд өнгөтэй байгаа эсэхийг хянаарай.
Сайн чанарын шоколад таныг хүрэх төдийд хайлах ба торгомсог зөөлөн мэдрэмж төрүүлж байх учиртай. Энэ нь цэвэр какаоны тосоор хийгдсэн эсэхийг мэдэх арга бөгөөд цэвэр какаоны тос нь хүний биед хамгийн түргэн шингэдэг буюу 31 градуст хайлдаг байна.
Амталгаа яг эндээс эхэлдэг. Хэрэглэгчид маань амтыг зөвхөн аманд орсны дараагаар мэдрэгддэг гэдэг бол сайн чанарын шоколадны үнэр нь таны хуруу хүрээд бага зэрэг хайлах үедээ ялгарч эхэлдэг. Үнэр нь маш баялаг, тослог, жимсэн, цэцэглэг гээд тухайн шоколадны бүтцээс болон хүн бүрийн үнэрлэх мэдрэмжээс хамааран өөр өөрөөр мэдрэгддэг.
Шоколадыг хугалах мөчид дуугарах авиа нь тэс өөр байдаг. Хар шоколад нь сүүтэй шоколадтай харьцуулахад илүү хурдан хугардаг мөн илүү хатуу чанга мэт сонсогддог. Хугарах чимээ нь хүний стрессийг тодорхой хэмжээнд буулгахаас гадна хугалсны дараа шоколадаа харвал нягтшил сайтай, чигжүү байх нь тодхон харагддаг. Муу чанарын шоколад нь хугалах үед бутардаг бөгөөд энэ нь нэгдүгээрт какаоны цэвэр тосоор хийгдээгүй, хоёрдугаарт зөв горимд хадгалаагүй, гуравдугаарт сайн нягтаршуулж өгөөгүй буюу бүрэн болгоогүй зэрэг шалтгаануудтай байдаг.
Бүтцийг амтлах мэдрэмж ч гэж нэрлэдэг. Какаоны тос нь таны аманд ороод уусч буй мэдрэмж бол жинхэнэ таашаал өгөхүйц зүйл бөгөөд хугалахад маш хатуу сонсогдож байсан шоколад таны аманд ороод 1,2,3 секундийн дотор шууд хайлж байх ёстой. Яг энэ мөчид та зөөлөн цэвэр какаоны амтыг давхар амтлах болно. Хэрэв таны аманд наалдамхай, ширхэглэг зүйлс мэдрэгдэж байвал энэ нь ургамлын тосны үлдэц буюу цэвэр какаогоор хийгдээгүй байна гэсэн үг билээ.
Сайн шоколадны нарийн төвөгтэй амт нь какаоны чанар, үйлдвэрлэлийн явц ба түүний онцлог, шоколадирийн ур чадвар зэргээс хамаардаг. Ерөнхийдөө илүү баялаг, илүү жимсэн буюу ванилины амттай, магадгүй илүү хөрслөг байгалийн амт нь чанартай шоколадны ялгарах онцлог билээ. Энэхүү амтыг мэдрэхийн тулд та шоколадыг хэзээ ч зажилж болохгүй! Хэлэн дээрээ тавиад хайлах явцад нь үнэрийг нь давхар мэдрэх нь чухал юм.
Чанартай шоколад хүртсэний дараах мэдрэмж нь маш цэвэрхэн байх бөгөөд шоколад нь бүрэн ууссан ч амт нь танд амтагдсан хэвээр байна. Мөн нэгэн гайхалтай зүйлийг хэлэхэд 70%-с дээш какаоны агууламж бүхий хар шоколад маш гашуун байдаг гэж хүмүүс боддог. Гэтэл сайн чанарын шоколад танд гашуун мэдрэмж төрүүлэх ёсгүй. Та 85%-ийн какаоны амттай хар шоколадыг идсэн ч таашаалтай идвэл сайхан биз? Тэгвэл Монголд байгаа хамгийн зөв горимд хадгалагддаг, жинхэнэ сайн чанарын шоколадыг эндээс олоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!