Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци эмнэлгүүдийг үнэгүй Wi-Fi интернэтэд холболоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 6
Сурталчилгаа

Мобиком Корпораци ХХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ цаг үед Улсын нэгдсэн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй ашиглах утасгүй интернэтийн үйлчилгээг нэвтрүүллээ.

 

Дэлхийн 80 гаруй оронд тархаад буй COVID-19 вирусийн халдвар Монгол улсад тархах өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд улсын эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Иймд Мобиком Корпораци ХХК-иас өөрийн охин компани Мобинет ХХК-иар дамжуулан эхний ээлжид Нэгдсэн 1-р эмнэлэг, Нэгдсэн 3-р эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв зэрэг эмнэлгүүдэд утасгүй интернэтийн сүлжээгээ бий болголоо.  Ингэснээр хорио цээрийн хугацаанд /2020.03.31 дуустал/ эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид болон эмнэлгийн эмч ажилтнууд үнэ төлбөргүйгээр хүссэн хугацаагаараа интернэтэд холбогдох боломж бүрдлээ. Энэхүү үнэгүй интернэтэд холбогдоход аль ч үүрэн операторын хэрэглэгч холбогдох боломжтой ба ямар ч нэмэлт нөхцөл, асуулга, тохиргоо хийх шаардлагагүй юм.      

 

2020 оны 3 дугаар сарын 31-нээс хойш буюу хорио цээрийн хугацаа дууссан ч эдгээр эмнэлгүүдэд “Mobinet Wi-Fi” утасгүй интернэтийн үйлчилгээ хэвээр байх бөгөөд Мобикомын хэрэглэгчид ашиглах боломжтой байна. Ингэхдээ, дараа төлбөрт "Миний Моби" дата багцтай хэрэглэгчид байнгын үнэгүй хандах ба харин 7 болон түүнээс дээш хоногийн эрхтэй дата багц идэвхжүүлсэн хэрэглэгчид багцынхаа хүчинтэй хугацаанд үнэгүй ашиглана. Мобикомын дата багцгүй хэрэглэгчдийн хувьд “MobiNet Wi-Fi” утасгүй интернэтийг долоо хоногт нэг удаа 30 минут үнэгүй ашиглах эрхтэй бөгөөд тухайн 7 хоногтоо дахин үнэгүй Wi-Fi интернэт ашиглах эрх авахыг хүсвэл өөрийн и-мэйл хаягаа үнэн зөв бүртгүүлж дахин 30 минутын эрх авах боломжтой.

Ийнхүү Мобиком Корпораци ХХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд эхний ээлжид дээрх 3 эмнэлгийг утасгүй интернэтийн үйлчилгээнд амжилттай холбосон бөгөөд хэрэглэгчдийн хүртээмж, интернэт ашиглалтын үр дүнг харгалзан үзэж цаашид бусад эмнэлгүүдийг утасгүй интернэтийн үйлчилгээнд  холбох техникийн нөхцөл байдлыг судалж, туршилтын ажлуудыг хийж байгаа юм байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.