Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нарыг зорьсон NASA-гийн хөлөг хоёр дээд амжилт тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн Parker Solar Probe (PSP) сансрын хөлөг 2018 оны наймдугаар сард нарны олон нууцыг тайлахаар дэлхийгээс хөөрсөн юм.

Уг хөлөг наранд хамгийн ойрхон очсон болон хүний гараар бүтсэн хамгийн хурдан техникээр тодроод байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт PSP өөрийн хоёр дээд амжилтыг дахин шинэчилжээ.

Тэрээр нарыг тойрон эргэхдээ 393,044 км/цаг хурдалсан нь хүний гараар бүтээгдсэн техникүүдээс хамгийн өндөр хурдтай нь болсон байна.

Мөн нарны гадаргууд 18.6 сая километр зайтай ойртож, наранд хамгийн ойр очсон техник болжээ.

2024 он хүртэл нарыг судлах PSP хөлөг цаашдаа өөрийн дээд амжилтуудыг дахин дахин эвдэх нь тодорхой байна. Хамгийн сүүлийн шатанд тэр нарны гадаргууд 7 сая километр зайнд очих юм.

PSP хөлгийн гадна талд хамгийн орчин үеийн технологиор бүтээсэн халуун тэсвэрлэх бүрхүүл байдаг ажээ.

 

Эх сурвалж: CNET