Шинэ жил дөхөж байгаатай холбоотойгоор хүнсний бараа бүтээгдэхүүн олноор нь худалдан авч буй иргэд хүнсний түүхий эд болон бүтээгдэхүүний аюулгүй байдлыг маш их анхаарахыг сануулж байна.
Тухайлбал, худалдаа үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх хэрэгтэй.
Түүнчлэн түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх, ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх нь чухал.
Шинэ жилийн арга хэмжээ хийх гэж буй зоогийн газар, ресторанууд хоол үйлдвэрлэлийн ажлын байрны ариун цэврийн шаардлага хангасан байх, хоол хүнсэнд ашиглаж буй түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлыг хангасан тухай баталгаажилттай, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын байртай худалдааны байгууллагаас нийлүүлсэн эсэхийг холбогдох бичиг баримтад үндэслэн сайтар хянаж үзэх хэрэгтэй.
Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээтэй эсэх, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан байдлыг нягтлан үзэж байхыг зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!