Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдааны хэлэлцээрийн нөлөө 2020 онд Монголын түүхий эдийн экспорт өсөх боломжийг хязгаарлаж мэдэх нь

ikon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: reuters.com

АНУ, Хятадын талууд 2020 оны нэгдүгээр сарын 16-нд 18 сар үргэлжилсэн худалдааны дайнаа түр завсарлах гэрээний эхний хэсгийг баталсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл урьдчилсан хэлэлцээрийн баримт бичигт ямар заалтууд орсон талаар гол өөрчлөлтүүдийг тоймлон хүргэвэл:

Хятадын худалдан авалт: 

Ирэх хоёр жилд Хятад улс АНУ-аас авах худалдагаа 200 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр болов. Үүнд 2020 онд 

  • Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний худалдан авалтыг 32.9 тэрбум ам.доллароор
  • Эрчим хүчний бүтээгдэхүүний худалдан авалтыг 18.5 тэрбум
  • Үйлчилгээний салбарын бүтээгдэхүүнийг 12.8 тэрбум 
  • Газар тариалангийн бүтээгдэхүүний худалдан авалтыг 24 тэрбум ам.доллароор тус тус нэмэгдүүлэхээр болсон.

Харин үлдсэн хэмжээгээ 2021 онд биелүүлэхээр товложээ.

Тариф:

АНУ есдүгээр сарын 1-нд хэрэгжүүлсэн тарифаа 7.5 хувь болгож бууруулав. Үүнд Хятадын 120 ам.долларын бүтээгдэхүүн хамаарна.

Хятадын 250 ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 25 хувийн татвар хэвээр үлдэх бөгөөд “Хоёрдугаар шат”-ны хэлэлцээрийн үед бууруулахаар байна. Хятад, Америк хоёр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд хэрэгжих байсан тарифыг тодорхойгүй хугацаагаар цуцалсан. 

Оюуны өмч: 

Хэлэлцээрт Хятадын зүгээс зохиогчийн эрх, патентын хуулийг илүү чанга хэрэгжүүлэхээр болж, АНУ-ын технологийн компаниудыг зах зээлдээ нэвтрүүлэхэд хялбар болгохоор болов.

Валют:

Хятад өрсөлдөөнд шударга бусаар давуу тал олж авахын тулд валютын манипуляц хийхгүй байх үүрэг хүлээсэн байна.

Хятадын санхүүгийн үйлчилгээ:

АНУ-ын банк, даатгал, үнэт цаас, кредит үнэлгээний компаниуд Хятадын санхүүгийн зах зээлд нэвтрэх хүндрэлийг багасгана.

Хэрэгжилт:

Бага, дунд шатнаас дээд удирдлагыг хүртэл талууд хоорондоо зөвшилцөн маргааныг шийдэх бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд тариф тогтоох, торгууль ногдуулах зэрэг арга хэмжээг авна.

Дүгнэлт 

Хоёр улсын хоорондын урьдчилсан хэлэлцээр зах зээлийн хүлээлтэд хүрч чадсангүй. Тарифаа цуцлахгүй үлдээж, цаашид хоёрдугаар шатны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ чухам хэзээ эхэлж, хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа учраас түүхий эдийн зах зээл мэдэгдэхүйц өөрчлөлтгүй, тогтвортой байна. 

Хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурснаар алтны ханш 0.1хувиар унаж, 1,552.15 ам.долларт, газрын тосны Брент ханш 0.7 хувиар өсөж, 64.45 ам долларт, WTI ханш 0.7 хувиар өсөж, 58.20 ам.долларт хүрлээ.

Монгол Улсын хувьд хөрш улсын худалдан авалт, үйлдвэрлэл нэмэгдэх нь нүүрс, зэс гэх зэрэг түүхий эдийн эрэлтэд эерэгээр нөлөөлж, ханшийг өсгөнө. Гэвч нөхцөл байдал хүлээлтэд хүрээгүй нь 2020 онд түүхий эдийн экспорт өсөх боломжийг хязгаарлаж байна.

Дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг бүрдүүлдэг хоёр их гүрний худалдааны дайн хэзээнээс эхэлсэн талаар эргэн сануулъя. 

АНУ $250 ТЭРБУМ

 

БНХАУ $110 ТЭРБУМ

 

2018.07.06

Хятадын 34 тэрбум ам.долларын экспортод 25%-ийн татвар ногдуулж эхлэв.
АНУ-ын 34 тэрбум ам.долларын экспортод 25%-ийн тариф тогтоов.

2018.08.06

Хятадын 16 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний татвар 10% байсныг 25% болгон өсгөсөн ба наймдугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжинэ гэв.
16 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тогтоосон ба наймдугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжинэ гэв.

2018.08.22

Хоёр улсын төлөөлөгч нар хэлэлцүүлэг хийсэн ба шийдвэрт хүрч чадаагүй.


2018.09.24

Хятадын 200 тэрбум ам. долларын бараанд 10%-ийн тариф тогтоов.
АНУ-ын 60 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнд 10%-ийн татвар ногдуулав.

2018.12.02
“G 20” уулзалтаар АНУ болон Хятадын төрийн тэргүүн нар ирэх 90 хоногийн хугацаанд дахин нэмэлт татвар ногдуулахгүй байхаар тохиролцсон ба энэ хугацаанд гадаад худалдааны талаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрвэл тарифаа нэмэгдүүлэхгүй юм.


2018.12.14

?
АНУ-ын автомашины экспортод тогтоосон 25%-ийн татвар, автомашины хэрэгсэлд ногдуулсан 5%-ийн татвараа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын хугацаатайгаар татвараас чөлөөлсөн ба АНУ-аас дахин шар буурцаг импортлох шийдвэрт хүрэв. (Шар буурцагны импортыг 2018 оны долоодугаар сард зогсоосон

2019.03.31

?
АНУ-ын автомашин болон түүний тоног төхөөрөмжид тогтоосон татварын хөнгөлөлтөө сунгав.

2019.05.10

Хятадын 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тогтоосон татварыг 10%-иас 25% болгож өсгөсөн ба нэмэлтээр 325 тэрбум ам.доллар бүхий бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлэв.
?

2019.05.16

Хятадын Huawei компанийг АНУ-ын компаниудаас худалдан авалт хийхийг хориглолоо.
?

2019.06.01

?
АНУ-ын 60 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тогтоосон татварын хувийг 10%, 20%, 25% болгон нэмэгдүүлэв.

2019.06.28

Дональд Трамп ба Ши Жинпинь нар “Их 20"-ийн уулзалтаар цаашид нэмэлт тариф тавихгүйгээр хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр болсон байна


2019.08.02

Талууд Шанхай хотноо хэлэлцээр хийсэн ба АНУ 9-р сарын 1-ний өдрөөс нэмэлтээр 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10 хувийн татвар хэрэгжиж эхлэх талаар мэдэгдлээ. 8-р сарын 13-нд уг жагсаалтыг 3 хэсэгт хуваав. Үүнд:

  • 9-р сарын 1-нд хэрэгжиж эхлэх 125 орчим тэрбум ам.доллар бүхий бүтээгдэхүүн 
  • 12-р сарын 15-нд хэрэгжиж эхлэх 160 орчим тэрбум ам.доллар бүхий бараа
  • Тарифаас хасагдсан 2 тэрбум орчим ам.доллар бүхий бүтээгдэхүүн

2019.09.01

Хятадын 110 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10 хувийн татвар хэрэгжиж эхэлсэн бол 
Хятад АНУ-ын 75 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд нэмэлтээр болон шинээр 5-10 хувийн татвар ногдууллаа.

2019.09.12

АНУ Хятадын 70 жилийн ойн баярт хүндэтгэл үзүүлж, 200 тэрбум ам.доллар бүхий бүтээгдэхүүний татварын хувийг 10-р сарын 1-ний өдрөөс 5%-аар нэмэгдүүлэх 30%-ийн тариф хэрэгжиж эхлэх хугацааг хоёр долоо хоногоор хойшлууллаа
?

2019.10.11

АНУ Хятадтай хийсэн 1-p шатны хэлэлцээрийн тухай мэдэгдэж, Хятадад ногдуулах тарифын нэмэгдлийг дахин хойшлууллаа
?

2019.12.13

АНУ - БНХАУ хоёр зарчмын хувьд Нэгдүгээр шатны хэлэлцээрт хүрж, гэрээнд гарын үсэг зурахаар болов. Хоёр талаас 12-р сарын 15-нд хэрэгжих байсан тарифаа цуцалж, зарим тарифыг буулгах, цуцлахаар болж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлж, оюуны өмч болон технологийн асуудлуудыг шийдэх бүтцийн өөрчлөлтүүдийг хийхээ мэдэгдлээ.


2020.01.15

Хоёр улсын төлөөлөгчид Вашингтон хотноо уулзаж, Нэгдүгээр шатны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Хоёрдугаар шат” ны хэлэлцээрийг хийх бөгөөд гэрээг эцэслэсний дараа бүх тарифаа бууруулна гэв.

 

 

Эх сурвалж: Голомт банк нөөцийн удирдлагын газар