Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо

ikon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:53 2020/01/08

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2508185192771590/

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 80.5 хувийн саналаар дэмжигдлээ. 

Ийнхүү хуулийн төслийг эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв. 

Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг маргааш буюу нэгдүгээр сарын 9-нд хийх болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. 

17:51 2020/01/08

Монголбанк үнэт цаасыг авч болно гэдэг тусгайлсан заалт оруулсан учраас хууль зөрчихгүй

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Байгалийн баялгийг иргэдэд тэгш хуваах зарчмыг дэмждэг. Хуулийн төслийн 5.1-д зааснаар Эрдэнэс МГЛ үнэт цаас гаргах юм байна. Түүнийг нь банкууд худалдаж авах юм байна.

Банкны тухай хуульд арилжааны банкуудын заавал биелүүлэх шаардлага гэж байдаг. Нэг компанийн гаргасан үнэт цаасны хэмжээг заасан байгаа. Гэтэл Эрдэнэс МГЛ-ийн гаргах үнэт цаас тэр хэмжээнээс хамаагүй их байна. Үүнд Монголбанк яаж хяналт тавих вэ. 

Монголбанкны Хууль эрх зүйн бодлогын хэлстийн захирал Б.Эрдэнэхуяг: Төв банкны тухай хуульд хуульд өөрөөр заагаагүй бол өргөн баригдсан хуульд Монголбанк үнэт цаасыг авч болно гэдэг тусгайлсан заалт оруулсан учраас хууль зөрчихгүй. 

17:18 2020/01/08

Төрийн банкийг мөнгөжүүлж байна. Удахгүй Төрийн банкийг хувьчилна

Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар саналаа хэлж байна.

Ж.Батзандан:

- 750 тэрбум төгрөгийг бонд босгох замаар олоод тэр мөнгөө хоёр банканд хийх тухай бодлого явж байна гэж харж байна. 500 гаруй тэрбум төгрөг нь ХААН банк руу, үлдсэн нь Төрийн банк оруу орох юм байна. Энэ хоёр банкны алдагдлыг хаах гэж байна гэж харагдаж байна. 

Өнөөдөр орж ирж байгаа энэ хуулийн төсөл зээл авсан ахмадуудад зээлийг нь хааж, аваагүйд нь юу ч өгөхгүй гэсэн төсөл байна. Иймээс ШИНЭ намын УЗ хуралдаж, ахмадуудыг ялгаварлах нь буруу гэж үзсэн. 

Энэ мөнгийг өгөх гэж байгаа бол НДС-аас тэтгэвэр авч байгаа нийт ахмадад тэгш хуваах хэрэгтэй гэж үзэж байна. 750 тэрбум төгрөгийг тэтгэвэр авагчдад хуваавал нэг хүнд 2.5 сая төгрөг оногдохоор байна. Цагаан сарын өмнө ахмадуудаа гомдоож яах вэ. 

С.Баярын Засгийн газраас эхлээд мөнгө тараах ажиллагаа эхэлсэн. 2008 оны сонгуульд орохдоо хүн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэснээс популист уралдаан эхэлсэн. 

750 тэрбумаар аймаг бүрт 5 сургууль, 5 эмнэлэг барьж болно. 1,000 км зам барьж болно. 1,000 ширхэг ЖДҮ-ийг босгож, 50-100 мянган ажлын байр бий болгож болно.

Б.Пүрэвдорж: 

- Шийдэх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ баялгийг тэгш хуваарилах нь Үндсэн хуулийн зарчим. Салхитын ордоос орж ирж байгаа баялгийг ард түмэнд ялгаварлан олгож байгааг гайхаад байна. 

Тэтгэврийн гэж, тэрийгээ дотор нь зээлтэй, зээлгүй гэж байгаа нь Үндсэн хуулийн цэцэд очих эрсдэлтэй байна. 

  • Бонд гаргах
  • Хөгжлийн банк баталгаа гаргах
  • Монголбанк бонд худалдаж авах гэсэн асуудлууд энэ хуульд байна. 

Эрдэнэс МГЛ бонд гаргах нь Компанийн тухай болон Үнэт цаасны тухай хуулиар шийдэгдэнэ. Компанийн эрхийн асуудал. 

Хөгжлийн банк баталгаа гаргах эрхтэй. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэх боломжтой. 

Монголбанк зөвхөн Засгийн газрын бондыг мөнгөжүүлэх эрхтэй. Компанийн бондыг мөнгөжүүлэх эрхгүй. 

Төрийн банкийг мөнгөжүүлж байна. Удахгүй Төрийн банкийг хувьчилна. Хэн хувьчлах вэ гэдэг асуудал яригдана шүү. 

16:49 2020/01/08

6 сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэх саналтай байгаа

Гэрэл зургийг Mpa.mn

О.Баасанхүү: 

- Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн зээл олгохгүй юм байна. Зээл аваагүй ахмадууд хэрэгцээгээ хангах боломж байгаа юу, цагаан сар болох гэж байгаа гээд 200,000 буюу ахмадын 50% нь нэг сарын дотор 3 сараар урьдчилж зээл авъя гэвэл тэр нөөцийг давах уу? 

С.Чинзориг:

- Цаашдаа зээлийг зогсоох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Дэм болохоос илүү ядуурал руу түлхэж байна. Хүүгүй гурав хүртэлх сарын урьдчилгаа өгөх эсвэл нэг жилийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээл байх эсэхийг хууль батлагдсаны дараа Монголбанктай ярьж шийднэ. 

8 орчим тэрбум төгрөгийн эрсдэлтэй зээл байгаа. Ялангуяа зээлдэгч нь нас барсан тохиолдолд. Тиймээс зээлдэгч нас барсан бол зээлийг нь тэглэхээр ярьж байна.

М.Билэгт: 

- Зээл авсан иргэдийг 0-20 сая төгрөгийг бүгдийг адил тэглэх гэж байгаа нь ахмадуудаа ялгаварлаж байна. Аваагүй байгаа тэр хүмүүс байгууллага, хувь хүн, дэлгүүр ТҮЦ гээд бас зээлтэй амьдардаг. Тэрийг яаж шийдэх вэ? 

Д.Оюунхорол: 

- 421,000 ахмадын 229 орчим мянга нь 776 тэрбумын зээл авсан. Үүнээс 1.1 тэрбум нь хугацаа хэтэрсэн. 90.6 хувь нь 6 сая хүртэлх төгрөгийн өртэй. 21,478 иргэн 6-30 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байна. Ажлын хэсэг дээр бид 6 сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэх саналтай байгаа. Төрийн банк, ХААН банкнаас нийт зээл авагчдын 95 хувь нь зээл авсан. 

Өрийг шийдэж өгөөд 192 мянган зээлгүй иргэдэд яаж баялгаас тэгш хүртээх вэ гэдэг саналыг бид ярилцаад одоогийн хуультай нь хамт Салхитын мөнгөний ордыг ашиглах явцад бондын хувь хэлбэрээр олгох зээлийн өрийн бичгийг гаргах боломжийг судална гэж ярьж байгаа.

15:30 2020/01/08

Цаашид тэтгэвэр тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар хуулийн төсөл боловсруулсан

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийг танилцуулсан ХНХ-ын сайд С.Чинзориг "НДС-аас 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 54.5% буюу тэтгэвэр барьцаалсан зээлийн 756.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. 

Энэ үлдэгдлийг нэг удаа тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжид үндэслэн хуулийн төсөл боловсрууллаа.  

Ингэхдээ Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах буюу "Эрдэнэс" нэртэй 6%-ийн хүүтэй бондыг 5 жилийн хугацаатайгаар гаргах бөгөөд бондын хүүгийн төлбөрт жилд 48 тэрбум нийт буюу 240 тэрбум төгрөгийг төлнө. 

Цаашид тэтгэвэр тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар бусад холбогдох хуулиадад нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан" гэлээ.