Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулган үдээс хойш хуралдана

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
УИХ-ын чуулган үдээс хойш хуралдана
Sara, ikon.mn - text to speech

УИХ-ын чуулган өнөөдөр буюу нэгдүгээр сарын 8-ны 15:00 цагт хуралдахаар болсон байна. Долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралдах хуваарьтай ч ийнхүү өмнөх нь өдөр нь хуралдаж байгаа нь Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэх болсонтой холбоотой аж. 

Яг одоо Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байна. Харин дараа нь УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм. 

Мөн өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.