ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 0.1% нь л мөнгөө өөртөө зарцуулсан судалгаа байна"

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
"Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 0.1% нь л мөнгөө өөртөө зарцуулсан судалгаа байна"
Sara, ikon.mn - text to speech

Төрөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх гэж буйтай холбоотойгоор эдийн засагт гарах үр нөлөөний талаар Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгс, Уул уурхайн шинжээч, эдийн засагч Л.Наранбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар оролцсон юм. Тэдний байр суурийг нэгтгэн хүргэе.

Б.Лакшми: Энэ шийдвэрийн нийлбэр дүн маш их сөрөг нөлөөтэй бөгөөд төлөөсийг нь ард түмэн халаасаараа нөхнө
 
Гэрэл зургийг MPA.mn

Тэтгэврийн зээлийг төрөөс төлснөөр үзүүлэх хамгийн том нөлөө бол төгрөгийн ханшийн сулрал. Шийдвэр гаргачдын мэдэгдэж буйгаар Цагаан сараас өмнө энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Тэгэхээр тийм их хэмжээний мөнгө эдийн засагт орж ирэх нь ханшийг сурлуурна. 

Хоёрдугаарт, энэ шийдвэр зорилтот бүлгээ онилж байгаа эсэх нь эргэлзээтэй. Учир нь тэтгэврийн зээлийг ихэнхдээ үр хүүхдүүд нь авсан байдаг. 

Гуравдугаар, энэ шийдвэрийн цаана дараагийн гинжин реайкц үзүүлэх эрсдэл байна. Өөрөөр хэлбэл, малчдын зээл, цалингийн зээл, моргейжийн зээлийг тэглэх хүлээлт үүснэ

Өмнө нь сонгууль угтаж өчнөөн амлалт өгч, бэлэн мөнгө тарааж байсан. Тэглээ гээд миний ч, таны ч амьдрал өөрлөгдөөгүй.

Тиймээс богино хугацааны шийдвэр амьдралыг өөрчилж чадахгүй. Харин урт хугацааны шинэчлэл хийж, тэтгэврийн реформ хийх нь зүйтэй. 

Үгүй бол энэ шийдвэрийн нийлбэр дүн маш их сөрөг нөлөөтэй бөгөөд төлөөсийг нь ард түмэн халаасаараа нөхнө. 

Б.Отгонтөгс: Та 90 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 100 төгрөгөөр авдаг болно 
 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ шийдвэр гэнэт гарсан тул эдийн засагчид, судлаачдад нөлөөллийнх нь талаар нарийн судалгаа алга. Гэхдээ арай гэж тогтворжиж, 6.6%-ийн өсөлтөд хүрч, төсвийн бодлого нь цэгцэрч байсан Монголын эдийн засагт маш сөрөг үр нөлөө дагуулах шийдвэр болоод байна. Үүнийг дараах гурван зүйлээр тайлбарлъя.

1. Инфляц 

850 тэрбум төгрөгийн зээл төлөхөд хэлцлийн зардал, гэрээ, Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулах гээд нийт 1 их наяд төгрөгийг энэ шийдвэрийн хүрээнд эдийн засагт оруулна. Үр дүнд нь инфляц нэмэгдэнэ. 

Манайд 100 төгрөгийн 79 төгрөг нь шатахуун, барилгын материал бусад хэрэглээгээрээ дамжаад импортод зарцуулагддаг. Тэгэхээр доллар, юань төгрөгийн эсрэг улам чангарна. 

Эдийн засагт бэлэн мөнгө тараах энэ мэт шийдвэрийн нөлөө эдийн засагт зургаан сарын дараа мэдрэгддэг нь судалгаагаар нотлогдсон. Тэгэхээр ирэх долдугаар сард инфляц нэмэгдэх нь. УИХ-ын дарга яаж тооцоод инфляцыг 1%-аар л өсгөнө гэснийг мэдэхгүй юм. Үүнээс их хувиар нэмэгдэнэ. Ялангуяа, Улаанбаатарт 10 хувь давж мэднэ. Өөрөөр хэлбэл, та 90 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 100 төгрөгөөр авдаг болно гэсэн үг. 

2. Нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд бус далд нөлөө. Энэ бол ёс суртахууны гажуудал 

Төрөөс төлчихдөг юм чинь гээд зээлээ төлөхөө болих, цаашлаад цалин, ипотекийн зээлийг тэглэх хүлээлт насанд хүрсэн 2 сая хүнд үүсгэж, гэрээний дагуу, зөв явж байсан үйлдлийг гажуудуулах вий гэсэн болгоомжлол байна. 

Үүний цаана банкны салбарын тогтвортой байдал яригдана. 

Нөгөө талаар, бодлогын хүү 11, зээлийн хүү 17 орчим хувьд байхад 6 хувийн хүүтэй бондыг алсын хараатай банкууд бол авахгүй. Тэгэхээр их хэмжээний яриа хэлэлцээ хийж байж арилжааны банкууд авах байх. Хөгжлийн банк үүнд баталгаа гаргаж буй. Гэтэл 100 төгрөгний баталгаа гаргасан төсөл нь хэрэгжээд уурхайг олборлоод, дэлхийн зах зээлд зараад 7-8 жилийн дараа олох мөнгө нь 20 төгрөг байвал яах вэ. Тиймээс эцсийн дүндээ Засгийн газар, Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банкны хариуцах асуудал болно. 

3. Орлогын хуваарилалтын тэгш бус байдал

Төрөөс зөвхөн ахмадуудынхаа амьжиргааг дэмжчихээр нийгмийн бусад бүлэгт тэгш бус хандаж буйн илрэл. 

Төрөөс аливаа бодлого явуулахдаа эдийн засгийн тэгш байдлыг хангах, орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Л.Наранбаатар: 20 хүрэхгүй тэрбум төгрөгийн зээл банкнаас олгох боломжтой төсөл дээр Хөгжлийн банк 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргах гэж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Австрали, Азийн уул уурхай металлургийн институцийн гишүүний хувьд ёс зүйн зарчмыг чанд баримталж, техникийн мэдээллийг үнэн зөвөөр мэдээлэх үүрэг хүлээдгийн хувьд иргэдэд бодит мэдээллийг өгөхийг хүссэн. Тиймээс Салхитын мөнгөний ордын ХААЛТТАЙ байгаа ТЭЗҮ-ийг эрэн сурвалжлаад, олж үзсэн. 

ТЭЗҮ-ээс харахад энэ бол маш жижиг орд. 

Хөрөнгө оруулалт нь 32 тэрбум төгрөг. Ил уурхайгаас гарах боломжтой мөнгөний нөөц нь 680 тонн. Олборлоод мөнгө, алтыг цэврээр нь ялгаж авах боломжгүй буюу баяжмал хэлбэрээр гаргаж зарна. Баяжмалыг олборлохын тулд уурхайд өрөмдлөг, тэсэлгээ, тээвэрлэх, баяжуулах процессууд шаардана гэдгийг хэлье. 

Ингээд эдийн засгийн үр ашгийг тооцоод үзвэл төслийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд 7 жил зарцуулах бөгөөд 982 тэрбум төгрөгийн орлого олох нь. Жилд л 300,000 тонн хүдэр олорлоно. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-н нэг өдрийн олборлолтоос хоёр дахин бага. Нийт уурхай дахь хэмжээ нь 6 сая тонн хүдэр болон хөрс. Энэ нь ЭТТ компанийн 3 өдрийн л ажил. Ийм л жижиг төсөл.

Долоон жилийн хугацаанд 982 тэрбум төгрөгийн орлого олоод, 652 тэрбумын зардал гаргана. Татвар, шимтгэл, хураамжаа төлөөд 250 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үлдэх юм билээ. 

Үүнийг яг өнөөдрийн үнэ цэнээр шилжүүлээд тооцоход 122 тэрбум төгрөгийн үнэлгээтэй төсөл болж байна. Хөрөнгө оруулалт хийхээр өнөөдөр хувийн аж ахуйн нэгж тохироод наймаалцвал 10-15 сая доллароор зарах боломжтой төсөл. 

Нөгөө талаар, 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төслөө хэрэгжүүлэхээр банкнаас  зээл авъя. Банкны дүрмийн дагуу 30 хувийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө санхүүжүүлж, 70 хувьд нь банк зээл олгоно. Тэгэхээр банк ханатал нь зээл олголоо гэхэл 20-22 тэрбум төгрөг байх нь. Тэрнээс өндөр зээл олгох нь эрсдэлтэй гэж банк үзнэ. 

Гэтэл одоо ҮАБЗ популист амлалт өгч, 20 хүрэхгүй тэрбум төгрөгийн зээл банкнаас олгох боломжтой төсөл дээр Хөгжлийн банкнаас 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргах гэж байна. 

Энэ талаар манай уул уурхай, геологийн мэргэжлийн холбоод үгээ хэлж, ТЭЗҮ-ийг ярих ёстой гэж бодож байна.  

Нэгэнт төсөл ийм жижиг тул Монголбанк цаана нь мөнгө хэвлэж энэ төслийг хэрэгжүүлэхээс аргагүй гэж харж байна. Үүний оронд тэр хэмжээний мөнгөөр хамгийн түрүүнд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа дуусгасан бол, Оюутолгойн цахилгаан станцаа барьсан бол тэндээс олох өгөөжөөрөө боловсролоо чанаржуулж, тэтгэвэр, тэтгэмжээ нэмж болох байсан. 

Гэтэл 27 тэрбум төгрөгийн өр хүлээгдэж буй. Үүнийгээ дарах гэж дахиад өр тавина. Нэг ёсондоо архичин хүн шараа архи ууж тайлдаг шиг Монголын эдийн засаг шарталтын байдалд байсаар байх нь.  

Ц.Сүхбаатар: Бид тэтгэврийн зээл тэглэхийг биш, тэтгэврийн зөрүүг арилгаж өгөхийг л хүссэн 
 
Гэрэл зургийг MPA.mn
  • Ахмадуудын дундаж тэтгэвэр 383,000   
  • хувь тэнцүүлсэн тэтгэвэр 270,000
  • Бүрэн тэтгэвэр 310,000 байгаа. 

Миний мэдэж байгаачлан 1.5 сая төгрөгийн тэтгэвэр авч буй хүмүүс бий, хамгийн дээд хэмжээг нь мэдэхгүй юм. Нийт ахмадуудын 60% нь 310,000 төгрөгийн тэтгэвэртэй. Ийм хүрэлцээгүй тэтгэвэр авч байгаа тул зээл авсан байдаг. 

Зээлийн зориулалтын 0.1 хувь нь өөртөө зарцуулсан бол 20-30% нь өр төлөх гэж, үлдсэн хувь нь үр хүүхдүүддээ сургалтын төлбөр, байр, машины зээл авахад нь нэмэр болох гэж авсан байдаг. 

Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 

  • 90 гаруй хувь нь 6 саяас доош
  • 10,000 хүн 6-15 сая хүртэл
  • 4,000 хүн 15 саяас дээш төгрөгийн зээлтэй байна. 

Зээлийг төрөөс төлөх болсонтой холбоотой 233,000 ахмад баяртай байгаа ч 180,000 ахмад тэтгэврээ зээлдэг байж гэж сууна. 

Өнгөрсөн дөрвөн жилд 70-аас дээш насны 15,000 ахмад тэтгэврийн зөрүү арилгахыг үзэлгүй нас барсан. Цаана нь 78,000 хүн байна. Бид тэтгэврийн зээл тэглэхийг биш, тэтгэврийн зөрүүг арилгаж өгөхийг л хүссэн. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
56
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.67.26] 2020/1/14
Тэтгэврийн зээл тэглэх биш тэтгэвэр нэмэх тал дээр ажиллаасаа.Төрд сууж байх ямар их шунал вэ юу ч хийхгүй байж Баттулга гуай минь.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.196] 2020/1/14
Х,Баттулга хуулиа мэдэдгүй юм уу одоо та нар юун их юм яридаг юм ахмадууддаа хармын сэтгэлээр мөнгө өгч хэрэггүй биз дээ өөрсдөө эцэг эхгүй улс юм уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.98] 2020/1/11
Үнэхээр зөв ярьж бна. Цаашид гарах хор уршиг их бна. Юмны үнэ нэмэгдэх, эргээд ард иргэдийн халаас руу өнгийн гаргасан мөнгөө нөхнө.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.59] 2020/1/9
Ямар ч өнцгөөс харсан уучлаж болшгүй шийдвэр
1 | 0 Хариулах
irged [66.181.161.16] 2020/1/9
Энэ Женко уг нь эв нэгдлийн билэг тэмдэг байх ёстой МОНГОЛ улсын ерөнхийлөгч!!!!!, гэтэл өмнө нь ч бүх зүйлийг өөртөө ашигтайгаар эргүүлэн Монголд гай тарьсаар ирсэн. Спирт, Төмөр зам, элдэв сугалаа гээд.... Тэр ч байтугай намаа дотроос нь самарсан гэж журмын нөхөд нь ярихыг сонсч байсан. Энэ удаа бүр давраад сар шинийн өмнө хэдэн хөгшдийг, ер нь бүх Монголчуудыг талцуулан босоход хүргэж байна. Ер нь санаатайгаар ийм юм хийгээд байгаам биш үү? дээрх хүмүүсийн тайлбар зөв нь ойлгомжтой. ЕСайд ойлгомжтой сонгууль хаяанд ирсэн, өмнөх шигээ шууд МАН ялдаг үе өнгөрсөн, аргагүйн эрхэнд сонгууль олноороо өгдөг давхаргыг авилгадаж байгаа нь энэ. Гэхдээ буруу тооцоолж дээ, бусад татвар төлөгчид, зээл аваагүй гүрийж амьдардаг хөгшид, тэдний ар гэр гээд чамгүй олон сонгогч цаана нь байгааг мартсан байна.
3 | 1 Хариулах
Zochin [174.192.132.130] 2020/1/9
Аль ч улсад тэтгэвэр зөрүүтэй л байна ш дээ Aжилласан жил төлсөн татвар авч байсан цалингаас шалтгаалдагийг мэдсээр байж хэрэлдээд л
1 | 0 Хариулах
Боогий [66.181.176.176] 2020/1/9
Ажил мэргэжлээс шалтгаалан НДШ ийг их багаар төлж байгаад тэтгэвэрт гардаг шүү дээ.Тэтгэврийн зөрүүг арилгана гэх юм.Үүнээс болоод хэрэлдээд байх.Юм ойлгохоо бсан хүмүүс бдаг юм бх даа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.93] 2020/1/9
Тэтгэврийн зөрүүг арилгах талаар их хуцалдах болж. Тэтгэвэр зөрүүтэй байдаг юм угаасаа! 30-40 жил ажилласан хүнийг огт ажил хийгээгүй хүнтэй адилтгах гээ юу. Огт ажил хийгээгүй юм байж бага ч гэсэн өгсөн тэтгэврийг гололгүй харин талархаад хүртээрэй. Ажил хийгээгүй хүнд тэтгэвэр өгдөггүй юм шүү! Бага тэтгэвэртэй улсууд залуу насандаа ажил хийхгүй юугаа хийж явсан юм? Бусад улсад нийгмийн баялаг бүтээхэд оролцсон ахмадууд оролцооны хувь, хэмжээгээрээ тэтгэвэр авдаг жишиг байдаг. ҮАБЗ-д талархах хэрэгтэй шүү та нар. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр их байнаа. Тэр 3-аас өмнө нь тэтгэврийн зээл тэглэх саналаа оруулаад ирэх нь яасан юм энэ 76. Бүгдэд нь л хууль санаачлах эрх нь байсан биздээ. Баасанхүү, Батзандан, Оюунхорол мэтийн популист нар бол бүр илүү шүү! Эцэст нь Монголчууд үнэхээр тамын тогоондоо байхдаа таарсан улс юм чааваас. Хэдэн ахмадуудтайгаа залуус нь, бүр бага тэтгэвэртэй залхуу ахмадууд нь ажилсаг өндөр тэтгэвэртэй ахмадуудтайгаа барьцаж энэ тэр.
4 | 2 Хариулах
Зочин [192.82.67.26] 2020/1/14
Миний ээж цагтаа тэр үеийн сайдын цалинтай нормийн ажилчин байсан гэтэл засаг төрийн гэнэт гаргадаг бодлогогүй шийдвэрээс эрт тэтгэвэрт нь гаргаж бага тэтгэвэр тогтоосон энэ үеийн ахмадууд ажил хийхгүй амьдарна гэсэн ойлголтгүй байсан юм шүү.Үгээ олж хуц.
0 | 0 Хариулах
Зочин [174.197.6.122] 2020/1/8
Ihenh ni prius bolson!!
1 | 1 Хариулах
Зочин [103.212.116.156] 2020/1/8
Zeelee toloh chadvargui bol bitgii zeel av. Ene tetgeveriin zeeliig amidraliin chadvargui hogshin buurai humuust l ogdog bmaar ym. Neg muu aav eejiigee saaj bair mashin avsan humuusiin mongiig bid tolmoorgui bn. Mongol uls ooroo ochnoon or zeelend barigdaad saaral jagsaaltand hurtel oroh shahlaa shde. Uls ornoo bodson hun iim shiidver gargah uu? Neg muu heden garuudiin songuuliin surtalchilgaand ingetlee novsh tsarailah hereg bnu
1 | 0 Хариулах
Битгий хуцацгаа [202.55.188.90] 2020/1/8
Муусайн жингрнүүд минь та нар хэдэн цаас ахмадуудад өгүүлэхгүй гэж худлаа судалгаа хүртэл зарлахаа боль. сарын 300 хүрэхгүй тэтгэвэр авдаг ахмадууд бүгд зээлтэй байна. цагаан сараа хийх гэж. өвчнөө эмчлүүлэх гэж. нэгнээ оршуулах гэж. авсан байдаг юм амьдралаас тасарсан гал түлж нүүрсэнд сард 200 мянга төлж үзээгүй шээснүүд минь.
0 | 10 Хариулах
Зочин [66.181.160.35] 2020/1/8
Хүн улсад ажилласан жилээрээ л тэтгэврээ тогтоолгон авч байгаа.30-40 жил ажилласан хүн 20 жил ажилласан хүмүүс адилхан хэмжээний тэтгэвэр авах нь зүйд нийцэхгүй биз дээ.
6 | 0 Хариулах
Зочин [192.82.74.167] 2020/1/8
Хохь чинээ заяа чин тэр, хүртэх ёстойгоо хүрт муу тэнэгүүд.
0 | 2 Хариулах
иргэн [66.181.161.110] 2020/1/8
Ахмадынхаа тэтгэвэр нэмэхэд 130 тэрбум арай ядан төсөвлөсөн төр сонгуулийн санал худалдан авахад 800 тэр бум зарцуулж байна гэж харж байна.Нийт тэтгэвэр авагчийн 70% ийг эзэлдэг 300 мянган төгрөгний тэтгэвэртэй өвгөд хөгшидийн зээл энэ чөлөөлөлтөнд хэр хамрагдаж байгаа бол.Өндөр тэтгэвэртэй ажил хийж буй залуухан настангууд л зээл аваад бизнес.машин.аялал зугаалга.байр сууц.орон гэр.хашаа байшин.арилжаа наймаандаа л инэнх голдуу хэрэглэдэг.Арай ядан 300 мянгаа амьдралдаа сар бүр хүргэж байгаа ахмадууд зээл авбал цаашид амьдрах аргагүй болохоороо л зээл авдаггүй.Төлбөрийн чадвартай нь зээл авнa.Харин 700гаруй тэрбумаа нийт ахмадууддаа тэтгэвэрийг нь нэмэхэд зарцуулбал доод тэтгэвэр 500 болох боломжтой.Энэ нь шудрага хувиарлалт болно.Зээлээ төлөхөд ч дэм болно.Хүн бүхэн тэгш эрхтэй гэдгийг баримтлах ёстой.зөрчих байсан бол хуулиар яах юм.хуулиа хэрэгжүүлэхгүй бол энэ 76 гаар яах юм
3 | 0 Хариулах
зочин [202.9.46.51] 2020/1/8
11,12 сард Зээл тэглэхийг урьдчилж мэдээд авсан угуйг шалгах бишуу
3 | 1 Хариулах
Зөрүү [66.181.161.93] 2020/1/8
Тэтгэврийн зөрүүг арилгах тухай оркууд их л хашгирах болж. 30-40 жил ажил хийсэн хүнийг ажил хийгээгүй халамжийн тэтгэвэр авч буй хүнтэй харьцуулаад, түүнийхээ зөрүүг арилгана гэх галзуу юм ярихаа болиорой оркуудаа! Бага, залуудаа ажил хийхгүй ямар новшоо хийж явсан юм. Нийгмийн баялаг бүтээлцсэн хүн л оролцооныхоо хэрээр тэтгэвэр авдаг олон улсын жишиг байдаг юм.
6 | 2 Хариулах
Zochin [66.181.178.135] 2020/1/8
Mongolchuud vnen teneg yumaa yag l tamiin togoonii vlger hugshchvvliin tetgevriig teglehed yadgiin tegeljil baig neg udaa bayarluulahad yadgiin
1 | 6 Хариулах
Зочин [103.212.116.156] 2020/1/8
ymar novshoo yriad bgan. gants 2 hogshin bayrluulah gj bgayu ymar, 2020 onii tosovt tusgagdaagui heden zuun terbum togrog, uniin hoorogdol, garch boloh ur dagavaraa bodooch, neeh hariugui setgeh ymaa
0 | 0 Хариулах
Irgen [202.126.89.125] 2020/1/8
Zuruug arilgah gej sonin yum yarihiimaa. Nasaaraa 42000 sard tulsun huntei nasaaraa 400 000 tulsun hun ijil tetgever avna gevel bas sonin shde. Buh hunees ijil daatgal avdag baival taarahiin.
5 | 0 Хариулах
Зочин [150.129.141.34] 2020/1/8
tegtveriin zeel bish harin tetgeveriig zov golidrold ni oruulah heregtei bn. iim balai mongo taraasan yumaa hizee bolih yum bee. minii ogch biagaa tatvaraar l tolii sh de. ter mongnii ordnii mongoo oor heregtei yumand zar l daa. ene ulsad hiih yum mash ih bn. bidiig neree unheer deerelehej bn daa.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2020/1/8
Тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 600 мянга болгоод өгчвөл ахмадуудад бага ч гэсэн нэмэр болно доо
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2020/1/8
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 310 мянган төгрөгөөр амьдрах маш хүнд шүү дээ хоосон хонож уух эмээ хасаж хувцас авахгүй байж арай гэж сардаа хүргэнэ дээ
2 | 0 Хариулах
bud [202.55.188.83] 2020/1/8
яахаараа хүнрүүгээ ядуу ард иргэдрүүгээ чиглэсэн зүйл хийхээр үндэсний аЮулгү байдал алдагдах болоод дээдсүүд идэж ууж офшордохоор алдагддаггүй Юм бэ.Ядуу иргэдрүүгээ чиглэсэн дорВитой ажил хийх хэрэгтэй.
4 | 1 Хариулах
ЗОРИГ [150.129.141.192] 2020/1/8
ЗЭЭЛГҮЙ АХМАДУУД ГЭЖ ДУУГАРААД ТЭР ХАА БАЙНА АА МЭДЭЭЛЭЛД ОЙР ХҮМҮҮС ХАМРАГДАЖЭЭ ГЭЖ ЯРИХ ХҮМҮҮС БАЙНА ЭНЭ МАНАЙД БАЙДАГ ЕРИЙН ҮЗЭГДЭЛ ЖААХАН ХҮҮ ТӨЛӨӨД 2 ЖИЛИЙН ТЭТГЭВЭРЭЭР ШАГНУУЛАХ ЮМ БАЙНА ЭД НАР Л БАЯРЛАХ МӨЧӨӨ ХҮЛЭЭЖ СУУГАА БИЗ ХАРИН ЗЭЭЛ АВЧ ҮЗЭЭГҮЙ АХМАД БАЙВАЛ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД ТЭВЧЭЭР ХАТУУЖЛААР ГАР БИЕ ОРОЛЦСОНД ТАЛАРХАЖ ШАГНАВАЛ ЗОХИНО ЭНЭ ТЭНЭГ ШИЙДВЭРЭЭР СОНГУУЛЬД ОНОО АВНА ГЭЖ БОДСОН БОЛ ТОМ ЭНДҮҮРЭЛ АРД ТҮМЭН АЛЬ ХЭДИЙНЭЭ СОНГОЛТОО ХИЙСЭН БОЛОВСРОЛ НЬ Ч ДЭЭШИЛСЭН ИЙМЭРХҮҮ АРГАА БАРСАН МЭХЭНД САНАЛ ӨГӨХӨӨ БОЛЬСОН ДОО БАЙДАГ Л НЭГ ТӨРИЙН АРГА ХЭМЖЭЭ ГЭЖ ҮЗНЭ АВСАН НЬ АЗ АВААГҮЙ НЬ ХОХЬ БОЛОХ БОЛОЛТОЙ НӨГӨӨ ВАЛЮТЫН САН ЭНЭ ТЭР ЯАХ БИЛ ЭЭ ХАРААД Л СУУЖ БАЙГАА ДАА
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.38] 2020/1/8
Муу Төвдийн шээс Монголчуудын гараа өөрсдийн хоролчих гээд янз бүрээр үзээд байна.
6 | 0 Хариулах
УЛААНГОМ [66.181.187.203] 2020/1/8
мөнгө цацахын оронд хүмүүсээ ажил амьдралтай болгоо.Маш олон асуудал, архидалт янхандалт, хүчирхийлэл, дээрэм хулгай, архидалт цэгцэрнэ.
6 | 0 Хариулах
Зочин [202.21.116.130] 2020/1/8
850 тэр бум 300-аад сая доллар болно. Гашуунсухайтын төмөр замыг гүйцээгээд, Оюутолгойн цах станцыг барихад хүрэхээр мөнгө. Хийж чадахгүй бол ядаж татвараа бууруулахад хувийн хэвшилд дэмжлэг болно.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.187.203] 2020/1/8
мөнгө цацахын оронд хүмүүсээ ажил амьдралтай болгоо.Маш олон асуудал, архидалт янхандалт, хүчирхийлэл, дээрэм хулгай, архидалт цэгцэрнэ.
1 | 0 Хариулах
zorig [150.129.141.192] 2020/1/8
ҮНЭН ТЭНЭГ ШИЙДВЭР ГЭДГИЙГ ХҮН БҮР ОЙЛГОЖ БУЙ,ОФШОР,АВИЛГА,АЛБАН ТУШААЛТНУУДИЙН ИДЭЖ УУСАН МӨНГӨНӨӨС БҮХ ЗЭЭЛ ТЭГЛЭГДВЭЛ ӨӨР ТАЛАРХАЖ БОЛНО,ЖЕНКОГИЙН АНХНЫ ҮГ ИНГЭЖ УЛСАД ХОРТОЙГООР МОНГОЛЫГ ӨРӨНД ОРУУЛАХ ЗАМААР ХОР НАЙРУУЛЖ ТҮҮНДЭЭ ШИНЭ МАНАН ҮҮСГЭЖ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ҮЛ БОЛНО ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ АВААГҮЙ АХМАД БАРАГ ҮГҮЙ,5,10 САЯЫГ АВААД ДӨНГӨЖ ТӨЛЖ ДУУССАН ХҮН ОЛОН БИЙ,ТЭДНИЙ ХОХЬ УУ ЗЭЭЛ ХИЙГЭЭД ГУДАМЖИНД ГАРАА ЮУ ЗЭЭЛ ТЭГЛЭЭД ТУН УДАХГҮЙ ЗЭЭЛ АВЧ ЧАДАХГҮЙ ОЛОН ХҮН ГУДАМЖИНД ГАРНА ҮҮНИЙГ БОДОЖ СЭТГЭЖЭЭ ЯНЗ НЬ ИЙМ Л БАЙХЫГ ХҮСДЭГ УЛС ТӨРИЙН СОЁЛ БИЙ БОЛСОН ОРОН ,ХЭНД Ч ГАЙ БОЛООГҮЙ ЖАМААРАА ЯВЖ БАЙСАН ЗҮЙЛИЙГ ХӨГЖЛИЙГ УХРААХ САМРАХ ҮЙЛ ЯВДАЛ БОЛГОН ХУВИРГАЛАА,ҮҮНИЙГ ОЙЛГОХ ШУДАРГА АХМАДУУД ТЭГЛЭХ АСУУДАЛД БАЯРЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ГЭЖ СЭТГЭЛ ЗОВНИЖ БАЙНА,ХҮҮХДҮҮДДЭЭ МАШИН ТАВИЛГА ХАШАА БАЙР АВАХАД ГОЛ ЗЭЭЛ АВСАН БАЙДАГ,ИЙМ Л ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭНЭ,ГАРГАХ БОНДООР АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ ЗАГАС БАРИХЫГ ЗААЖ ӨГӨХИЙН ОРОНД ХАЛУУН ХАЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ГЭЭД ХӨЛ НЬ ХӨНГӨРЧ НҮДЭЭ ТАС АНЬЧИСАН ТӨРХ БИЙ БОЛЛОО
11 | 0 Хариулах
яана даа [103.229.121.130] 2020/1/8
ХЭЗЭЭ монгол төрийг удирдаж чадах төрийн хүнтэй болох вэ? ГАДААД өр дийлдэхээ больсон гэсэн. ЯАСАН вэ? АДАГЛААД шууд гадаад өрөө төлөөч. ХӨГШЧҮҮЛ яах ч үгүй. ЗЭЭЛИЙГ төлж чадна гэж авдаг. АВСАН нь төлөх ёстой. БИТГИй ХӨГШЧҮҮЛИЙГ ТАЛЦУУЛААД БАЙ. зээл АВААГҮЙН ХОХЬ БАЙЖ БОЛОХГҮЙ.
13 | 0 Хариулах
зочин [49.0.135.130] 2020/1/8
Эрх баригчдад ялгаварлагдан гадуурхагдсан тэтгэврийн зээлгүй 180 мянган ахмадууд Сүхбаатарын талбайд очиж жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалж бна! Мөн шударга ёсыг эрхэмлэгч иргэд, ТББ-ууд, намууд үүнд нэгдэж эрх баригчдын энэ тэнэглэлийг таслан зогсоохыг уриалж бна!
10 | 0 Хариулах
haranhui jalganaas mend [192.82.72.253] 2020/1/8
ugaariin hiitei hulduu jalganii arhichin zerleg guilgachid chadahaaraa aaw eejee huchirhiilj prius unaad zodoldood yawdgiin bishuu. tolgoi hooson ortsnii huliganuud n uhaantan bolchood bhd engiin mongol bol zgr nohoinoos dor amitan.
3 | 0 Хариулах
зочин [192.82.70.18] 2020/1/8
инфлиац 10 хувиар нэмэгдвэл их хурлын дарга хонгио толгойт ажлаа өгөх үү
3 | 0 Хариулах
Зочин [202.21.113.82] 2020/1/8
асуудал задраад ек тойрсон нөхөд бүх ах дүү хамаатан саднаараа 12-р сард олон сая төгрөгний зээл авсан байх магадлалтай үүнийг тодруулья сэтгүүлч ухаантай үнэлэгч нар аа
6 | 0 Хариулах
Zochin [103.229.123.107] 2020/1/9
Baahan Bayanhongoriin humuus 12 sariin suuleer avsan suragtai minii medeh neg nastai hunii bayanhongoriin tanil n 12.30-nd 20 saya tug avsan gej sairhaj tsug uuj suuhdaa am aldaad helsen gej baina yagaad iim yum be arai denduu baina bushuu tuulai borvindoo baastai gej ene er n mash hor urshigtai shiidver bolj baina naad zah n 1.1-nees hoish zeel avaagui uchnuun undur nastnuud buhimdaj daralt n ihsej eruul mendeeree hohirch baina
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.82] 2020/1/8
тэтгэврийн систем монголд хамгийн доод үндэслэл буруу мугуйд тэнэг системтэй энэ нь энэ салбарыг боловсролгүй хүмүүс удирдаж идэж ирсний харгай, дээр нь бас бүдүүлэг шийдвэрийг засаг ерөнхийлөгчийн шахалтаар гаргаж байна цаана нь ашиг сонирхол байж далд эдийн засгийн гар орсны гай
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.181] 2020/1/8
ene baliar asuudlaa bolioch dandaa humuusiinhee setgel zuigeer toglono . Tsetserlegiin huuhduuded ni sugalaa yavuulj aztai azguigeer nyalh ursee yalgavarlaj eej aaviinh ni hyamruulna. Nastai humuusiig zeeltei zeelguigeer ni yalgavarlaj daraltiig ni ihesgene. Terniihee orond ene humuustei eeltei saihan uls oron niigem buteegeech uls turch nertei huvalznuud mini
1 | 0 Хариулах
Зочин- үрэгжлэл [202.126.89.52] 2020/1/8
Дахин шинээр хууль санаачлан батлуулаад тэр шургалсан этгээдүүдээр , хуйвалдсан аа-н нэгжүүдээр нь нөхөн төлүүлээд жоохон хэдэн төгрөг олоод үнэхээр тэтгэвэрийн эмзэг хэсгийн хэдэн бор юмыг нэмчихвэл яах бол? Буруу бодсон бол уучлаарай, рүн хөгшрөхөөрөө нүд харахгүй, чих сонсохоо боличих юм аа, тэгээд хэрэв үнэхээр энэ төр засаг чинь "төрийн хайр хишиг, газрын баялагнаасаа тэгш хүртээх" гэж байгаа юм бол яагаад 180000 ахмадуудыг боломжтой амьдралтай гэж үзэж ялгаварлан гадуурхаж байгаа юм? Та нарт болон төрийнхөнд хийсэн судалгаа бий юу? Энэ гадуурхагдсан 180000 иргэд чинь бүгд сая төгрөгнөөс илүү тэтгэвэртэй боломжийн амьдралтай юу? Энийг л асууяаа гэсийм
3 | 0 Хариулах
Absan huneer ni tuluul [193.109.85.12] 2020/1/8
tegeed absan huneer ni tuluulj chadakh ymuu. Khuuli shuukh shiidberee tegj gargakhgui l baikh
1 | 0 Хариулах
НОВШ [202.55.191.194] 2020/1/8
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ САНААЧИЛЛАА. УЛС ОРНЫГ ДАМПУУРУУЛМААР БАЙГАА БОЛ ЯГ ИНГЭХ БАЙСАН БАЙХ.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.52] 2020/1/8
Би буруу бодсон байж магадгүй. Толгой эргээд байна аа, цаана чинь 2 сая төгрөгний тэтгэвэртэй хүмүүс байгаа сураг байна, тооны машин аваад суухаар дор хаяж 5 жил тасралтгүй 5 сая төгрөгнөөс дээш цалинтай байж ийм хэмжээний тэтгэвэр авмаар, 1,5 саяыг ч бас бодож үзлээ, дор хаяж 3-4 сая төгрөгний цалин тасралтгүй 60 сар авч байж ийм тэтгэвэр авмаар, за яахав цэрэг, хуульч, уурхай г,з-т ажиллагсадаас тийм олон хүн тэтгэвэрт гарсан гэж үү? Эцэст нь асууяа, төр ААн өрийг тэглэсэнгээр далимдуулж хэеэг бүлэг этгээдүүд хуурамчаар материал бүрдүүлээд шургачихсан биш биз? Төрд зээл аваагүйгээрээ ялгаварлан гадуурхагсдын нэг би буруу бодсон байж магадгүй, ганц ч сар тасралтгүй татвар төлж байж тэтгэвэрт гарсан, эдгээр хууль хүн болглнд шударга үйлчлэх ёстой юм бол тийм их тэтгэвэр авах сонирхолтой юм бол 60 сараар нь татварыг нь аа-н нэгж, хувь хүнээр төлүүлвэл энэ ядарсан э/з-т хэрэгтэй байх, хэрэв хуулинд нийцэхгүй гэвэл хуулийг хүн тогтоодог, гаргасан шийдвэр нь улс оронд хохирол учруулвал дах
5 | 0 Хариулах
Зочин [203.91.115.50] 2020/1/8
Женкод эдийн засгийн суурь боловсрол олгох шаардлагатай байна даа.Өмчлөлийн маргаантай байгаа орд дээр бонд босгоно гэдэг зүйл байж болох уу
7 | 0 Хариулах
Зочин [202.21.116.130] 2020/1/8
Огцруулаад дээлийг нь нөмрүүлэх хэрэгтэй байхад.
3 | 0 Хариулах
Zass [103.111.68.3] 2020/1/8
Iim neg baliar umnuud haa baihiin? shal hudlaa sudalgaa yariaad
0 | 3 Хариулах
ahmad [202.126.89.200] 2020/1/8
buren tetgevertei ahmadiin tetgever zalingiin dood hemjee ch hurehgui bna.
3 | 0 Хариулах
ahmad [202.126.89.200] 2020/1/8
90 gariu huvi ni 6 say hurtel zeeltei um bna 6say ogchih.ondor tetgevertei ondor zeeltei humuus uldegdlee ooroo tol.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.164.52] 2020/1/8
zuv
1 | 0 Хариулах
Зочин [192.82.68.233] 2020/1/8
Yr ni uuriin munguu yund zartsuulah ni huvi hunii asuudal bailgui. Tetgerveree uur ymand zartsuulj bolohgui gesen huuli baina uu. Arai l huvi hunii erhend haldaj baigaa ym bishuu.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.203] 2020/1/8
Эхний ээлжинд 78000 хөгшиний тэтгэвэрийг нэмэх хэрэгтэй.Гашуунсухайтын төмөр зам,Оюутолгойн станцыг яаралтай барих хэрэгтэй.Чинзориг гэж Хүрэлбаатараас долоон дор долдой бн.салбарын мэргэжлийн хүн байж.Хэд хоног хэрэлдээд бүгд мэддэг боллоо.
9 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2020/1/8
Зөв, дуу хоолойгоо сайн хүргэ. Инфляц хөөрөгдсөн ийм шийдвэрийг үнэндээ эсэргүүцэж байна.
15 | 0 Хариулах
иргэн [66.181.190.117] 2020/1/8
Тэтгэвэрийн зээлийг хүүхдүүд нь авч байгааг хүмүүсийн ярианаас л ойлгоно.амьдрал нь хэцүү болоод зарим нь авсан ч зарим нь үрэн таран үнэтэй утас нэгнээсээ дээр гарахгэж шуналаас ч бас авсан нь байдаг шүү.тиймээ Тэглэх маш буруу л даа.!!!!!!!!өр өр өр Баттулга аа!!!!!!!!
12 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2020/1/8
Hariutslagatai amidarsan n ingeed hohirch bgn bn daa ene tor zasag bolj buteed yawj bgagaa demjihiin orond ingeed sn amidraad bai gd gaduurhah ym daa
14 | 0 Хариулах
Зочин [202.21.101.226] 2020/1/8
Мэдээж шд. 40-50 гарчихсан ажил хийх сонирхолгүй хүүхдүүд нь аав ээжийгээ шулж амьдардаг орон шд.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.86] 2020/1/8
40-50 настай хүүхэд байх уу?
3 | 5 Хариулах
Зочин [107.77.173.20] 2020/1/8
женко яаж ийгээд л Монгол улсыг хорлочихоод байх юм аа...17 чингэлэг спиртнээс эхлээд л....
28 | 1 Хариулах