Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сүхбаатар: Тэтгэврийн зээлийг тэглэх нь буруу гэж үзэхгүй байгаа ч шударга бус байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 7
iKon.MN
00:00 00:00
Ц.Сүхбаатар: Тэтгэврийн зээлийг тэглэх нь буруу гэж үзэхгүй байгаа ч шударга бус байна
Sara, ikon.mn - text to speech
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын ахмадын холбооноос Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/480429542615497/

 "Зээлгүй эсвэл оноос өмнө гүрийгээд зээлээ төлсөн ахмадууд гомдолтой байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "Монголын ахмадын холбооны удирдах зөвлөл өчигдөр хуралдаж ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийн дагуу Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл боловсруулагдсан байна. Засгийн газар мөн өчигдөр хуулийн төслөө УИХ-д өргөн барилаа. Тиймээс ахмадууд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзээд өнөөдөр мэдээлэл хийж байна.

Монголын ахмадын байгууллагын судалгаагаар 305.7 мянган ахмад настан байгаа тэдний 60 орчим хувь тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээлтэй ахмад настнуудын хувьд төр засагтаа баярлаж байгаа. Нөгөө талаас энэ асуудалд бухимдалтай байгаа ахмадууд ч бас байна.

Байгалийн баялгаас ард иргэддээ хуваарилах нь Үндсэн хуулийн зарчим хэдий ч зээл аваагүй хүмүүс яах юм бэ. Зээл авалгүй амьдралаа аргалаад явж байсан ахмадууд байгалийн баялгаас хүртэхгүй юм уу. Оноос өмнө гүрийгээд зээлээ төлсөн хүмүүс бас байгаа. Эдгээр ахмадууд маань гомдолтой байна.

Зээл авсан ахмадуудын 97 хувь буюу 220 мянган ахмад настан 3-6 сарын хугацаатай 1-5 сая төгрөгийн зээлтэй. Гэтэл 10 мянга орчим хүн 10-15 сая орчим төгрөгийн, 4 мянга орчим хүн 15 саяас дээш төгрөгийн зээлтэй байна. Энэ бүх зээлийг тэглэнэ гэхээр шударга ёс мөн үү.

Үе үеийн Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн мөрийн хөтөлбөртэй байдаг ч үүнийгээ шийдээгүй байж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж байсан асуудлыг ажил болгоод байх юм. Тэтгэврийн зөрүүг арилгах ажлыг хэрэгжүүлжүүлж чадаагүй энэ нөхцөлд зээл тэглэж байгаа нь шударга бус байна. Тэтгэврийн зөрүүг арилгахад мөн 600 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо байдаг.

Тэтгэврийн зээлийг тэглэх нь буруу гэж үзэхгүй байгаа ч шударга бус байна гэдэг асуудлыг тавьж байгаа юм.

Мөн зээлийн хэмжээ, зориулалт дээр судалгаа хийгээч ээ, урт хугацаагаар, их хэмжээгээр авсан зээлийг төлөх нь шударга бус байна" хэмээн ярилаа.

Ахмадын холбооны зүгээс цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн зээл олголтыг зогсоох, богино хугацаагаар хүүгүй урьдчилан авах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсэж, УИХ-ын гишүүдэд зориулан сонордуулга гаргасан байна.