Урамшууллын хугацаа: 2020 оны 3 дугаар сарын 31-нийг дуустал
Мобиком Корпораци нь шинэ жилийн баярыг угтан Candy Pay апликейшнаар дамжуулан орон даяар, нийт хэрэглэгчдэдээ БЭЛЭГ ТҮГЭЭЕ урамшууллаа зарласан билээ. Энэ урамшууллынхаа хүрээнд ээлжит нэгэн бэлгийг бид эрхэм хэрэглэгч танд зориулж байна, анхаарлаа нааш нь хандуулаарай!
Мобикомын бүх хэрэглэгч бусад сүлжээнд 70₮-өөр дуудлага хийдэг байсан бол одоо 45₮-өөр ярих боллоо. Дараа төлбөрт Миний Моби болон Хосолсон төлбөрт Hybrid багцын хэрэглэгчид автоматаар энэхүү урамшуулалд шууд хамрагдаж байгаа бол Урьдчилсан төлбөрт хэрэглэгч та бүхэн багцалсан хэрэглээний эрхтэй цэнэглэгч картаар дансаа цэнэглэснээр энэхүү урамшуулалд хамрагдах юм.
Хэрэглээний эрхтэй цэнэглэгч картууд нь та бүхний хэрэглэж заншсан “Ярья бичье”, “Ярья датадъя” картууд бөгөөд, эрхэм та аль ч төрлөөр нь дансаа цэнэглэж картын хүчинтэй хоногт бусад сүлжээ рүү 45₮-өөр дуудлага хийх боломжтой.
Хэрэв та хараахан Мобикомын хэрэглэгч болж амжаагүй бол даруй шинэ дугаар авахыг зөвлөж байна. Учир нь Дараа төлбөрт, Хосолсон төлбөрт, Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгчдэд зориулсан урамшуулал маань үргэлжилж байгааг дуулгахад таатай байна. Шинэ дугаарын сонголтыг ЭНД дарж үзнэ үү.
БЭЛЭГ ТҮГЭЭЕ!
Дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын лавлах 2222 болон бусад
операторын хэрэглэгчид 1800-2222 дугаараас аваарай.
Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!