УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны аравдугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 65.9%-ийн саналаар батлагдлаа.
Ингэснээр хүсэлт гаргасан хүүхэд бүр хүүхдийн 20,000 төгрөг авах боломжтой болж байна.
Тэгвэл уг тогтоолын төсөл батлагдсанаар бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах боломжтой болж байгаа бөгөөд үүнд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ уг мөнгийг 2020 оны төсөвт суулгасан бөгөөд тогтоолын төсөл батлагдвал ирэх оноос өгөх боломжтой талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ярьсан юм. Өөрөөр хэлбэл, нэмж 228 мянган хүүхэд сар бүр 20,000 төгрөг авах боломж бүрдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!