2019/12/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,722.35₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
16:00
S32
-12°
17:00
S31
-13°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-18°
22:00
S31
-19°
23:00
S31
-20°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°

С.Бямбацогт: Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар албан ёсоор нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталсан байна.   

Харин уг тогтоолын төсөл батлагдсанаар бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах боломжтой болох юм байна. Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар өрхийн орлогын онооноос хамаарч нийт хүүхдийн 80 орчим хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. Хүүхэд бүрт бүр болохгүй бол хүсэлт гаргасан хүүхэд болгонд хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд 2018 онд санаачилсан. 

Төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг айлын хүүхдүүд энэ мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ асуудал жил гаруй хүлээгдэж байгаад өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэгдэж байна. 

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулгасан. Уг тогтоолын төсөл батлагдвал өгөхөд бэлэн гэсэн үг" гэлээ. 

x