Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 дахь заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан.

Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцүүлгүүдийг 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын даргаас уг төслүүдийг Төсвийн байнгын хороотой хамтран хэлэлцэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиглэл өгсөн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан юм.

Энэ дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр хамтарсан хуралдаан хийж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд хуулийн дагуу тайлагнаж, төсөвт төлөх” гэсэн саналуудыг нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Эдгээр зохицуулалтыг төсөлд нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгох юм байна. 

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон 43 гишүүний 27 буюу 62.8 хувь нь дэмжсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 26 буюу 61.9 хувь дэмжжээ.



АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 I дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд доор дурдсан агуулгатаи хэсэг, заалт нэмсүгэй:

 1/ 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг:

 “47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:

 47.1.1. ашигт малтмалын тусгай зөөшөөрөл эзэмшигч;

 47.1.2. бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон этгээд

 47.1.3 .Монголбанк. түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд."

“47.1 \ Энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, ашиг агуулгыг нэмэгдүүлж баяжмал. бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдсан, худалдахаар ачуулсан. экспортлосон бүх төрлийн хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө."

2/ 47 дугаар зүйлийн 47.3 дэх хэсэг:

47.3.1. дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийн 2.5 хувьтай тэнцүү;

47.3.2. Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийн 5.0 хувь. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.

3/ 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг:

“47.4.Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь дээр мөн хуулийн 47.5. 47.51-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг ногдуулна.

7/ 47 дугаар зүйлийн 47.51 дэх заалт:

“47.51.Энэ хуулийн 47.3.1-т заасан нэмэлт төлбөрийг нүүрс, нүүрсний бүтээгдэхүүнд дараах байдлаар ногдуулна.

11

Боловсруулаагүй нүүрс

тн

Нүүрс

0-25 хүртэл

0.0

0

-

 

 

 

 

 

25-50 хүртэл

1.0

0

 

 

 

 

 

 

50-75 хүртэл

2.0

0

 

-

 

 

 

 

75-100 хүртэл

3.0

0

 

 

 

 

 

 

100-125 хүртэл

4.0

0

 

 

 

 

 

 

125 ба түүнээс дээш

5.0

0

 

 

12

Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн)

тн

Нүүрс

0-100 хүртэл

-

0.00

-

 

 

 

100-130 хүртэл

-

1.00

-

 

 

 

130-160 хүртэл

-

1.50

-

 

 

 

160-190 хүртэл

-

2.00

-

 

 

 

190-210 хүртэл

-

2.50

-

 

 

 

210 ба түүнээс дээш

-

3.00

-

13

Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн)

тн

Кокс

0-160 хүртэл

-

 

0.0

0

 

 

 

160-190 хүртэл

 

 

0.5

0

 

 

 

190-210 хүртэл

 

 

1.0

0

 

 

 

210-240 хүртэл

 

 

1.5

0

 

 

 

 

240-270 хүртэл

 

 

2.0

0

 

 

 

 

270 ба түүнээс дээш

 

 

2.5

0