ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгчөөр, Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдлоо

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:20 2019/11/22

Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилох саналыг УИХ-ын гишүүдийн 76.1 хувь дэмжсэнээр тогтоол батлагдлаа 

Түүнийг томилох талаар хэлэлцэх үеэр гишүүд саналаа хэлсэн юм. 

Г.Оюунчимэг:

ББСБ, ХЗХ-той холбоотой иргэд олноор хохирч байгаа бөгөөд арилжааны банкууд ББСБ-аар дамжуулж мөнгөө өсгөдөг схем бий болоод байна. Энэ бүхнийг цэгцлэх шаардлага байгаа тал мэдээлэл өгөхгүй юу. 

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа. 

Үнэт металл болон үнэт чулуугаар бизнес эрхлэгчид 

Брдит  байдалд 553 ББСБ 275 СЗХ үл хөдлөх хөрөнгө зуучлалын 6000-аад хуулийн этгээд байгаа. энийг Статистик, татварын ерөнхий газартай холбогдоход арай цөөрч байгаа. Гэвч СЗХ-ны хүчин чөдөл төдийлэн нэмэгдээгүй. 

Ер нь бид гүйцэтгэлд суурилсан биш, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих үйл явц явж байгаа. ОУ-ын байгууллагууд ч шаардаж байгаа. 

УИХ-ын тогтоолоор хууль томтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох талаар СЗХ-той  хамааралтай нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийхээр тусгасан байгаа. Хорооны зүгээс тодорхой хуулиуд дээр төсөл гаргаад олон улсын зөвлөхүүдтэй ажиллаж байгаа. Бүгдийг биш юм гэхэд тодоорхой чухал хуулиудыг ойрын хугацаанд оруулж ирнэ. Хууль санаачлах эрх бүхий этгээд биш тул СЯ, УИХ-ын гишүүдтэй хамтарч ажиллана. 

З.Нарантуяа:

СЗХ-ны даргаар салбарын хүн томилогдохоор орж ирж байгаад талархалтай байна. Нэн шаардлагатай зүйлүүд дээр анхаарч ажиллаарай. 

-Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх 2030 оны хөгжлийн хөтөлбөрийг одоо Засгийн газрын тогтоолоор баталж байгааг УИХ-ын тогтоолоор батлах шаардлагатай. 

Хувьцаат компаниудын төвлөрлийг алга болгох, санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын удирдлагуудын хувьцааны төвлөрлийг арилгах, ил тод нээлттэй, шударга өрсөлдөөн бий болгох чухал заалтууд байгаа. Үүнийг та оруулж ирээрэй. Хамтарч ажиллахад бэлэн байна.  

Мөн Санхүүгийн үйлчилгээний тухай хуулийг боловсруулсан. Энэ хууль маш хэрэгтэй байгаа зэрэг санал хэллээ.

Д.Оюунхорол:

Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөл дээр ажиллаж байсан. Энэ ажлыг СЗХ-ны дарга болсон ч энэ ажлаа үргэлжлүүлж, орлого багатай иргэдэд боловсрол олгох, боломж олгоход анхаарч, ажиллаарай. 

Ажлаа мэддэг хүн очиж байгаад баяртай байна гэлээ. 

13:00 2019/11/22

Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгч боллоо

УИХ-ын чуулганаар байнгын хорооны саналыг хэлэлцээд, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 76.2%-ийн саналаар дэмжлээ.  

УИХ-ын гишүүд шинээр томилогдож буй Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн хүүг бууруулж, банкны шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, Саарал жагсаалтаас гарахад идэвхтэй ажиллах шаардлагатайг сануулж байлаа.

ШУУД ҮЗЭХ:

12:43 2019/11/22

УИХ-аар Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжжээ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг Монгол Улсыг саарал жагсаалтад орсонтой холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа билээ. Одоо чуулганы хуралдаанаар шинэ удирдлагуудыг томилох гэж байна.

Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Лхагвасүрэн нь АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр, Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
  • Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал
  • Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
  • Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
  • Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
  • Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
  • Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
  • Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
  • Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
     
Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигч Д.Баярсайхан нь Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль, Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр зэрэгтэй. АНУ, ХБНГУ, Итали, Люксенбург зэрэг оронд мэргэшил дээшлүүлсэн.

Ажлын туршлага:

  • Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн
  • “Түмэн Аюуш” ХХК-д Захирал
  • ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч
  • СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн
  • Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал
  • СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга

13:00 2019/11/22

Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгч боллоо

УИХ-ын чуулганаар байнгын хорооны саналыг хэлэлцээд, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 76.2%-ийн саналаар дэмжлээ.  

УИХ-ын гишүүд шинээр томилогдож буй Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн хүүг бууруулж, банкны шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, Саарал жагсаалтаас гарахад идэвхтэй ажиллах шаардлагатайг сануулж байлаа.

ШУУД ҮЗЭХ:

13:20 2019/11/22

Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилох саналыг УИХ-ын гишүүдийн 76.1 хувь дэмжсэнээр тогтоол батлагдлаа 

Түүнийг томилох талаар хэлэлцэх үеэр гишүүд саналаа хэлсэн юм. 

Г.Оюунчимэг:

ББСБ, ХЗХ-той холбоотой иргэд олноор хохирч байгаа бөгөөд арилжааны банкууд ББСБ-аар дамжуулж мөнгөө өсгөдөг схем бий болоод байна. Энэ бүхнийг цэгцлэх шаардлага байгаа тал мэдээлэл өгөхгүй юу. 

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа. 

Үнэт металл болон үнэт чулуугаар бизнес эрхлэгчид 

Брдит  байдалд 553 ББСБ 275 СЗХ үл хөдлөх хөрөнгө зуучлалын 6000-аад хуулийн этгээд байгаа. энийг Статистик, татварын ерөнхий газартай холбогдоход арай цөөрч байгаа. Гэвч СЗХ-ны хүчин чөдөл төдийлэн нэмэгдээгүй. 

Ер нь бид гүйцэтгэлд суурилсан биш, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих үйл явц явж байгаа. ОУ-ын байгууллагууд ч шаардаж байгаа. 

УИХ-ын тогтоолоор хууль томтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох талаар СЗХ-той  хамааралтай нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийхээр тусгасан байгаа. Хорооны зүгээс тодорхой хуулиуд дээр төсөл гаргаад олон улсын зөвлөхүүдтэй ажиллаж байгаа. Бүгдийг биш юм гэхэд тодоорхой чухал хуулиудыг ойрын хугацаанд оруулж ирнэ. Хууль санаачлах эрх бүхий этгээд биш тул СЯ, УИХ-ын гишүүдтэй хамтарч ажиллана. 

З.Нарантуяа:

СЗХ-ны даргаар салбарын хүн томилогдохоор орж ирж байгаад талархалтай байна. Нэн шаардлагатай зүйлүүд дээр анхаарч ажиллаарай. 

-Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх 2030 оны хөгжлийн хөтөлбөрийг одоо Засгийн газрын тогтоолоор баталж байгааг УИХ-ын тогтоолоор батлах шаардлагатай. 

Хувьцаат компаниудын төвлөрлийг алга болгох, санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын удирдлагуудын хувьцааны төвлөрлийг арилгах, ил тод нээлттэй, шударга өрсөлдөөн бий болгох чухал заалтууд байгаа. Үүнийг та оруулж ирээрэй. Хамтарч ажиллахад бэлэн байна.  

Мөн Санхүүгийн үйлчилгээний тухай хуулийг боловсруулсан. Энэ хууль маш хэрэгтэй байгаа зэрэг санал хэллээ.

Д.Оюунхорол:

Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөл дээр ажиллаж байсан. Энэ ажлыг СЗХ-ны дарга болсон ч энэ ажлаа үргэлжлүүлж, орлого багатай иргэдэд боловсрол олгох, боломж олгоход анхаарч, ажиллаарай. 

Ажлаа мэддэг хүн очиж байгаад баяртай байна гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
55
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
БАЯРСАЙХАН [185.67.82.114] 2019/11/22
СОНССООН..... ЭНЭ НӨХӨР ЛҮНДЭЭЦАНЦАНГИЙН ТӨРСӨН ОХИН ДҮҮГИЙХ НЬ НӨХӨР ГЭСЭН ..... ИЙМ Л БАЙНА ДАА ТАГНУУЛЧ НАР МИНЬ...... НӨГӨӨ МЭДЭН БУДЛИАД БАЙДАГ АХМАД ГИШҮҮДИЙН НЭГ..... ИЙМ Л АЖИЛ ХИЙЖ БАЙГААМ ДАА......... ЮУ Ч ГЭХЭВ ДЭЭ ЛҮНДЭЭ Л ХАГАРТЛАА БАЯРЛАЖ МАНАЙ НАМ ГЭЖ ХӨӨРЦӨГЛӨЖ БАЙГАА МУУ 25 ЖИЛ БӨГС ДОЛООСОН НОВШ..... БАГШ ГЭЧИХЭЭД АРААР ХИЙЖ БАЙГАА АЖЛУУДЫН ЗӨВХӨН НЭГ ЖИШЭЭ.....
1 | 1 Хариулах
zochin [66.181.189.244] 2019/11/22
дурласаар байгаад л сонгогдлоо.дурлаад л байж дээ.
1 | 0 Хариулах
аль нь вэ ? [202.9.45.34] 2019/11/22
Энэ Баярсайхан их хурлын дарга асан Д.Дэмбэрэлийн хүү юм уу ? эсвэл ХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн хүүхэд юм уу ?
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.89] 2019/11/22
Хөөрхий Баяртсайхан Даваасүрэн нараар сор залав
0 | 1 Хариулах
Зочин [202.9.45.34] 2019/11/22
тэр ч яахав
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.87] 2019/11/22
Zuv songolt. Amjilt
1 | 0 Хариулах
Зочин [183.95.251.107] 2019/11/22
Bayrsaihan tomilogdohoor bolson yumu huniihee huwid dajgui sangddag hiisen ajlaa hiisen shg hiideg sangddg shde
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.9] 2019/11/22
shine zaluuchuudig tomilooche yuch hiideggui nuhduudiv tomilood bh yum
3 | 1 Хариулах
Zochin [66.181.170.73] 2019/11/22
Zaluuchuud n' ekhleed byten ugyylber aldaagyi bicheed, 5 ugyylber kholbood neg utga sanaatai yum bicheed surchikh. Darga khiikh khugatsaa ta nart zunduu baigaa. Ekhleed ajil khiij surtsgaa.
4 | 1 Хариулах
Зочин [103.14.37.8] 2019/11/22
Албан ёсны энэ миний бичиж байгаа үсгээр бичээд сурчих. Тэгээд дараа нь хүн сургавал ямар вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.9] 2019/11/22
ene lhagwasuren gedeg nuhur nasaara mongol bankand ajilsan nuhur bna.Ene nuhruus yum huleeh hereggui bh hiij buteesen zuil yuch alga
3 | 0 Хариулах
Зочин [43.242.243.166] 2019/11/22
Sanhuugiin salbariin oroltsogchiin huvid harahad sain tomilgoo bolson baina. Demjij baina. Ali alind ni amjilt husey.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.148] 2019/11/22
Bayarsaihand bayar hurgeye. Chadaltai zaluu shuu. Zuv songolt hiijee MAN
3 | 3 Хариулах
Hmm [66.181.161.121] 2019/11/22
Sandui mie owogtiin gar hol mintiin 60 саяын гэрээ хийсэн лхавгадоржийн ах нь дүү нь лав онцгүй нөхөр баян хүн хүний мөнгө мурих сайхан байдаг юмуу

Зочин [199.249.230.78] 2019/11/22
Баярсайхан биш гэсэн шүү
5 | 1 Хариулах