Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг чөлөөллөө

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:06 2019/11/21

Үргэлжлүүлэн Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

11:05 2019/11/21

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өөрийн хүсэлтээр үүрэг ажлаас чөлөөлөх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив. 

10:47 2019/11/21

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/578402782924450/

Үргэлжлүүлэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын даргад хүргүүлжээ. 

10:44 2019/11/21

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь дэмжив. Ийнхүү СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 

10:35 2019/11/21

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийг нарыг чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна. Уг асуудлыг энэ сарын 8-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлццэж эхэлсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. 

Хуралдааны үеэр дийлэнх гишүүн "Хоёрхон хүнийг ажлаас нь чөлөөлснөөр Саарал жагсаалтад орсон шалтгаан, нөхцөл тодорхой болохгүй. Харин үүний оронд Эдийн засгийн байнгын хорооны хаалттай хуралдаанаар Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарын хэрхэн ажилласан тайланг сонсох хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийлж байв. Гэвч гишүүдийн хэлсэнчлэн уг асуудлыг байнгын хорооны хаалттай хуралдаанаар хэлэлцсэнгүй. МАН-ын бүлгийн завсарлагын хугацаа энэ сарын 15-нд дуусгавар болсон ч асуудлыг хэлэлцэлгүй байсаар өнөөдөр ийнхүү хэлэлцэж байна.     

Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан дээрх байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох шаардлага бий болсныг УИХ-ын дарга мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг Их хуралд оруулсан билээ. 

Харин албаны эх сурвалжийн хэлснээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Ингэснээр Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах бус өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөхөөр болжээ.  