Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун агаарын хүчнийхээ бэлэн байдлыг биечлэн шалгажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун армийнхаа агаарын хүчний дайчдын бэлэн байдлыг өөрийн биеэр шалгасан тухай тус улсын төрийн төв хэвлэл өнөөдөр мэдээлжээ.

Өчигдөр Өмнөд Солонгос, АНУ-ын талууд удахгүй болох байсан агаарын хүчний хамтарсан сургуулилалтаа цуцалж байгааг зарласан юм. Солонгосын хойгийн улс төрийн уур амьсгалыг зөөлрүүлэх үүднээс ийм арга хэмжээ авч байгаагаа талууд тайлбарласан.

Харин Ким Жон Ун энэхүү буултыг үл харгалзан байлдааны сургуулилалт зохион байгуулжээ.

Ингэхдээ Ким Жон Ун уг ажиллагааг дадлага сургуулилалт, жинхэнэ байлдааны ажиллагаа хоёрын аль нь болохыг урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт зохион байгуулсан нь зэвсэгт хүчнийхээ бэлэн байдлыг шалгах зорилготой байсан хэмээн ярьсныг Умард Солонгосын KCNA агентлаг мэдээлсэн байна.

Дараа нь Родон Синмун сонинд түүний цэргүүдтэйгээ хамт авхуулсан зургийг нийтэлжээ.

 

Эх сурвалж: Reuters