Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэнд-Аюуш: Авлигын хяналтыг ард иргэдийн гарт өгч байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN

Авлигатай тэмцэх газраас Нэг хайлтын системийг танилцуулж байна. Уг систем нь хөрөнгө орлогын мэдүүлэг, улсын бүртгэл, лиценз, тендер, сонгууль зэрэг мэдээлийг нэг дор багтаасан өргөн дататай ажээ.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/1359588214164994/

"Төрийн таван байгууллагын нээлттэй мэдээллийг нэг дор нэгтгэж, нээлттэй өгөгдлийн санг үүсгэлээ"

 
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-ын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн "Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх шалтгаан нь ил тод байдалтай холбоотой. Мэдээлэл дутмаг байснаар иргэд төрийн байгууллагын үйлчилгээг бүрэн авч чадахгүй, оролцъё гэхэд хэрхэн оролцох, ямар мэдээллийг хаанаас авахаа төдийлөн мэддэггүй. 

Түүнчлэн төрийн байгууллагын мэдээллийг тус бүрийн сайт руу нь орж авах нь хүндрэлтэй байдаг. Тэдгээр байгууллага ч заавал хоорондоо бичиг дамжуулж байж л холбогдох мэдээллийг авч байна. Тиймээс төрийн таван байгууллагын нээлттэй мэдээллийг нэг дор нэгтгэж, нээлттэй өгөгдлийн сан Opendatalab.mn-ыг үүсгэлээ.

Ингэснээр иргэд хяналтаа чөлөөтэй тавих, болохгүй зүйлийг хэлж залруулах, дүн шинжилгээ хийх боломжтой болж байна" гэв. 

Мөн Авлигатай тэмцэх газраас энэхүү системийг хэрхэн ашиглах талаар сургалтыг зохион байгуулж, нөлөөллийн ажлыг хийх аж.

"Иргэд нээлттэй өгөгдлөөс хайж, түүндээ дүн шинжилгээ хийх боломжтой"

 
Гэрэл зургийг Mpa.mn

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш "Хайлтын системд үндсэн таван суурь датаг оруулсан. Ингэснээр авлигын эрсдэл өндөртэй сувгийг хайхад холбоос мэдээллийг харж болно.

Жишээлбэл, тендер авсан нэг компаний нэрийг хайхад эзэмшигчээс эхлээд холбогдох мэдээллийг харах боломжтой. Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгээс хайхдаа ямар, ямар компани нь тендер авсныг ч харж болно.

Авлигаас урьдчилан сэргийлэх нь дүн шинжилгээ хийх асуудал байдаг. Иргэд ийнхүү өөрсдөө нээлттэй өгөгдлөөс хайж, түүндээ дүн шинжилгээ хийх боломжтой болсноор хяналтыг иргэдийн гарт өгч байна" гэлээ.