2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
12°
|
16:00
S30
17°
17:00
S30
16°
18:00
S30
14°
19:00
S30
11°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ногоон зээл, Ногоон технологийн” чуулган болно

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам,  ХасБанк, НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан хамтран “Ногоон зээл, Ногоон технологийн”  чуулган, үзэсгэлэн 2019 оны аравдугаар сарын 25, 26-ны өдөр Бэст Вэстэрн Туушин зочид буудалд гуравдахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Эко дулааны шийдлийг Бид дэмжинэ” уриатайгаар явагдах тус чуулган нь Эко хэрэглээний зээлээр халаалт, дулаалгын шийдэл борлуулах сонирхолтой бүтээгдэхүүн нийлүүлэгч Аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.

Чуулганд оролцсоноор  эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих санхүүжилтийн боломжууд болон иргэдэд зориулж БОАЖЯ, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны дэмжлэгтэй хэрэгжиж буй Ногоон зээлийн үйлчилээг авах боломжтой юм. Тухайлбал, чуулганыг хамтран зохион байгуулагч Хас банкны жилийн 8%-ийн хүүтэй эко хэрэглээний зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцан  хүссэн мэдээллээ авах боломжтой юм байна.

Түүнчлэн ногоон технологийг дэмжих төрийн бодлого, Нийслэлийн гэр хорооллын өрхөд үзүүлж буй цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт, Байшин сууцны дулаан алдагдлыг бууруулахын ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд  мэргэжлийн байгууллага, төлөөлөгчид илтгэл танилцуулах аж.

Мөн энэ удаагийн чуулганы үеэр үзэсгэлэн худалдаа давхар зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурын худалдаа эрхлэгчид болон эко дулаалгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд оролцон, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахыг зохион байгуулагчид онцолж байна.

Хэрэв та байшингаа зардал багатай эко шийдлээр дулаалах, мөн цахилгаан халаагуур худалдан авах, Ногоон зээлд хамрагдахаар сонирхож байгаа бол уг үзэсгэлэн худалдаанаас мэдээлэл авах боломжтой аж.

Үзэсгэлэн худалдаа аравдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Бэст Вэстэрн Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох бөгөөд сонирхсон хүн бүрд нээлттэй.

Харин Та Ногоон санхүүжилтийн чуулганд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй!

 

Эх сурвалж: БОАЖЯ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x