ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн 7 БАНКны эх үүсвэр мөнгө угаах, эсвэл хоосон бичилт хийж бүрдүүлээгүй гэдэг нь баталгаажсан"

Б.Ану
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улс "Саарал жагсаалт" -д орсон тухай мэдээллийг өөрийн шугамаар авсан бөгөөд үүнд хоёр шалтгаан байсныг дурдан хэвлэлийн хурал хийсэн билээ.

Хоёр шалтгаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлын хариуцлага алдсан гэж хэлсэн бол нөгөөх нь арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх сурвалжаа нотолж чадаагүй гэж тайлбарласан.

Тэрбээр "ОУВС-ийн тавьсан шаардлагын дагуу арилжааны банкууд 700 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн бөгөөд эх үүсвэрээ нотлох ёстой байсан. Гэвч 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотлоод 500 тэрбум дээр нь чадаагүй. Гэтэл үүн дээр Монголбанкны ерөнхийлөгч гарын үсэг зурсан нь ФАТФ-ыг эмзэглүүлсэн байсан" гэж ярьсан юм.

Тэгвэл арилжааны банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн асуудлаар Монголбанк өнгөрсөн сарын 11-нд хийсэн хэвлэлийн бага хуралдаа юу гэж тайлбарлаж байсныг эргэн сануулъя.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "2018 оны тавдугаар сард арилжааны банкуудад хийсэн активын чанарын үнэлгээ дууссан. Хэчнээн хэмжээний хөрөнгийг хэдэн банк нэмэгдүүлэх шаардлагатай талаар бид мэдээлсэн. Тэр дагуу нэмэгдүүлсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх эсэх дээр ОУВС нөхцөл тавьсны дагуу АНУ-ын компани хөндлөнгийн шалгалт явуулсан.

Банкуудын эх үүсвэрүүд бол мөнгө угаах, эсвэл хоосон бичилт хийж бүрдүүлээгүй гэдэг нь баталгаажсан. Энэ бол нааштай мэдээ гэж болно. Харин нэмэгдсэн эх үүсвэр нь өөрөө банкны дүрмийн санд орж явах боломжтой юу гэдэг дээр хууль эрх зүйн дүгнэлт хэрэгтэй болсон тул есдүгээр сарын эхээр үр дүнг эцэслэж чадаагүй. Учир нь хөндлөнгийн шалгалт хийсэн компани нь АНУ-ын компани учраас Монголд хууль эрх зүйн дүгнэлт гаргах үүднээс манай дотоодын нэг компанийг сонгож, дүгнэлтээ гаргуулах байх" гэж байжээ.

Монголбанкнаас мэдэгдэл гаргаж хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай банкуудын нэрийг зарлаж байв.

Үүнд: 

  1. Худалдаа хөгжлийн банк,
  2. Голомт,
  3. Улаанбаатар хотын банк, 
  4. Капитрон,
  5. Чингис хаан,
  6. Үндэсний хөрөнгө оруулалтын банк,
  7. Капитал зэрэг банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тогтоов гэж Монголбанк мэдээлж байсан билээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Жадаа [192.82.74.62] 2019/10/21
Тэгээд FATF чинь гүтгээд байгаа юмуу аан.ингээд Монголд буруутай хүн байхгүй болчихдог юм л даа Энэ байгуулга чинь манай улсыг гүтгээд саарал болгосон юм уу ккк
0 | 0 Хариулах
Бадарч [66.181.161.109] 2019/10/19
ОУВСгэх хувалз монголын ирээдүйг жинхэнээсээ багалзуурдан юу ч үгүй болголоо.Риогын гар хөл үнэхээр урт юм бна.Сүүлийн жилүүдэд манай улс төрч ухаантай сүгнүүд юм л бол ОУВС мэднэ гээд толгой дээрээ гаргасны шан нь энэ дээ.Тэд монголын төлөө ажиллаагүй шүү.Анхаарагтун
2 | 1 Хариулах
Зочин [203.91.115.51] 2019/10/19
МАН хятад мафи 2 оос болж саарал жагсаалтад орлоо
2 | 0 Хариулах
Зочин [192.82.70.128] 2019/10/18
Монголд одоо том хоронго оруулагч гэвэл РИО л байна. Цаашдаа риогоос оор юм орж ирэхгуй. Яагаад гэвэл хятадын сонирхолын бус руу айгаад орохгуй. РИО - ОУВС- СААРАЛ ЖАГСААЛТ- ДЭЛХИЙН БАНК-ДОЛЛАР БОЛ НЭГ БАГЦ АРГА ХЭМЖЭЭ ЮМ АА. РИОГ ШАХАХГУЙ БАЙВАЛ ААЖМААР ГАЙГУЙ БОЛНО. ШАХВАЛ СААРАЛ ЖАГСААЛТААР ДАЛИМДУУЛААД БООЛТОО ЧАНГАЛНА. ХОЕР ТАЛД НЬ ХОЕР ТОМ ГУРЭН БАЙГААГУЙ БОЛ ЭД АФРИК ХУВИЛБАР БУЮУ ИРГЭНИЙ ДАЙН УУСГЭХ ХУВИЛБАРААР ЯВАХ БАЙСАН БАЙХ.
5 | 0 Хариулах
зочин [103.9.89.18] 2019/10/17
Булавч бултайна даравч далдайна гэдэг энэ дээ. Монголд шударга ёс, хуулиа сахих явдал алга болоод байна. Төрийн албанд зальтай танил талтай дарга нарын өмнө хойно гүйсэн чадваргүй, ашиг завшаан хайгчид гарч байна. Монгол банк юу хийж байсан болж байна.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.66.72] 2019/10/17
Лхагвасүрэн гуай битгийн тэнэг хүн хуурч байгаа юм шиг юм яриад бай. Авилагын болон төрийн мөнгө бол мөнгө угаахтай адилхан гэж хэлж чадахгүй бол чи ажилдаа тэнцэхгүй байна. Ерөнхийлөгч Баяртсайхан 700 тэрбум гарын үсэг зурсантай адил та бас хүлээстэй байх шив дээ
3 | 0 Хариулах
zochin [202.131.225.205] 2019/10/17
Meddeg sanaanuud l ywaad bgamdaa
2 | 0 Хариулах
haramsaltai [103.111.68.3] 2019/10/17
Bondiin mungu tiishee ursaj alga bolj dee. Khulgai luivriin ekh oron boljee
3 | 2 Хариулах
зочин [202.9.43.0] 2019/10/17
Монголыг сүйрүүлэхэд улстөрчид, сэтгүүлчид, мөн банкны салбар маш их үүрэг гүйцэтгэж байна. Чадамжгүй төр, арилуааны банкууд боло улс төрчдтэй үгсэн хуйвалдсан Монгол банкинд итгэх аргагүй.. ккк
6 | 0 Хариулах
Эрдэнэ ба түүний АНд [150.129.140.253] 2019/10/17
Бондын нэртэй өндөр хүүтэй мөнгө оруулж ирээд өөрсдөө идэж уусны чинь балгаар улс орны эдийн засаг дампуурч ард түмэн ядуурч байсныг санаж байна. Гэтэл одоо хулгайлсан угаасан мөнгө чинь дахиад гай авчирч байна даа. Та нар Монголоос зайлаачээ.
7 | 0 Хариулах
Зочин [172.58.236.169] 2019/10/17
Монголд энэ 7 гоос өөр арилжааны банк байхгүй биз дээ?
2 | 1 Хариулах
Үнэн [66.181.186.171] 2019/10/17
Хас
0 | 0 Хариулах
Зочин [202.170.71.157] 2019/10/17
ХААН
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.202] 2019/10/17
ЗА ИНГЭЭД МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ САНГИЙН САЙД ХОЁР НЬ ТЭС ӨӨР ЗҮЙЛ ЯРИАД ЭХЭЛЛЭЭ. САНГИЙН САЙД НЬ БАНКУУДААС БОЛСОН ГЭСЭН. МОНГОЛ БАНК НЬ БАНКУУД ҮҮНД ХАМААГҮЙ ГЭСЭН. ТӨРИЙН БАРУУН, ЗҮҮН ХОЁР ГАР БАЙЖ ЁСТОЙ ШИВШИГЭЭ ДЭЛГЭЖ ХУДЛАА Ш А А Ж БАЙНА ДАА. ХУДАЛЧААРАА ХҮРЭЛБААТАР Л ХУДЛАА Ш А А Ж БАЙГАА БАЙХ.
6 | 0 Хариулах
Зочин [122.201.24.108] 2019/10/16
Бохир мөнгө угааж бга банкууд юм бна л даа.
2 | 1 Хариулах
Зочин [64.119.26.89] 2019/10/16
Голомт л энэ дунд нэлээн их асуудлыг нь тарьсан гэсэн дээ... Сайн хянаж шалгаж байдаг юмуу тэгээд
5 | 0 Хариулах
Зочин [202.179.31.105] 2019/10/16
За за 500 тэрбумаа хаанаас авсан юм бол? Ийм юмыг Татварын албааас л асууна.
2 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2019/10/16
Чадваргүй төр. Авилгач төрийн түшээд. Хулгайч УИХ гишүүд. Арчаагүй Монгол банк. Боловсролгүй Сангийн яам. МАН-ын "гайхамшиг" үргэлжилж л байна. Төрийн хүмүүсийн хэлж ярьж байгаа нь тэс зөрүүтэй. Ажлаа мэдэхгүй н о в ш нууд.
2 | 1 Хариулах
Zochin [106.35.42.190] 2019/10/16
Erunkhiilugch n hen bile?Er said n bas.Ene 2 hun duusgalaa daa.Haa ochij bas urdiinkhuud n neg tal daa bas ajil hiideg uls baij dee.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.140] 2019/10/16
ХХБанк ч Монгол улсад жинхэнэ утгаараа гай болж байна даа, хулгай хар мөртөй гэж энэ дээ...
20 | 5 Хариулах
Зочин [195.35.252.14] 2019/10/17
Mongolin ulaii chin ediin zasagiig 1paad jil elgeer hevtuulehgui avj yvj bgaa ymsan
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/10/17
ХХБ гай болоод байгаа юу байгаа юм. Юмыг уншиж байж ойлгоход яана вэ? Монголын нийт гадаад гүйлгээний дийлэнх нь энэ банкаар хийгдэж байгаа. Манай гадаад гүйлгээ өсөөд ирэхээр дамжуулж байгаа банк нь баталгаа болж байгаа өөрийн хөрөнгөө нэмэх нь зүй ёсны асуудал биздээ. Өөрөө ядаж арван жилдээ эдийн засгийн онол заалгаж байсан юм уу? ЭЗО-оо таслаад архи ууж явсан юм уу? өөрөө л жинхэнэ монголд гай болж байна даа. Мэдлэггүй гээсээ болж
2 | 6 Хариулах
Нямдорж [202.21.109.133] 2019/10/17
Монгол Улсад ХХБанк шиг хөгжлийг авчирсан банк үгүй болов уу. Таны үйлчлүүлдэг ХААН банк чинь дампуурч байсаныг нь Америк захирал ирж бас хүү төрийн мөнгөөр арай гаагүй болсоны дараа баахан Япончууд мөнгө өсгөх гэж дүрмийн сангийг худалдан авсан байдаг. Нийтлэлд бичсэнээр Монголын бүх малчид өөрсдийн малтайгаа цуг ХААН банкны барьцаанд байдаг байх шүү. Цаашлаад Голомт банкинд төрийн ХОТШ банкийг Цагаан сайд байхдаа нэгтгэж өөрийн активаа зуузатгаж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн саяхан нэг гадаадад ажиллаж ирсэн хүүхний мөнгийг яаж луйвардсаныг цахим ертөнцөд тарсан байгаа за ингээд цааш нь үргэжлүүлбэл ХАС банкны хувьд ам.доллараар баахан орон сууцны зээл өгч олон иргэдийг хохироосон нь саяхан шүү ой санамж байдаг бол. Капитроны хувьд нөгөө ад үзэгдээд байгаа орон нутгийн Таван толгойгоос хулгай хийж баахан нүүрс гаргасан этгээдийн банк болсон хэн гэдгийг олгой толгойтой чи мэдэх байлгүй. За энэ хүрээд зогсоё. Эхлээд наад ой санамжаа дээшлүүл, улмаар юм уншиж судлаж бай
0 | 0 Хариулах
Нямдорж [202.21.109.133] 2019/10/17
Нөгөө оросны мафийн хүү ч бил үү юу ч билээ Громовын үүсгэн байгуулсан банк болох Чингис хаан чинь УИХурлын гишүүны халаасны банк чам шиг мулгуу нөхөрт сануулахад хязгаарлалт тогтоосон банк шүү. Хөрөнгө оруулалтын банк чинь нөгөө сайд Сумьяабазарых бил үү сайд болхоор пялдагнаад үг дугарч чадахгүй байна уу. За Капитал банк бол бүүр чиний тархинд чинь багтахгүй байх оо. Ингээд үзэх юм болон нөгөө мэргэжилтнуудийн хэлдэгтэй адил BENZ болон бусад машин гэдэгтэй адил ХХБанк болон бусад банк гэж үздэг юм.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/10/16
er n tsaad asuudal n mungu bolood bankindaa baigaa ch yum bish eroosoo suuliin 2 jild orosiin nuluu mongold het idevhijsnees bolj baigaa yum olon uls orost horig tavichihad ali boloh orosuudaas zaigaa barij baihad mongol uls tas zuruudlej orostoi strategiin tunshlel baiguulsan ter n bas hugatsaagui eruul uhaanaar boddog ard tumen baisan bol iim yum hiihgui baisan da horigt orchihson ulstai hugatsaagui strategiin tunshlel baiguulna gedeg baij bolshgui tom aldaa z.enhbold battulga nar asar ih buruutai iim uyed bur shuud ogtsrood asuudlaa shiideh garts haih baisan yum.
8 | 5 Хариулах
Зочин [202.93.24.197] 2019/10/16
ард иргэд нь бол энэ нөхдүүдийн болохгүй байгааг мэдээд байна, гээд яаж ч чадахгүй байна, тэгэнгүүт дэлхий гэдэг том гүрэн бол тэнэг хүмүүс бишшүүдээ, энд нэг хэдэн эргүү юмнууд байна, энэ хэдхэн амьтныг нийтээр нь шахъя л гэсэн байна, угаасаа цөөхүүлээ ч юм гээл улсаар нь шийтгэчихэж байнашд, зөвхөн монголдоо нөхдүүдээс болж ийм зүйл болж байгаам, гохинээ гохинь
15 | 0 Хариулах
Зочин [174.198.7.203] 2019/10/16
Hvrteh yostoigoo l hvrtlee!
3 | 0 Хариулах
zochin [103.26.194.15] 2019/10/16
mungu ugaalt мафи bna gesen ug...
5 | 0 Хариулах
Баяр [202.126.89.96] 2019/10/16
ОУВС гэдэг чинь худлаа дүр үзүүлчихээд хариуд нь саарал жагсаалтад оруулж өгөөд алга болоод өгөв шив дээ
2 | 6 Хариулах
Зочин [202.170.71.157] 2019/10/16
ОУ-ын байгууллагууд Монголбанканд нь ч итгэхгүй байгаа чинь саарал жагсаалт руу гулсах хэмжээнд очтолоо хууль завхарсаны шинж мөн. Би ваар хагалчаад үнэнээр нь хэлдэг хүүхэд байлаа. Тэгэх монголын улс төрч гээд байгаа та нар шударга ёсыг үгүй хийчээд яаж ингэж ичихгүй амьдарч чадаж байнаа. Ичээч. В.И.Ленин
19 | 2 Хариулах