Корпорейт конвеншн төвд
09:30 цагт Монгол, Япон улсын Шизүока мужийн бизнес форум болно.
ХНХЯ-ны гадна талбайд
11:00 цагт Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цуглаан зохион байгуулна. Тэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлт, Хэвийн бус нөхцлийн талаарх 77 тоот тушаалд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа ажээ.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагаас Хүүгээ бусдын гарт алдсан иргэн н.Нямхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
МҮХАҮТ-д
12:00 цагт Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлөөс "Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" үндэсний чуулганы талаар мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|