ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас метро, банкнууд хаагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Хонг Конгийн эрх баригчид колонийн үеийн онц байдлын хуулийг сэргээн хэрэгжүүлж эхэлснийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл эрчимжлээ.

Үүний улмаас Бямба гарагт Хонг Конгийн метроны систем зогсож, банк, худалдааны төвүүд хаалгаа барьсан байна.

Сүүлийн хагас зуун жил ганц ч удаа хэрэглэж байгаагүй хуучны хуулийг сэргээснээр Хонг Конгийн засаг захиргаа нийгмийн дэг журмыг тогтоох зорилгоор ямар ч арга хэмжээ авах эрх мэдэлтэй болж байгаа юм.

Эхний арга хэмжээ нь Баасан гарагийн шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн журам байв. Уг журам нь олон нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр нүүрэндээ баг зүүхийг иргэдэд хоригложээ.

Өнөөдөр буюу Ням гарагт багны хоригийг эсэргүүцсэн томоохон жагсаал төлөвлөгдөөд байна. Үүнийг угтан тус хотын MTR гэгддэг метроны систем бүхэлдээ зогсож, ихэнх дэлгүүр, худалдааны төвүүд, банкнууд Бямба гарагийн үдээс хойш хаалгаа барьжээ.

 

Их хотын амьдралд чухал үүрэгтэй 24 цагийн турш ажилладаг 7-Eleven дэлгүүрийн сүлжээ хүртэл өчигдөр үдээс хойшоос эхлэн хаагдсан байна. ATM машины дараалал нэмэгдэж, хүнсний дэлгүүрүүд хэвийн үеэс өндөр ачаалалтай байжээ.

Нүүрний багны хориг хэрэгжиж эхэлсний дараа Хонг Конгт цагдаа, тэмцэгчдийн хооронд хэд хэдэн мөргөлдөөн гарсан юм. 

Баасан гарагийн шөнийн хүчирхийллийн дараа Хонг Конгийн захирагч мэдэгдэл гаргахдаа тэмцэгчдийг буруутгаж, иргэдэд өөрийг нь дэмжиж ажиллахыг уриалжээ.

“Хүчирхийлэл ноцтой түвшинд хүрсэн нь Хонг Конгийн нийгэм аюулын ирмэгт байгааг харууллаа” гэж захирагч Кэрри Лам энэ үеэр мэдэгдсэн байна.

 

Өчигдөр бас Их Британид суугаа Хятадын элчин сайд Лю Шаоминь BBC сувгийн Newsnight хөтөлбөрт оролцохдоо Хонг Конгийн нөхцөл байдал хяналтаас гарвал Бээжин оролцох боломжтойг хэлжээ.

“Хэрвээ хотын нөхцөл байдал Хонг Конгийн засаг захиргааны хяналтаас гарвал төв засгийн газар зүгээр хараад суухгүй. Одоогоор Хонг Конгийн засаг захиргаа болон захирагч хяналтаа хараахан алдаагүй байна. Бид ч тэдэнд бүрэн итгэж байгаа” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
БУРУУ
3
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [92.251.105.50] 2019/10/8
100 жилийн гэрээ нь дуусаад буцааж Хятадад хүлээлгэн өгсөн. Мэдээж энэ хугацаанд тэндэхийн уугуул иргэдийн хэд хэдэн үе амьдарч байгаа. Тэгэхээр үзэл бодол эх газрынхнаас шал өөр болох нь аргагүй. Гэвч гэрээ бол гэрээ хойно элдэв асуудал үүсэх нь ойлгомжтой. Бид хоорондоо хэрэлдэж бие биенээ доромжиллоо гээд тэндэх асуудлыг шийдчихгүй. Бидний хэдэн монголчуудад би гэсэн үзэл нь ихдээд, нэгдэх гэдэг үгийн утга бидний сэтгэлгээнд огт байхгүй болтлоо угаагдсан ийм л тархитай болж дээ
3 | 0 Хариулах
Зочин [43.228.129.115] 2019/10/7
Тусгаар тогтнож чадахгүй л байх л да гэхдээ л тусгаар ардчилалын төлөө тэмцэж байгаа залууст санаа их зовж байна. Бас тэдний тал байр суурьтай байж ялаасай гэж хүснэм.
5 | 1 Хариулах
Зочин [150.129.141.196] 2019/10/7
Жуулчны визтэй орж ирсэн украйны 9 иргэнийг баривчилахад тэд неонацист бандерууд байсан байна.
1 | 8 Хариулах
Зочин [139.5.219.71] 2019/10/6
Зиа мундаг ардчилагсад жагсаад байна гэж л битгий хөөрцөглөөрэй. Анх юунаас эхэлснийг л ядаж уншицгаа. Хонконгийн финанс эрүүгийн хуулийн онцлогийг эхлээд унш. Нэг л их хятадыг муулсан жагсагчдыг магтсан ухаантнууд
6 | 14 Хариулах
zora [202.9.42.73] 2019/10/7
Zaa chi yugaa hutsaad bgan bee.hujaa uls turin bolon jiriin irgedig ih gazar luu avchij dald helbereer ervvden shvvh ni zuw gehgeed bganmuu hujaa min
5 | 1 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/10/7
хуулийг мэдэхгүй хөөрцөг, хошгорооч ийм л оркууд байгаа учраас манай улс хөгжихгүй байгаа юм шүү дээ, шалтгаан хамаагүй шдээ, жагсаж л байвал болоо хэхэ
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.201] 2019/10/6
Дэлхийн улс орнуудыг ардчилал л мехееж байна шуу.
6 | 5 Хариулах
kkk [122.201.22.167] 2019/10/6
heleed yu gehev. b
0 | 4 Хариулах
Зочин [59.153.115.201] 2019/10/6
Соросын санхуужилтээр Хонконгод очсон украйн багш, сургагч нарын хийж байгаа ажил.
5 | 6 Хариулах
Анхаа [220.116.174.128] 2019/10/7
Эх сурвалж нь?
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.110] 2019/10/6
АНУ оролцож бгаа шуу
1 | 7 Хариулах
ZOOCHIN [202.9.42.73] 2019/10/7
geriinhee dotorhoo l med hudalaa bvltereeed tseej huuh heregvi
7 | 0 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/10/7
баримттай нотлогдсон, мэдээний хагуур нь яваад байна даа
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.252] 2019/10/6
Очиж аялахад таатай байдагсан. Хайран сайхан улс харамсалтай л байна. Ядахад залуусын танхайрал нь дэндээд хотын гоё гоё бүтээн байгуулалтаа эвдэн сүйтгээд байхын
3 | 3 Хариулах
Зочин [202.131.247.158] 2019/10/6
honkong bol tusgaar togtnoson uls gedgiig hvleen zowshoorooch sd*. hytadiin hariya bish
5 | 7 Хариулах
Эрх чөлөөт хятад хүмүүс [66.181.161.102] 2019/10/6
Угаасаа л эх газрын Хятадууд шүү дээ. Тусгаар улс огтоосоо биш. Жижигхээн арлыг 99 жил түрээслэж байгаад эргээд Хятадууд авсан. 99н жил эрх чөлөөт амьдарсан болхоор
8 | 2 Хариулах
Зочин [103.10.23.218] 2019/10/6
Хонг Конг иргэд Их Британийн ачаар хүний эрхийг дээдэлсэн соёлт нийгэм ямар байдагийг мэдэж авсан улс. Ингэж эсэргүүцхээс өөр яахав, удирдлага нь иргэдээ сонсохгүй арчаагүй байгаа нь харамсалтай байна. Удирдлага нь Бээжингээс айгаад л байгаа байх
33 | 2 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/10/7
колонийн үед чи тэгж ярихгүй л дээ, одооны хонг конгийн харчихаад ингэж ярьж байгаа мал шдээ хөөрхий
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/10/7
Их британ чинь дээр үеэсээ олон колони боолуудтай болсон улс даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.43] 2019/10/6
Харамсалтай байна.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.106] 2019/10/6
Английн түрээс дуусаад удаж бн. Хятаддаа эргэж нэгдэхээс өөр аргагүй.
8 | 9 Хариулах
Зочин [202.126.88.170] 2019/10/6
Хайран сайхан улс нүдэн дээр сүйрч байна, харамсалтай юмаа :-(
9 | 2 Хариулах
Зочин [64.119.17.127] 2019/10/6
Зөв шд. Барууны мөмгөөр тэмцэгчид сэвж өгч байна
6 | 21 Хариулах
Зочин [103.14.37.8] 2019/10/6
маанаг эргүү үхэр монгол чи хонгконгчуудыг үхэр монгол шигээ африк арабууд шиг бусдын хатгаасаар хөдөлдөг маанагууд гэж бодоо юу Тэд эрх чөлөө гэж юу болохыг мэднэ. тэд юуны төлөө тэмцэж байгааг чам шиг дэлгэцийн араас чалчигч үхэр хэзээ ч ойлгохгүй:. Тэд хэн нэгний хатгаасаар хэдэн халтар зоосоор хөдөлдөг хүмүүс биш. маш өндөр боловсролтой маш зоригтой хүмүүс. Ер нь чам шиг маанаг ойлгохгүй дээ.
57 | 5 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/10/6
erguu min chinii ter erh choloo chin hyatad l lav bich shuu hyatad hoorondoo terselded ehluul mgld yaaj tusahiig medej bnuu neg muu baruunii lekts ih sonsson ats chin olon ym hutsaad baihiin
3 | 13 Хариулах
зочин [182.160.35.53] 2019/10/6
ану-ын төлөөлөгчид цаанаас нь хатгаж байгаа баримтаар нотлоод байхад л хошгорсон хэвээрээ чам шиг тархиа угаалгасан хүн л харин үхэр монгол доо
0 | 18 Хариулах
ZOCHIN [202.9.42.73] 2019/10/7
Yag vnen hellee tenegvvd ochij bj vzej bj yag yunii temtseed bgaag oilgoh bh free hk
3 | 0 Хариулах