Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Саусгоби Сэндс" ХХК 21 оюутанд ТЭТГЭЛЭГ олголоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг “Саусгоби сэндс” 2019-2020 оны нэрэмжит тэтгэлгээ Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Даланзадгад, Гурвантэс, Баяндалай сумаас дотоодын нэр хүндтэй их сургуулиудад суралцаж байгаа 21 оюутанд олголоо.

Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь “Бид говь нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, орон нутагт дутмаг мэргэжлээр суралцаж буй оюутан залуусыг дэмжинэ”  гэсэн компанийн бодлогын бодит илрэл болж байгаа юм.  Мөн хариуцлагатай уул уурхайг хариуцлагагүй аж ахуй нэгжүүдээс ялгах хэрэгцээ шаардлага тулгарсан  өнөө цаг үед тус компани нь говийн оюутан залуусын боловсролд бодит хөрөнгө оруулалт ийнхүү хийж ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН КОМПАНИ гэдгээ дахин батлав.

 

Өнөөдөр Саусгоби сэндс ХХК компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат компанийнхаа тэтгэлэг горилогч оюутнуудтай уулзаж, оюутан хүнд байх ёстой зан чанар болоод цаашид хичээл номдоо хэрхэн шамдан суралцах талаар зөвлөгөө өгч, урмын үг хайрлалаа.

Тус компани 2009 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд  говийн бүсийн ард иргэдийн боловсролын түвшинг дээшлүүлж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор нийт 171 удаа нэрэмжит тэтгэлэг олгожээ.

Сургуулиа төгсөөд орон нутагтаа 4-өөс дээш жил тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй, магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 болон түүнээс дээш дамжаанд сурлагын голч дүн нь 3.0-оос дээш үнэлгээтэй суралцдаг эдгээр шилдэг 21 оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг компани дааж байна.

 

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн ачаар  говийн бүсэд  нэн дутмаг байгаа  малын эмч, сургуулийн өмнөх насны боловсрол, бага ангийн багш, шүдний эмч, геологи уул уурхайн инженер зэрэг олон салбарын мэргэжилтэнг бодлоготойгоор бэлтгэх  боломжтой болсон нь “Саусгоби сэндс” компанийн нийгмийн хариуцлагынхаа  хүрээнд тогтмол хийдэг томоохон ажлуудынх нь нэгээхэн жишээ юм.  Тэд байгуулагдсан цагаасаа хойш говийн баруун бүсийн сумд болох Ноён, Сэврэй, Гурвантэс, Баяндалай, Даланзадгадад нийт 8 гаруй тэрбум төгрөгийн хандив тусламжийг үзүүлээд байгаагаас Компанийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 310 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна. 

Компанийн тухай товч мэдээлэл:

 

Саусгоби сэндс ХХК нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг, Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн охин компани юм.

Компани байгуулагдсан цагаасаа хойш улс орон нутгийн төсөвт нийт 250 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байгаа бөгөөд хийсэн бүтээн байгуулалт, оруулсан хувь нэмэр, улс болон орон нутагт, нийгмийн даатгалд төлсөн татварын хэмжээгээрээ Монгол Улсын “ТОП 100 Татвар төлөгч” аж ахуйн нэгжээр удаа дараа, мөн 2017 оны Монгол Улсын “Шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж” байгууллага шагналын Шилдгийн  Шилдэг таван байгууллагаар, “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч”-өөр удаа дараа шалгарч ирлээ.

Нийгмийн хариуцлагыг тууштай хэрэгжүүлэгч байгууллагын хувьд нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд бүс нутгийн хөгжилд нийт 8 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. “Саусгоби сэндс” ХХК нь Монгол Улсын хэмжээнд хамгийн анхны хаалтын төлөвлөгөө боловсруулсан компани юм. Нийт ажилчдын 99 хувь нь Монгол ажилчид байгаагийн тал хувь нь орон нутгийн ажилчид байдаг билээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.