Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвөөс мэргэжлийн сэтгүүлчдийн факт-чек хийх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор "Fact-check Mongolia" хөтөлбөрийг ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл олширсноор хэвлэл мэдээлэл дэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод нийгмийн сүлжээний ялгаа зааг бүдгэрэхэд нөлөөлөлх болсон. Ингэснээр мэргэжлийн сэтгүүлчдэд баримт нягтлан шалгах ур чадвар, ёс зүй, соёлыг яаралтай төлөвшүүлэх хэрэгцээ бий болж байгаа хэмээн үзэж, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм.
Өнөөдөр болсон хөтөлбөрийн нээлтийн үеэр Дойче Велле Академийн Монгол дахь төсөл хөтөлбөр хариуцсан менежер Патрик Беннинг "Хэвлэл мэдээллийн салбар болон олон нийт мэдээллийн төөрөгдөл дунд байгаа энэ үед "Fact-check Mongolia" хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Хөтөлбөрийн үр дүн ирэх оны зургаадугаар сард болох УИХ-ын сонгуулийн үед гарна гэж харж байгаа. Ямар ч байсан үнэн бодит мэдээллээс айдаг болох суурь бүрдэнэ гэж итгэж байна” хэмээн онцолсон юм.
Түүнчлэн уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Факт-чек, ёс зүй хоёр бол нэг зоосны хоёр тал юм. Тиймээс сэтгүүлчийн үйл ажиллагаанаас салгах аргагүй” гэдгийг сануулаад энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр
"Fact-check Mongolia" хөтөлбөрт 20 орчим редакц хамрагдах боломжтой. Хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчид Европын факт-чекерүүдийн сүүлийн үед ажиллаж буй баримт нягтлан шалгадаг "Truly media" талбарт албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажиллах эрх авна. Ингэснээр уг талбаруудын хэрэгслүүдийг ашиглан баримт нягтлан шалгах арга барил, ур чадварыг Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Дойче Велле Академийн сургагч багш нарын хамтарсан гурван удаагийн сургалтаар эзэмших юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|