Шинэ хичээлийн жил эхэлж байгаа энэ мөчид нэмэлт элсэлт авч байгаа АШУҮИС-ийн Шим тэжээл судлал – Хоол зүйч ангийг танилцуулж байна.
2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний Annals of Internal Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар нэмэлт тэжээлээр бус харин хоол хүнснээс авсан шим тэжээл нь хүний урт наслалттай холбоотойг нотолсон байна.
Энэ талаар мөн дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг Харвард Их Сургуулийн Harvard Health Publishing сэтгүүл дээр нийтэлсэн байна. Зөвхөн энэ судалгаа ч бус бусад олон эрдэм шинжилгээний ажлууд шим тэжээлийн зохистой хэрэглээг хооллолтоор зохицуулах нь хамгийн найдвартай бөгөөд аюулгүйг сануулж буй юм.
Дэлхийн дундаж наслалт 2016 оны байдлаар 72 (эмэгтэй 74.2, эрэгтэй 69.8) байсан ба дундаж наслалтаараа дэлхийг тэргүүлдэг БНХАУ (эм 75/ эр 78) болон Япон (эр 81/ эм 87) улсууд эрүүл зөв хооллолтод маш их анхаардаг ард түмэн юм.
Гэтэл Монгол улсад дундаж наслалт эмэгтэй 74, эрэгтэй 66 байна.
Манай улсад хоол боловсруулах өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нас баралт, өвчлөлийн шалтгаан болж байна, үүний 70-80 хувь нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй.
Жишээ нь, ЭМЯ, НЭМҮТ-өөс явуулсан Хүн амын хоол тэжээлийн 5-р судалгааны үр дүнд, 5 хүртлэх насны хүүхдийн 8 хүүхэд тутмын 1 илүүдэл жин, таргалалттай, эрэгтэйчүүд, 15-49 насны эхчүүдийн 50 орчим хувь нь мөн хот хөдөөгийн хэмжээнд илүүдэл жин таргалалттай гэсэн үзүүлэлттэй байсан, Д аминдэмийн хувьд бага насны хүүхдүүдийн 90 орчим хувь нь хангалтгүй байна гэсэн үр дүн гарсан.
Судалгааны үр дүнгүүдээс үзэхэд иргэдэд эрүүл мэнд, хоол тэжээлийн боловсрол олгох шаардлагатайг харуулж байна.
Шим тэжээлийн талаарх мэдлэг, боловсрол, судалгаа нь улс орон, нийгмийн нэн тэргүүний асуудал мөн бөгөөд шим тэжээл судлаач-хоол зүйч мэргэжил хамгийн эрэлттэй байгаа ажлын байруудын нэг болсон хэвээр байна.
Үүнтэй холбогдуулан Шим тэжээл судлал- Хоол зүйч мэргэжлээр АШУҮИС шинэ анги нээж нэмэлт элсэлт авч байгаа ба 4 жил суралцаж тус мэргэжлийг эзэмшсэнээр 2 болон 3-р шатлалын эмнэлгүүд, хувийн ортой эмнэлгүүд, ерөнхий боловсролын сургууль, нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад ажиллах боломжтой, багшлах сургалт сурталчилгаа явуулах, судалгаа шинжилгээ хийж цаашид хөгжих боломжтой.
2016-2025 он хүртэл Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр батлагдсан.
Тус хөтөлбөрийн 3.2.3 заалтад хоол тэжээл болон хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, “Эмчилгээний хоолны удирдамж” ЭМС-ын 2018 оны А16 тоот тушаалд 3.1 заалтад эрүүл мэндийн ор бүхий байгууллага нь хоол эмчилгээний чиглэлээр баг (хоол эмчилгээний эмч, хоол зүйч, хоолны технологич, тогооч, туслах ажилтан) байх гэсэн.
Үүний хүрээнд 2017 оны байдлаар манай улсад 325 улсын болон хувийн эмнэлэг байна. 2019 оны долоодугаар сард ЕБС-ийн хоол үйлчилгээний тухай хууль-Хүүхдийн хоол шим тэжээлийн чиглэлээр мэргэшсэн хоолзүйч болон мэргэжлийн тогооч томилон ажиллуулна гэсэн.
2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 803 ерөнхий боловсролын сургууль байна. Мөн зочид буудал, нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг хамруулвал манай улсад 3,000 орчим байгууллагад шим тэжээл судлал, хоол зүйчийн хэрэгцээ байгаа юм.
Эрүүл амьдралын салшгүй нэг хэсэг болох зөв зохистой хооллолтыг онол, практик хосолсон академик боловсролоор эзэмших боломжийг бүү алдаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Шим Тэжээл Судлалын тэнхимийн 99032981, 99192111, 94051858.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!