Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Долоон жил үргэлжилсэн 126 дугаар сургуулийн барилгын ажил одоо ч дуусаагүй байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр Боловсролын хяналт, шалгалтын дүнг НМХГ-ын Боловсролын хэлтсийн Улсын ахлах байцаагч С.Лхагвадулам танилцуулав.

Баянзүрх дүүргийн 126 дугаар сургууль хичээлийн шинэ жилээр хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр "Боловсролын хяналт шалгалтууд ирэх сарын 3-ныг дуустал үргэлжилнэ. Шалгалтын явц өнөөдрийн байдлаар 45.8 хувьтай байна.

Бид нэмэлтээр сургууль, цэцэрлэгийн барилга нь сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн эсэх дээр шалгалт хийсэн. Үүнтэй холбоотойгоор хэд, хэдэн сургууль, цэцэрлэгийг онцолмоор байна" гээд дараах мэдээллийг өгсөн юм.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэвсгэрт баригдаж буй 126 дугаар сургуулийг 2017 онд Улсын комиссд хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч газрын маргаан, зураг төсвийн өөрчлөлт болон төсөв санхүүжилт суугаагүй гэх мэт шалтгааны улмаас барилгын ажил долоон жил үргэлжилж байна.
  • БЗД-ийн 126-р тус сургуулийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэсэн ч есдүгээр сарын 1-н гэхэд дахиад л хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй байх нь. Мөн сургуулийн дотоод засал, шатны хашлага, биеийн тамирын талбай нь огт хийгдээгүй байна.
  • Баянгол дүүргийн 30, 34, 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын гадна талын хог, шороог зайлуулахгүй бол хичээл эхэлхэд хүүхэд суралцах эрүүл, аюулгүй, ээлтэй орчин бүрдээгүй байна.  
  • Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн гадаад орчны аюулгүй байдал хангагдаагүй, сагсны шон ганхсан.
  • Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хоёр ангийн ширээ, сандал дутуу.
  • СБД-ийн 58 дугаар сургуулийн дээврийн засвар нь ердөө 15-хан хувьтай явагдаж байна. Уг ажлын санхүүжилт нь 2019 оны наймдугаар сарын 10-нд хийгдэж, дээврийг нь хуулсны улмаас хоёр ангийн дээврээс ус алдсан байдалтай байгаа.
  • Ус суваг ашиглалтын газраас зарим цэцэрлэгийн гадна талбайн тоглоомын дундуур нүх ухаад, хоолой татсан ч буцаан булж тэгшлээгүй зөрчил байгаа.
  • Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэгт найман бүлэг хичээллэх байснаас зөвхөн дөрвөн бүлэг нь ажиллах хүчин чадалтай байна.

Мөн тэрбээр боловсролын салбарт илэрч буй бусад зөрчлүүдийг нэр дурдаж, танилцуулсан юм. 

Шалгалтаар илэрсэн дэлгэрэнгүй зөрчлүүд

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийсэн шалгалтаар:

- 121, 263, 264, 34, 66, 100, 114 дүгээр цэцэрлэгүүд нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нэмэлт өөрчлөлт /цэцэрлэгийн хаяг, багшийн тоо, бүлгийн тоо нэмэгдсэн зэрэг/ бичилтийг хийлгээгүй; 

- 105, 263, 264, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд нь хамран сургах тойргийн хүүхдийн судалгааг холбогдох хууль дүрмийн дагуу гаргаагүй; 

- 255, 59, 50, 3, 55, 105, 111, 113, 119, 125, 176, 16 цэцэрлэгүүд нь нэг багшид ногдох хүүхдийн тоо 55-60-тай байгаа нь их норм, нормативыг хангаагүйгээс гадна хүүхдийн эрүүл, аюулгүй ээлтэй орчинг бүрдүүлэх нөхцөл муу байна.

- 176, 260, 263, 119, 34, 66 дугаар цэцэрлэгүүд нь хууль бус төлбөр хураамж авахгүй талаар байгууллагын дотоод дүрэм журамд тусгаагүй зөрчил илэрсэн.

Харин сургалтын орчны тал дээр: 

- 121 дүгээр цэцэрлэг нь өөрийн байр нь нураагдсан учраас түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс сургултын орчин болон холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж байна. Мөн 59 дүгээр цэцэрлэг нь барилга байгууламж шаардлага хангаагүй; 

- 255, 51, 54, 248, 111, 59, 50, 3, 260, 263, 264, 15, 34, 66, 100, 114, 121, 165, 155, 220, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд нь сургалтын гадна орчны шаардлага хангаагүй.

- 125, 263, 264, 51, 34, 66, 100, 121 дугаар цэцэрлэгүүд нь сургалтын дотоод орчны шаардлага хангаагүй буюу агааржуулалт, камер, зориулалтын ширээ сандал, хөгжим, биеийн тамирын заал хангаагүй байна.

- 255, 59, 50, 3, 55, 105, 119, 125, 176, 263, 264, Бяцхан хилчид, 54, 51, 68, 248, 15, 34, 66, 49, 121, 165 цэцэрлэгүүд нь сургалтад ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн хүрэлцээгүй байна.

Багшлах бүрэлдэхүүний асуудлаар:

- 260, 51, 248, 114, 165, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид нь багшлах бүрэлдэхүүнээр бүрэн хангагдаагүй, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд туслах багшийн сонгол шалгаруулалт хийгээгүй, аваагүй байдалтай байна. 

- 176, 260, 263, 264, 220, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүдэд Засгийн газрын дотоод хяналтыг сайжруулах тухай 311 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангалтгүй; 

Ерөнхий боловсролын сургуулийн хувьд:

- Буянт ухаа цогцолбор, 118, 130 дугаар сургуулиуд нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй; 

- Буянт ухаа цогцолбор сургууль нь элсэлтийн үйл ажиллагаа ил тод нээлттэй, эцэг эх хяналт тавих боломж бүрдээгүй, хууль бус төлбөр, хураамж авахгүй байх заалтыг сургуулийн хэмжээнд мөрддөг эрх зүйн баримт бичигт тусгаж мөрдөөгүй; 

- 106, 107 сургуулиуд нь сургуулийн дүрэм, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан баталж, мөрдөөгүй, багшийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдаагүй; 

- Буянт ухаа цогцолбор, 106, 107, 143, 130, 118, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь шинэ гарсан хуультай холбогдуулан хүүхэд хамгааллын дүрэм боловсруулан баталж, мөрдөөгүй; 

- Буянт ухаа цогцолбор, 106, 107, 143, 32, 118, 130, 50, 24, 61, 72, 117, 138, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан баталж мөрдөөгүй, багш хөгжлийн төвийн үйл ажиллагааг зохион байгуулж, төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллаагүй; 

Сургалтын орчны талаар: 

- Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь зориулалтын бус байртай; 

- Шавь, Буянт ухаа цогцолбор, 106, 107, 143, 4, 32, 130, 50, 24, 138, Абсалют элит, Шинэ зуун билэг, Элбэг сургуулиуд нь сургалтын гадна орчны шаардлага хангаагүй; 

- Шавь цогцолбор, 143, 71, 72, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь сургалтын дотоод орчны шаардлага хангаагүй байна.

Багшлах бүрэлдэхүүний талаар:

- Шавь цогцолбор, 4, 16, 32, Шинэ зуун билэг сургуулиуд нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдаагүй, 

- Абсолют элит, Эрдмийн уурхай сургуулиудын нийт багш нарын 90-ээс доошгүй хувьд нь үндсэн багшгүй; 

Дотоод хяналтын талаар: 

- 143, Эрдмийн уурхай, Элбэг сургуулиудад Засгийн газрын 311 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй; 

- Шалгалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиуд нь 2019-2020 оны хичээлийн жилийн цагийн төлөвлөлтийг БСШУС-ын сайдын 2019 оны наймдугаар сарын 01-ний өдрийн А/490 тоот тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөнд нийцүүлэн төлөвлөгөөгүй,

Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр:

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад илэрсэн зөрчлүүд:

- 220, 138, 111, 3, 59 дүгээр цэцэрлэгүүдийн гадна тоглоомын талбай аюулгүй байдлын шаардлага хангахгүй; 

- 61, 138, 140, 155, 174, 220, 222, 121, 145-р цэцэрлэгүүд нь ундны усны шинжилгээ хийлгээгүй;

- 107, 55, 264, 3, 59, 51, 248 дугаар цэцэрлэгүүдийн гадна талбайн тохижилт шаардлага хангахгүй;

- 111, Эрхэм эрдэнэ, Мандах нарны үрс, Нандин 3 эрдэнэ, Нахиа цэцэрлэгүүдийн хог хаягдлын цэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй;

- 49, 121, 165 дугаар цэцэрлэгүүд нь сургалтын байранд шавьж, мэрэгч устгал, халдваргүйтгэл хийлгээгүй; 

Ерөнхий боловсролын сургуулиудад илэрсэн зөрчлүүд:

- 4, 21, Шавь цогцолбор сургуулиудын гадна тоглоомын талбай аюулгүй байдлын шаардлага хангахгүй; 

- 117 сургуулийн биеийн тамирын заал эрүүл ахуйн шаардлага хангахгүй;

- 21, Шавь цогцолбор сургуулийн гадна талбайн тохижилт шаардлага хангахгүй;

- 9 дүгээр сургуулийн хог хаягдлын цэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.