ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дамдины Сүхбаатарыг тойрсон гүжир гүтгэлэгт цэг тавья

Зууны мэдээ
2019 оны 7 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

XX зууны эхэн үеийн Монголын түүхийн хамгийн эгзэгтэй цаг үед ард түмний төрүүлсэн, шалгаран гарч ирсэн удирдагчдын нэг бол яахын аргагүй Монгол Улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг их жанжин Дамдины Сүхбаатар билээ. Түүнийг 1921 оны ардын хувьсгалыг зохион байгуулж, ялалтад хүргэсэн  гол удирдагч байсныг болж өнгөрсөн түүхэн үйл явдлууд нэн тодорхой гэрчлэн харуулдаг.

Ардын нам, ардын засгийн нэрт зүтгэлтэн, бүх цэргийн жанжин, тууштай эх оронч Д.Сүхбаатарын эх оронч эр зориг, шулуун шударга, нөхөрсөг зан чанар, төрөлхийн суу билэг, хүнд хүчир амьдралаар олж авсан эрдэм ухаан, зохион байгуулагч авьяас чадварын талаар болон нутаг ус, эцэг эх, гэр бүлийнх нь тухай түүнтэй мөр зэрэгцэн тэмцэж, шадарлаж явсан нөхдийнх нь яриа, бичлэг, дурсамж, захидал, баримт бичгүүд эдүгээ бүрэн хадгалагдан үлджээ.

Гэтэл сүүлийн үед Д.Сүхбаатарын нэр төрийг гутаан доромжлох, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх, намтар түүхийг мушгин гуйвуулж, улс орны тусгаар тогтнолд санаатай, санамсаргүй байдлаар эргэлзээ төрүүлэх гэсэн гэнэн оролдлого цухалзах болсон нь Монголын ард түмний жигшил зэвүүцлийг төрүүлж байна.

Туурга тусгаар улс орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн баатарлаг эх орончдын байгуулсан гавьяа, мөнхөд дурсагдах алдар хүндэд бүдүүлгээр халдах нь чухам хаанаас эхтэй, захиалгатай, санхүүжилттэй байна вэ гэдгийг төрийн нүд чих болсон байгууллагууд анхааралдаа авч нягтлан шалгах үүрэгтэй.

Монгол Улсын иргэн хэн боловч хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөгөө хэнээр ч цагдуулахгүй эдэлж байгаа хэдий ч улс орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх орончдын ясыг өндөлзүүлж, үндэсний эв нэгдэл, язгуур эрх ашигт сэв суулгахыг санаархсан аливаа үйлдэлтэй эвлэршгүй тэмцэж ирсэн. Тухайлбал, “Жанжин Д.Сүхбаатарын үнэн намтар” гэсэн гарчигтай өгүүлэл 2017 онд төрж тухайн үед нь эрдэмтэн судлаачид эрс зэвүүцэн няцааж, их жанжны төрөл садангийнхны зүгээс буруушаасан ярилцлага, сэтгэгдлээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байжээ.

Уг өгүүллийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн иргэн Д.Мөнхдорж гэгч бичиж, жанжин Д.Сүхбаатар буриад хүн болох тухай өөрийн таамналыг дэвшүүлж, энэ талаар мэдээлэл өгсөн хүмүүсийн хаяг, утасны жагсаалтыг нийтлүүлсэн байдаг. Улаанбаатар хотын болон Дорнод аймгийн харьяат 11 иргэнийг холбогдох утасны хамт эх сурвалж болгосон энэхүү мэдээллийн мөрөөр лавлахад ам дамжсан яриа төдий зүйл байсныг тухайн үед нь дурдаж байжээ.

Түүхэн хүний гарал үүслийг дам яриа, хувь хүний хүсэл зоргоор бичихийг судалгааны эх сурвалж болгож үзэх ямар ч үндэсгүйг дурдах нь зүйтэй. Зохиогч өгүүлэлдээ, “Миний бие нь Д.Сүхбаатарыг мэдэх, түүнийг нотолж чадах төрөл садан болон бусад хүмүүсийн тухай энд өгүүлэх болно.

… Алтанбулагийн чиглэлээр Монголд орж ирж, Ардын журамт цэрэгт элсэж, байлдаанд оролцсон буриадууд ч олон бий. Их соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээн, Элбэгдорж Ренчино, Д.Сүхбаатар, Ц.Бадамцуу, Ц.Бадамжав, Ж.Сандагдорж нарын өндөр боловсролтой буриад сэхээтнүүд Монгол Ардын Намд гишүүнээр элсэж, тус намын анхдугаар Их Хуралд оролцжээ.” гэхчлэн МАН-ыг байгуулж, ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн Д.Сүхбаатарын түүхэн үүргийг илт гуйвуулж, түүнийг ЗСБНХОУ-аас ирж, МАН-д гишүүнээр элсэж байсан гэж илт худал бичсэн байх юм.

Энэ нийтлэл гэгчийн бүтцийг авч үзэхэд Д.Сүхбаатарын үүсэл гарал гэхээсээ илүүтэй цаад утга санаа нь 1921 оны ардын хувьсгал, бүр тодруулбал, Монголын уруудан доройтсон олон зуун жилийн гашуун түүхийг зогсоож, хөгжил дэвшлийн замд оруулсан аугаа үйл явдал, түүний билэг тэмдэг болсон жанжин Д.Сүхбаатарын түүхэн үүргийг бүдгэрүүлж гуйвуулсныг уншаад өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрснийг нуугаад яах вэ.

“Цуу үг модон улаатай” гэгчээр Д.Мөнхдоржийн энэ нийтлэлийг зарим сайт, сонин өнөөг хүртэл нийтэлсээр байна.

Монголын ард түмний шалгарсан гарамгай хүү, цогтой эх оронч Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг илт гуйвуулсан энэхүү нийтлэл гэгч ташаа мэдээлэл нь монголчууд биднийг хооронд нь сөргөлдүүлсэн, улс үндэстний эв нэгдэл, эрх ашигт ан цав суулгахыг санаархсан, эрээ цээргүй, ёс жудаггүй үйлдэл болж буйг эрдэмтэн судлаачид, сэтгүүлч уран бүтээлчдийн төлөөлөл эрс шүүмжлэн буруушааж байна.

Зуу гаруйхан жилийн тэртээ 1893-1923 онд болж өрнөсөн үйл явдлыг гуйвуулж, гүтгэх боломжгүй, нэг хоёр алхаад л илчлэгдэн няцаагдах тийм илэрхий зүйл гэдгийг зохиогч ойлгосонгүй юу, эсвэл хүссэнгүй юу, бүү мэд.

Жанжин Сүхбаатарыг судлах ажлыг түүнийг нас барсны дараа эхэлж, 1943 онд нэрт түүхч Ш.Нацагдорж жанжин Сүхбаатарын намтар судлалын талаар анхны бүтээлээ хэвлүүлснээс хойш маш олон хүн энэ хүний талаар ярьж, судалсны дотор түүхийн шинжлэх ухааны доктор О.Пүрэв гуайн хийсэн Сүхбаатар судлалын бүтээлүүд нэлээд чансаатайд тооцогдоно.

Ийнхүү Д.Сүхбаатарын гарал үүслийн талаар түүхэн баримт нотолгоо, эх сурвалж хангалттай бүрдүүлсэн, түүний амьдралын намтар түүх сар, өдрөөр бичигдсэн байдаг тул энэ талаар олон юм нуршилгүй, дор дурдсан зарим эх сурвалжаас иш татаж, үнэнийг ухаарахад нь уг нийтлэл гэгчийг зохиогчид тусалья.

1.Д.Сүхбаатар жанжны удам угсааг залгамжилж яваа, зээ хүү Ц.Хүрэлсүхтэй сэтгүүлч М.Тунгаагийн хийсэн ярилцлагаас.

 /Newsmedia.mn сайт, 2018.02.02./

-Монголын ард түмнийг төөрөгдүүлж түүхэн үнэнийг гуйвуулж байгаад харамсаж байна. Түүхч, судлаачдын үзэж байгаагаар Д.Сүхбаатарын удам угсааны 300 гаруй хүн байна. Тэд бүгд халх хүмүүс. Түүхэнд Халхын Сэцэнхан аймгийн Ест бэйсийн Улс цуцлагч гүнгийн хошуу нутаг Хайсуу овгийн Алтангэрэлийн хүү Бор хэмээх хочтой Төгсийнд Элбэг хэмээх өндөр өвөө нь төрсөн.

Түүний хүү Төгөөгийнд жанжны аав Дамдин төрсөн. Төгс, Элбэг, Төгөө, Дамдин гээд жанжны дөрвөн үеийн өвөг эцэг одоогийнхоор бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт үе дамжин амьдарч байсан. Харин эх талаас нь яривал Д.Сүхбаатарын ээж Ханд нь Шүхрийн долоон хүүхний хамгийн бага нь юм. Манжийн дарангуйллын үед “Цагаан дээлт” Дамдин Богдын хүрээнд нүүж ирээд Хандтай гэр бүл болсон.

Хэний ятгалгаар Сүхбаатарын нэр хүндэд халдаж байгааг мэдэхгүй юм. Дэндүү дэгс юм ярьсан хүмүүсийг сонсоод гайхах юм.” гэж Д.Сүхбаатар жанжны удмын хүн Ц.Хүрэлсүх өгүүлжээ.

2.Д.Сүхбаатар судлаач, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхч доктор О.Пүрэвтэй сэтгүүлч Э.Ариунаагийн хийсэн ярилцлагаас.

 /News.mn 2011.03.03/

-Би МАХН-ын дэргэдэх Намын түүхийн институтэд ажиллах үеэс Д.Сүхбаатар жанжны намтрыг судлах болсон юм. Д.Сүхбаатар жанжин бол монголчуудын шүтээн болсон хүн л дээ. Тэрбээр 1893 онд төрж, 1923 онд яг 30 насныхаа ой дээр өөд болсон байдаг. Судалгаагаар Д.Сүхбаатар гэж ямар хүн юм бэ гэдгийг мэдэхийн тулд гарал үүслийг нь судлах ажлаас эхэллээ.

Түүний аав цагаан дээлт Дамдин 1890 онд Хүрээнд орж ирсний дараа Д.Сүхбаатар Амгаланбаатарт төрсөн, ард гаралтай ядуу гэр бүлд өссөн хүүхэд. Ядуу ч гэсэн бичиг үсэг, тоо бодлого заалгасан тухайн үедээ л боловсролтой хүн байсан.

Архивт байгаа бичиг баримтыг нь үзэхэд их гоё бичигтэй хүн байсан нь харагддаг. Гэтэл сүүлдээ, ардчилал эхэлснээс хойш Сүхбаатарын талаар янз бүрийн гуйвуулга их явдаг боллоо. Түүнийг Оросоос ирсэн хиймэл хүн, Орост сургуульд сурч байсан гэдэг байв. Үнэндээ Орост сургуульд сурч байгаагүй ганц хоёр удаа л Эрхүү, Москва руу очсон байдаг юм. Зарим нь халимаг хүн байсан гэнэ. Миний судалснаар орос яавч биш.

Гарал нь Сүхбаатар аймгийн хүн ч гэсэн Амгаланбаатарт төрсөн хүн. Тэгээд удам судрыг нь хөөгөөд үзэхэд Өвөрмонгол гаралтай хүн болоод явчихдаг юм байна.Тэгвэл энэ чинь хятад хүн байх нь уу гэтэл хятад биш, жинхэнэ өвөрмонгол хүн болж таарлаа. Сүхбаатарын 4-5 үеийг нь бид мэддэг байлаа.Түүний эцэг бол Дамдин, Дамдины эцэг бол Төгөө, Төгөөгийн эцэг Элбэг, Элбэгийн эцэг Төгс гэж хүн байжээ. Сүхбаатараас хойш тэр удамд тийм мундаг хүн ч гарч ирсэнгүй.

-Тэгэхээр Сүхбаатар өвөрмонгол хүн болж таарах нь ээ?

-Энэ ийм учиртай юм. Манайд Дорнод аймгийн хүн байна гээд нэг өвгөн ирээд өврөөсөө миний сонинд бичсэн өгүүллэгийг гаргаад ирлээ.Tэр сонинд би Сүхбаатарыг Хайсу овгийн хүн гэж бичсэн байсан юм. Тэр өгүүллийн мөрөөр Дорнод аймагт Хайсу биш Хуайса овгийн хүн гээд бөөн маргаан болсон байж. Хуайса гэдэг нь Буриадын эртний овог учраас буриад, хуайса овгийн хүн гэж маргалдахгүй юу. Тэгээд Буриадын сэхээтнүүд Сүхбаатар халх хүн биш, буриад хүн, Оросоос ирсэн гэж маргадаг боллоо.

Тэгсэн чинь тэр өвгөн “Би бол Дорнод аймгийн Үзэмчин хошууны Хайсу овгийн хүн. Би Өвөрмонгол гаралтай учраас 1945 онд Монголын харьяат болсон юм” гэж миний Хайсу овгийнх гэдгийг баталж өгсөн юм.Тэгэхээр Сүхбаатар бол өвөрмонгол гаралтай, цэвэр монгол хүн мөн.

3.Түүхч, хуульч Ё.Отгонбаяртай хийсэн ярилцлагаас.

 “Зиндаа” сонин. 2007

-Жанжин Д.Сүхбаатар бол ардын засгийг байгуулалцаж, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг. Тэрээр ардын журамт цэргийн жанжны хувьд Монгол орныг гамин, цагааны цэргүүдээс чөлөөлөх тулаануудыг биечлэн удирдсан олон баримт бий. Гэтэл сүүлийн хэдхэн жилд энэ хүний 1921 оны ардын хувьсгалд гүйцэтгэсэн түүхэн үүрэг, удирдан зохион байгуулсан гавьяаг харлуулах, бүр үгүйсгэх зэрэг бусармаг хандлага хүчтэй илрэх болсон нь түүхийг илтэд мушгин гуйвуулж байгаа хэрэг юм.

-Жанжин Д.Сүхбаатар бол өвөр монгол хүн гэж ярих боллоо.Та түүхч, судлаач хүний хувьд ямар хариулт өгөх вэ?

-Би энэ асуудалд хоёр л тайлбар хийдэг. Нэгдүгээрт, Өвөрмонгол гэдэг чинь угтаа монгол хүн шүү дээ. Хоёрдугаарт, Өвөрмонгол хүн Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө ийм их гавьяа байгуулсан нь үнэн бол харин ч бүр алдаршуулах, магтан дуулахад ямар ч буруу байхгүй гэж боддог. Хамгийн гол нь ингэж ярьж, мушгин гуйвуулж байгаа хүмүүс бол түүхийн наад захын үнэнийг мэддэггүй, уншаагүй, судлаагүй, хүний амаар буудагчид л байдаг гэж би бардам хэлж чадна.

Нэгдүгээрт, жанжин Д.Сүхбаатар бол яах аргагүй нийслэл хүрээнд мэндэлсэн хүн. Харин эцэг “Цагаан дээлт” Дамдин нь Үзэмчин хошууны хүн.Тэр үед Дарьгангын нутаг бол Богд хаант Монгол Улсын нутаг биш, Монгол Улс ар, өвөр гэж салаагүй, бүгд л Манжийн захиргаанд байсан үе шүү дээ. Тийм болохоор их мэдэгч зарим хүмүүс түүхээ сайн уншиж, судалчихаад дараа нь иймэрхүү зүйл ярьж байгаасай гэж бодож явдаг.

4.Төрийн соёрхолт нийтлэлч, судлаач Б.Батбаяр/Баабар/. Сүхбаатар жанжныг улс төрийн маргааны золиос болгож яах нь вэ! 

Нийтлэл. /baabar.mn 2012.02.02/

… Л.Бат-Очир, О.Пүрэв зэрэг манай нэртэй эрдэмтэн түүхч нар насаараа Сүхбаатарыг судласан, жанжинд үнэн сэтгэлээсээ хайртай, үргэлж өмөөрч явдаг, судлагдахуунаа хамгаалж хүндэлдэг хүмүүс байсан юм. Хэдэн арван жилийн турш Сүхбаатарыг тойрсон гүтгэлэг гүжирдлэг, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон худал хуурмагийг илчилж түүхийн үнэнийг сэргээсэн гавъяатай эрдэмтэд.

Эрдэмтэн хүн үнэнээс айх ёсгүй. Тэр дундаа үнэнийг худалддаггүй. 2011 оны эхээр “Өдрийн сонин”-д хэвлүүлсэн “Түүх бол шинжлэх ухаан мөн” гэсэн өгүүлэлд бичсэнээ энд дахин ишлье. “ Сүхбаатар жанжныг муучлах, нэр төрийг нь гутаах, гүтгэх хүсэл үнэндээ хэнд ч байхгүй байх. Монголын ард түмний хувь заяагаар олдсон аугаа эх оронч. Цэргийн гайхамшигт том зүтгэлтэн.

Гарцаагүй эх эцгээсээ жинхэнэ монгол үндэстэн (Барга, үзэмчин, харчин, цахар нар нь яах аргагүй Чингисийн удмын жинхэнэ монголчууд, үүнтэй маргаад яах юм бэ!).Үүнийг хэн ч үгүйсгэхгүй” хэмээн тэмдэглэжээ.

Ийнхүү Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг дотоод, гадаадын эрдэмтэд тал бүрээс нь нарийвчлан судалж, судалгаа шинжилгээний нэг сэдэвт, мөн хамтын олон арван бүтээлүүд олноор хэвлэгдэж гарснаас гадна түүний тухай хамаатан садан, анд нөхөд, хамтран зүтгэгчдийнх нь зүгээс дурсаж санагалзсан яриа сэтгэгдэл олноор хадгалагджээ.

Тиймээс Д.Сүхбаатарын намтар, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нэн тодорхой, хэн ч маргашгүй юм. Тодруулж хэлбэл, Монголын ард түмний гарамгай хүү Дамдины Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Маймаа (одоогийн Амгаланбаатар) хотноо ард Дамдины гэрт төрсөн. Эцэг нь хүүгээ эрдэм номтой болгохыг хичээж, 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгажээ

 Д.Сүхбаатар 19 настайдаа 1912 онд Богд хаант Монгол улсын цэргийн албанд дайчлагдан Хужирбулангийн цэргийн дарга бэлтгэх сургуульд суралцаж, сумангийн жагсаалын дарга болжээ. Энэ үеэс улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай гавьяа байгуулж явжээ. Улмаар Монгол ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн жанжнаар тодорсон. Жанжины маань албан ёсны түүх, намтар ийм л тодорхой, илүү дутуу зүйлгүй, даруу төлөв намтар байна.

Түүх, намтрыг мушгин гуйвуулах, гүтгэж гүжирдэх зэрэг оролдлого Монголын түүхэнд гарч байсан ч бүгд үнэнд гүйцэгдэж няцаагдаж ирсэн. Д.Сүхбаатар амьдралынхаа богинохон хугацаанд улс, үндэстнийхээ хөгжил дэвшлийн төлөө ардын хувьсгалыг мандуулж ялалтад хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэснийг монголын ард түмэн хэнээр ч заалгалгүй цаг ямагт дурсан хүндэтгэж ирсэн.

Түүний эх оронч, баатарлаг үйлс монголын ард түмэнд үеийн үед мөнхөд дурсагдсаар байх болно. Монголоо гэх сэтгэл, зүрхтэй хүн бүрийн мэдэх ил тод намтар түүхтэй, монголын ард түмний үнэнч хүү Д.Сүхбаатарыг тойрсон гүжир гүтгэлэгт цэг тавих цаг болсон юм биш үү. Эх орон, өвөг дээдэс, эх орончдоороо бахархаж, тэднийгээ дээдлэн хүндэтгэх түүхэн уламжлалт, өндөр дэг соёлтой гайхамшигтай ард түмэн билээ, бид.

 

Доктор/Sc.D/, профессор Цэрэнсономын СҮХБААТАР 
Сэтгүүлч, доктор/PhD/ Дугарсүрэнгийн БАТМӨНХ 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
53 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Түүхийн үнэн [39.154.12.7] 2024/12/28
Хайс овог нь маш эртний монгол овог юм, Өвөр Монголын Шилийнгол аймгийн Үзэмчин Зүүн хошуунд Хайс овогтон бас нэлээд байгаа юм, Хайс овгийнхон бол хуяг харуул,цэрэг жанжин хүмүүс олон байсан юм, эрт үед ядуу зүдүү ард түмнийхээ төлөө хошуу засаг ноёны эсрэг тэмцэлдэж байсан болохоор Үзэмчин Зүүн хошууны түүхийн бичиг материалд олон удаа дурдагдсан байдаг.
0 | 1 Хариулах
Зочин [91.141.1.50] 2019/7/24
Яг үнэндээ хамгийн төгс нийгэм /социализм/-ыг капиталист орнууд нураасан юм. Социализмын үед социалист лагерын орнууд ижил тэгш дэвшиж байсан. Үүнд Авганистан, Пакистан, Сири, Ирак ч орно. Цагтаа энэ хоёр улс цэцэглэж явсан юм шүү. Манайхан Сүхбаатарыг, Оросууд Ленинээ ад үзнэ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.145] 2019/7/24
Тусгаар тогтнол ,эх орныхоо төлөө тэмцэж явсан баатруудыг маань харааж зүхэх , намтрыг нь мушгин гуйвуулах бохир цустангууд харь эздийнхээ захиалгаар мөн ч их бичиж ярих юмдаа. Арга ч үгүй юм болов уу даа. Манай Монголын 400 цэрэг Хятадын 10000 цэргийг арчаад өнгөрсөн түүхтэй болохоор тэр. Эх орон тусгаар тогтнолынхоо төлөө бохируудын өвөг дээдсийг бут цохиж явсан болохоор тэд хорсож худлаа түүх зохиох нь аргагүй.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.184.40] 2019/7/24
Сүхбаатарын түүх бол Оросууд Монголчуудыг оюун санааны удирдагчтай болгох зорилгоор хордуулж устгаад араас нь зохиосон түүх гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэр ч бүү хэл уулзаагүй Ленинтэй уулзсан болгож баримтат киногоор бидний багад үзүүлдэгсэн. Ер нь бол Сүхбаатар цэргийн эрдэмд сайн орос хэл мэддэг хүн байсан нь тухайн үедээ бол боломжийн боловсрол мэдлэгтэйд тооцогддог байсан харин Оросууд яах гэж цааш нь харуулсан нь бас ээдрээтэй. Ямар ч байсан түүнийг бодит түүхээр нь сайтар судалж тайлбарлах хэрэгтэй. Түүнээс алтан цээжтэй мөнгөн бөгстэй байсан мэтээр бурханчлан түүхийг гуйвуулж болохгүй шүү дээ.
0 | 4 Хариулах
Зочин [202.126.89.145] 2019/7/24
Энд нэг харь элэгтэн, бохир цустан бна. Чиний үзэл бодлоор түүх бичих үү.
1 | 0 Хариулах
ХАН [66.181.167.143] 2019/7/24
Оросууд Монголчуудын түүхийг коммунист түүх болгож өөрчилсөн нь үнэн билээ. Дамдины Сүхбаатар бол нэгэн үеийн хүмүүн нь үнэн боловч хэт хөөргөн дөвийлгөх хэрэггүй шүү та нар минь
0 | 3 Хариулах
Зочин [103.57.94.10] 2019/7/24
Улсаас эрдэм шинжилгээний ажлын цалин авч буй хүмүүсийн зарим нь ингээд л хаа хамаагүй судлаагүй зүйлээрээ бичиж болдог ч юмуу.
1 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/7/24
suhbaataraas iluu lenin bagchdaa ih bayarladag ymdaa orosod huvisgal garaagui bol yun mgl uls tusgaar togtnoh avtonomit gesen hulhi seter zuugeed hujaagiin neg muj bolood baij baih baisiin esuul buur manj shig baihgui boltson ch baij magadgui 500han myangan hun amtai ternii talni lam tegeed haldvart ovchnii yyr bolson uls baisan ge bizdee bogdoosoo avahuulaad tembuu [хориотой үг]
0 | 0 Хариулах
зочин [202.179.27.8] 2019/7/24
Сүхбаатар гуайн Намтарыг уншаад үзэхнээ Гарал үүсэл нь бөөн холион бантан юм байна ш дээ Оросын Буриад л гэнэ Өвөрмонголын Үзэмжин хошуунаас гаралтай жинхэнэ Монгол хүн л тэгснээ Сүхбаатар Өөрөө одоогийнхоор Амгаланд буюу Маймаа хотод төрсөн гээд л тухайн үед чинь Амгалан буюу Маймаа хот чинь одоогийнхоор бол жинхэнэ China town буюу тухайн үеийн Хятад хороолол байсан гэдэг шүү дээ ингээд хархаар бас л их сонин юм харагдаж бодогдох гэхдээ хэдийгээр Гарал үүсэл маргаантай юм шиг байвч ямарч байсан одооны Төрийн өндөрлөгүүдын дэргэд Улс орон Ард иргэдийнхээ төлөө тэмцэж явсан Монгол улсын түүхэнд сайнаар нэрээ Мөнхжүүлсэн нэгэн Түүхт Эрхэм хүн яалт ч үгүй мөн болой
2 | 3 Хариулах
Зочин [163.44.49.120] 2022/7/28
sain hund nutag oldohgui gej unen yum daa
0 | 0 Хариулах
Зочин [202.21.100.254] 2019/7/24
Tegej yrih um bol France hun bsn gj bnlee
2 | 0 Хариулах
Зочин [202.179.26.64] 2019/7/24
tegj yarih yum bol kazah aavtai evrei eejtei hun baisan genelee.
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/7/24
gol n orosuud oorsdiin nuluug togtoohiin tuld nuguu talaas hyatduud butsaaj qing gurnii gazar nutagaa aldahguin tuld l bidnii erh chuluu tom gurnuudiin naimaa bolsond baina suhbaatar baisan baigaagui orond n oor hun gargaj ireh l baisan uuln 1911 ond 5 zamiin dainaar neg mur ar uvurmongolchuud negdej tom uls boloh baisan gevch orosuudad ene n mash tom tsohilt bolj orosiin gazar nutagaa teleh bodlogo heregjih bolomgui boloh baiv tiimees yaraltai 3 ulsiin geree gegchiig hiij mongoliin baruun hoid hesgiig avah oros hunii shunal heregjih heregtei baisan yum.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.12.6] 2019/7/24
Сүхбаатар бол ойлгомжтой шүү дээ цэвэр Монгол хүн ер нь алдартай хүмүүс байтугай гайгүй бөхийг хүртэл булаацалддаг нь болсон шүү дээ хажуугаар яс хаягчид өдөөн хатгагчид хагалан бутаргагчид их бна гэвч түүх түүхээрээ үлдэнэ.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.242.82] 2019/7/24
Сүхбаатар дөрвөд хүн байсан юм. ха ха ха Үхэр монголчуудааа гэж Буриад, Өвөр монгол байсан ч монгол биз дээ. Энэ хийх ажилгүй үхэрнүүдитйг яаая даа. Сүхбаатар хужаа хүн байсым за
0 | 0 Хариулах
ХалхМонгол [103.26.195.253] 2019/7/24
Доктор/Sc.D/, профессор ЦСҮХБААТАР  Сэтгүүлч, доктор/PhD/ ДБАТМӨНХ гэгч энэ хоёр хүн Сүхбаатар жанжиныг маань өвөрлөгч хүн болгочихлоо. Хужаа гаралтай байснаас орос гаралтай байсан нь дээр байсан юм
1 | 1 Хариулах
Зочин [159.69.95.198] 2019/7/24
Хятдын сурах бичигт СҮХБААТАР ЧОЙБАЛСАН ЦЭДЭНБАЛ ГУРВЫГ Л ХАМГИЙН ИХ ХАРААСАН БАЙДАГ ЮМ. ХЭН ЭНЭ ГУРВЫГ МУУЛНА ТЭР БОЛ ГАМИНГИЙН ШЭЭЭС ШҮҮҮ.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.42.163] 2019/7/24
Коммунистууд өөрсддөө зориулж түүх зохиохдоо гаргууд улсууд шүү. Тэрнээс монголд коммунизм байгуулах нь Сүхбаатрын зорилго байгаагүй байх. Хувьсгалын жинхэнэ удирдагч нь Сүхбаатар биш Бодоо Данзан нар байсныг би ч мэдэж байгаа та нар ч цугаараа мэдэж байгаа.
3 | 7 Хариулах
Зочин [159.69.95.198] 2019/7/24
ЧИ ТЭГЭЭД ХЯТАДЫН КОММУНИСТ ЮМУУ
2 | 0 Хариулах
Zochin [59.153.87.13] 2019/7/24
Сүхбаатар бол цагаан дээлт сайран хөлт мөрийнтэй тоглогч байсан нь гарцаагүй үнэн.
3 | 3 Хариулах
Зочин [159.69.93.202] 2019/7/24
Тийм байсанч юу өөрчлөгдөхийн мал минь. Юу нотлох гээд байгаа мал вэ чи. Хятадын сурах бичигт үнэмшдэг малааа.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.42.241] 2019/7/24
мөрийтэй
1 | 0 Хариулах
Парчин [66.181.161.115] 2021/12/24
Мөрийтэй тоголдог үгүй энд ямарч асуудал биш ...... тэр үеийн нийгмийн төрх. Мөрийтэй тоголдог бол муу хүн үгүй бол сайн гэж боддог бөндгөртэй хүмүүс бол өөрсдийгөө далий толгойтой гэж ойлго....
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.6] 2019/7/24
Баабар Сүхбаатартай мөрийтэй тоглоод шалдан болтлоо хожигдсон юм шиг байгаа юм. Тэгээд л түүнээс хойш Сүхбаатарыг мөрийтэй тоглоомын донтой нтр гэж элдвээр бичих болсон.
5 | 3 Хариулах
Зочин [159.69.93.202] 2019/7/24
Хахаха
1 | 0 Хариулах
Парчин [66.181.161.115] 2021/12/24
Баабар чинь заримдаа далжийгаад явчинь шүү дээ ....
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.6] 2019/7/24
Хятдын сурах бичигт СҮХБААТАР ЧОЙБАЛСАН ЦЭДЭНБАЛ ГУРВЫГ Л ХАМГИЙН ИХ ХАРААСАН БАЙДАГ ЮМ. ТЭГЭХЭЭР ХЭН ХЯТАДЫН СУРАХ БИЧИГТ ИТГЭСЭН НЬ ЖУНГААА ШҮҮ.
3 | 2 Хариулах
Зочин [174.198.14.112] 2019/7/24
Bi itgesen tgd chi yahiin muurhuus hetrehgvi her mini
0 | 0 Хариулах
Зочин [159.69.95.198] 2019/7/24
Жунгаа минь МОНГОЛООС ЗАЙЛ ӨМХИЙ ЭРЛИЙЗ МИНЬ
2 | 0 Хариулах
Иргэн [103.57.94.128] 2019/7/24
Цэл залуу насаа эх орон ард түмэндээ зориулсан Жанжин Д.Сүхбаатарын нэр хүндийг унагаах гуйвуулах, гүтгэх явуулгын ард Ардын хувьсгалын нэр хүнд, ач холбогдлыг үгүйсгэх улс төрийн зорилго давхар явдаг, мөн энэ явуулгын ард хужаа нарын сонирхол бий. Д.Сүхбаатар тусгаар тогтнолынхоо төлөө байлдаануудад олон хужааг цааш харуулж баатар болсым шүү дээ, түүхийн архивын шар хуудас нэгийг ч сөхөж ч хараагүй хужаатнууд хуцаж л байг, үнэн түүх үнэнээрээ л үлдэнэ !!!
5 | 2 Хариулах
Улсын баатар [103.57.93.168] 2019/7/24
Нөгөө хотын дарга бсан цагаан үстэй нохойгоос асуугаач
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/7/24
gol utga uchir n suhbaatart baigaa yum bish gol utga uchir n udruus udurt doroiton bui manj qing gurnii koloniudiig huvaaj avah tom gurnuudiin tulaan dunguj ehelj baisniig jiriin mongolchuud bid yahan medeh bilee ingeed chuhamhuu britani oros france german amerik yapon geed tom gurnuud manj gedeg tom byaluug herhen huvaah hen n hamgiin amttai herchimiig avah ve geed uraldsan hereg orosuudiin gol zorilgo n gazar nutagaa tuv aziaar teeled tuvdiig ar uvurmongoltoi hamt avah baiv ingesneer shuud enethegtei hil zalgah yum mun ene uyees german yapon brtianichuud tuvd bolon ar uvurmongoloor asar olon tagnan turshih expedicuud yavj baisan
0 | 1 Хариулах
Зочин [103.26.194.91] 2019/7/24
Д.Сүхбаатарын кадет өмсгөл нтр гээд оросууд хүртэл гаргаж ирээд байхад монголчууд тайвшир. Оросод бэлтгэгдэж ирсэн маш боловсролтой, монголд хувьсгал хийж оросод дагаар оруулах зорилготой, нэрээ сольсон хүн
2 | 4 Хариулах
Зочин [64.119.24.154] 2019/10/27
Тиймүү ямар аймаар яалтачгүй Монгол царайтай хүн нэрээ солио вэ ха ха
0 | 0 Хариулах
zochin [202.9.42.50] 2019/7/24
khuvsgaliin achaar mongol uls mukhulgui 1990 on khursun..kharin odoo yamar bolsnoo khartsgaa uls turchid ni bugd urvagch khulgaichuud...
3 | 0 Хариулах
Зочин [202.21.101.226] 2019/7/24
Ленинтэй уулзаад гар барьж байгаа үнэн шааалтуур зураг байдаг биздээ. Яахнавдээ энэ хүнийг тэгж гүнгэрваа бурхан болгож хаха
2 | 2 Хариулах
Зочин [174.198.14.112] 2019/7/24
Vnen2
0 | 0 Хариулах
Зулбасга [103.57.93.168] 2019/7/24
Чи нөгөө хотын дарга байсан цагаан үст нохойн гөлөн биш биз?
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.221] 2019/7/24
Д.Сүхбаатарт би хайртай. Тэр хүний хүчинд би өнөөдөр Монгол улсын иргэн гэгдэж яваа. Оросын биш, Хятадын биш. Оросынх байсан бол бага ястан гээд аягүй бол дээд боловсрол эзэмшиж чадаагүй, хэд хэдэн хэл сураагүй, нэг тосгонд л ногоо тариад байж байх байсан болов уу? Хятадын иргэн байсан бол... мэдэхгүй ээ... Д. Сүхбаатар хэн ч байсан, хаанаас гаралтай байсан нь надад огт хамаагүй. Байгуулсан гавъяаных нь хүчинд Монголчууд ингэж эрх чөлөөтэй "галзуурч" явцгаагаа мартаж болохгүй.
10 | 1 Хариулах
Зочин [103.229.121.221] 2019/7/24
Д.Сүхбаатарт би хайртай. Тэр хүний хүчинд би өнөөдөр Монгол улсын иргэн гэгдэж яваа. Оросын биш, Хятадын биш. Оросынх байсан бол бага ястан гээд аягүй бол дээд боловсрол эзэмшиж чадаагүй, хэд хэдэн хэл сураагүй, нэг тосгонд л ногоо тариад байж байх байсан болов уу? Хятадын иргэн байсан бол... мэдэхгүй ээ... Д. Сүхбаатар хэн ч байсан, хаанаас гаралтай байсан нь надад огт хамаагүй. Байгуулсан гавъяаных нь хүчинд Монголчууд ингэж эрх чөлөөтэй "галзуурч" явцгаагаа мартаж болохгүй.
6 | 1 Хариулах
Зочин [174.198.14.112] 2019/7/24
Odoo bags bdlaa harwal one 76 d ingej darluulj bhaar urd hurshiihuu neg heseg bolts bol one awilgachid bhgv blaa gj!!!
0 | 1 Хариулах
Зочин [103.229.121.221] 2019/7/24
авилгачид байхгүй байж гэж бодъё. Чи Хятадын хаах нь ямар байдалтай байх байсан бол гэж нэг бодоод үзээрэй.
1 | 1 Хариулах
Зочин [174.198.14.112] 2019/7/24
Vnendee huwisgaliin hedees orosinn bugsiig hen sn dolooj bsniig ter bed orosuud zohiomloor tvvh garagaj irsen. Busadiig ni esergvv gj nuhsan . Tvvniig ni svh medengvvt daraa ni bas nuhsan . Vnendee bol lenintei uulzsan hvn gd busad bvh vlger orosuudiin zohiol bsn .!! Odoo yah l jenko shig!
1 | 2 Хариулах
ганаа [103.242.47.190] 2019/7/24
Ардын хувьсгал нэртэй улаантнуудын яргаллыг юунд нь өмөөрнө вэ .Д.Сүхбаатар буриад хүн шүү дээ.Оросуудын зохиосон түүхийг шүтэгсэдээ
1 | 4 Хариулах
Зочин [202.21.126.30] 2019/7/24
Хэдийгээр Монгол орон коммунист дэглэмд байх үед хэлмэгдүүлэлт, хүний эрх зөрчих зэрэг харамсалтай эмгэнэлтэй түүхийн үйл явдлууд байсан хэдий ч Монгол Улс гэж бүрэн эрхт, тусгаар улс бий болсон. Хоцрогдсон дундад зууны нийгмээс эрүүл мэнд, боловсрол, аж үйлдвэр, цэрэг арми, соёл урлаг, хөдөө аж ахуй гэхчлэн олон салбарт амжилт олсон улс шиг улс болсон. Энэ бүхэн бол ардын хувьсгалын үр дүн гэдэгтэй хэн ч маргахгүй.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.112.41] 2020/2/2
Ер нь энэ хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг харахад үнэндээ сүйрчихсэн юм байна шдээ! Бүүбур нар ажлаа сайн хийжээ дээ янз нь.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.123] 2019/7/24
Баабар Сүхбаатартай мөрийтэй тоглоод шалдан болтлоо хожигдсон юм шиг байгаа юм. Тэгээд л түүнээс хойш Сүхбаатарыг мөрийтэй тоглоомын донтой нтр гэж элдвээр бичих болсон.
6 | 1 Хариулах
ганаа [103.242.47.190] 2019/7/24
тэнэг мялан бэ чи
1 | 0 Хариулах
Хойноос мирээд хот [103.14.38.137] 2019/7/24
Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх л гэгч болж дээ. Буриадууд дээрэлхүү, муу санаатай, атаархуу, ядуу доройдуу хүмүүстэй харьцахгүй, бас хөрөнгө мөнгө, албан тушаал харна. Хөнжлийнхөө хирээр хөлөө жийцгээж л явъя таминээ.
2 | 6 Хариулах
Зочин [174.198.14.112] 2019/7/24
Hehe tgd utaandaa hordood baaasndaa jiwsen hvmvvsiin tergvvn ni nuguu half borjgon ntr ai !!! Manduulsan uu manan tatuulsan u ta nariig!!!!
3 | 0 Хариулах
Зочин [103.229.121.221] 2019/7/24
Д.Сүхбаатарт би хайртай. Тэр хүний хүчинд би өнөөдөр Монгол улсын иргэн гэгдэж яваа. Оросын биш, Хятадын биш. Оросынх байсан бол бага ястан гээд аягүй бол дээд боловсрол эзэмшиж чадаагүй, хэд хэдэн хэл сураагүй, нэг тосгонд л ногоо тариад байж байх байсан болов уу? Хятадын иргэн байсан бол... мэдэхгүй ээ... Д. Сүхбаатар хэн ч байсан, хаанаас гаралтай байсан нь надад огт хамаагүй. Байгуулсан гавъяаных нь хүчинд Монголчууд ингэж "галзуурч" явцгаагаа мартаж болохгүй.
4 | 2 Хариулах
Зочин [39.154.12.7] 2024/12/28
Та тун зөв хэллээ, Хайс буюу Монгол бичгээр "Хайсу" гэж бичигддэг овог, өнөөгийн Өвөр Монголын Зүүн үзэмчин хошуунд олон байгаа юм, эрт үедээ Хайс овгийнхон бүгд хуяг харуул, жанжин байсан хүмүүс юм, Зүүн үзэмчин хошууны түүхийн олон бичиг материалд энэ тухай бичсэн байдаг юм,
0 | 0 Хариулах
BAT [202.170.71.157] 2019/7/24
za
0 | 0 Хариулах