Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зах, худалдааны төвүүдээр адуу болон ямааны мах ховорджээ

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 17
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголчууд “Наадмын дараа намар” гэж ярьдаг. Одооноос өвөлд бэлтгэх намрын ажлууд эхэлнэ. Max, гурил, будаа, ногоо, цагаа өвлийн хүнсээ бэлдэнэ. 60 сая гаруй толгой малтай, жилд дунджаар 350 тонн мах хүнсэндээ хэрэглэж, махны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр байр эзэлдэг манай улсад ганцхан жилийн дотор махны үнэ хурдацтай өслөө. Сүүлдээ жилээр бус сараар, сараар бус өдрийн хэлбэлзэлтэйгээр өсөж, иргэдийн дунд үнийн өсөлт, түүнээс улбаатай “айдас хүйдэс” гээчийг бий болгоод байна.

Max, шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, будаа, ургамлын тос, цагаан идээ, хүнсний ногоо, цаашлаад жижиглэн худалдаачдын худалдааны үнийн өсөлт хууль дүрэм, хэмжээ хязгааргүй мэт өссөөр л.

Гэтэл энэ өсөлтийн горыг хүртэх гол эзэд нь ард түмэн. Too баримтаар дурдвал, өнгөрсөн сард Улаанбаатар хотын жилийн инфляц 8.8 хувьд хүрсэн бөгөөд үүний тал хувийг нь мах, шатахуун, хатуу түлшний үнийн өсөлт бүрдүүлсэн хэмээн Төв банкнаас гаргадаг инфляцын тайланд бичсэн байна. Оны эхний дөрвөн сарын байдлаарх махны үнийн өсөлтийг улирлаас хамаарсан хэмээн тайлбарлаж байсан. Улмаар тавдугаар сард нийлүүлэлтээс хамаарсан доголдол үүссэнээр махны үнэ огцом өсөж, хонины цул мах дунджаар 11 мянган төгрөг, үхрийн цул мах дунджаар 13 мянган төгрөг болтлоо өссөн нь урьд байгаагүй үзэгдэл мөн.

Судлаачдын төсөөлж байгаагаар махны үнэ улирлын чиг хандлагын дагуу буурах боловч зах зээлийн нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтэц болон экспортын эрэлт, улирлын онцлогоос шалтгаалан энэ оны дөрөвдүгээр улиралд хүлээлтээс давж болзошгүй байгааг хэлж байна. Тэгвэл махны үнийг өсгөдөг гол бүтээгдэхүүн нь шатахууны үнийн өсөлт. Гэтэл бид дотооддоо нефть олборлодоггүй учраас дэлхийн зах зээл дээрх нефтийн үнээс дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ хамаарна хэмээн үнийн өсөлтийг тайлбарладаг.

Төв банкны судалгаагаар “Энэ онд төсвийн төлөв суларч, цалин өсөх нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэх хэдий ч найман хувийн орчимд тогтворжуулах зорилт зөрчигдөхгүй. Max, хатуу түлш, шатахууны үнийн нөлөөг хасаж тооцсон инфляц дөрвөөс таван хувийн орчимд тогтвортой хадгалагдаж байна” хэмээжээ. Тэгэхээр мах, хатуу түлш, шатахууны үнийн нөлөөг хасчихвал инфляц тогтворжих хандлагатай гэнэ.

Иймээс зах, худалдааны төвүүдээр мах болон өргөн хэрэглээний барааны үнэ ямархуу байгааг сурвалжлахаар “Хүчит шонхор” зах, “Бөмбөгөр” худалдааны төв, “Амгалан” зах, “Баянзүрх” худалдааны төвийг зорилоо. Баяр наадмын амралтууд өнгөрч, өчигдрөөс ажил, алба цуглаж байгаа хэдий ч зах, худалдааны төвүүд эл хуль байлаа.

Махны худалдаагаараа хямдад тооцогддог “Хүчит шонхор” захад худалдагчаас эхлээд худалдан авагч нь ч энэ өдөр ховордсон байлаа. Учрыг асуувал ихэвчлэн хувиараа лангуу түрээсэлж худалдаа хийдэг хүмүүс өөрсдөө ажиллах өдрөө сонгодог бололтой. Тус захад 20 гаруй жил махны худалдаа эрхэлж байгаа эмэгтэй хэлэхдээ долоодугаар сарын 20-ноос л ажил жигдэрнэ гэлээ.

Түүний хувьд 20 хүрэхгүй хонины гулууз махыг килограмм нь 8,500 төгрөгөөр зарсаар, ганц үлдсэнийг нь 7,800 төгрөгөөр бодож өгнө гэж байсан юм.“Хүчит шонхор” захад үхрийн цул болон ястай мах 12,500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин олдоц хамгийн багатай байсан адуу болон ямааны мах 8,500-9,500 төгрөгийн үнэтэй байв. Max үнэд орсон учраас иргэд жижиглэн, дайвар бүтээгдэхүүн авах нь нэмэгджээ.

Хонины толгой 4,000, бөөр 2,500, зүрх 4,000, гүзээг 1,000-2,500 төгрөгөөр худалдаалж байлаа. “Амгалан” зах болон “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвд адуу болон ямааны мах байсангүй. Тус зах, худалдааны төвийн худалдагчдын хэлж байгаагаар Хятад, Араб руу адуу болон ямааны махыг экспортоор гаргадаг болсноос үүдэн эдгээр махны олдоц муудсан гэнэ. Тиймээс хонины махны үнэ гайгүй. Үхрийн мах үнэд орсон гэдгийг тайлбарлав.

Эдгээр зах, худалдааны төвөөс “Бөмбөгөр” худалдааны төвд зарагдаж буй мах бусдаасаа 1,000 төгрөгөөр үнэтэй. Үлдсэн гурав нь ойролцоо үнээр махаа худалдаалж байв. Харин хүнсний ногоо “Хүчит Шонхор” захад харьцангуй хямд байсан бол цагаан идээ, гурил, будаа, ургамлын тос нийт зах, худалдааны төвүүдэд ойролцоо үнэтэй байлаа.

Тиймээс хүснэгтэд дурдаагүй өргөн хэрэглээний хүнсний үнийг дундажлан хүргэе. “Алтан тариа” 25 килограммын нэгдүгээр гурил 24000-24500 төгрөг, “Заан” будаа килограмм нь 2500 төгрөг, Задгай килограммын цагаан будаа 2,000-3,000, элсэн чихэр 2,000-2,300, ургамлын тос нэг литр нь 2,800-5,200, ааруул 10,000-13,000, сүүн ааруул 18,000-19,000, “Баян” өндөг 310-330, “НБЦ” өндөг 250-270, “Түмэн шувуут” өндөг 320 төгрөгийн үнэтэй байна.

 

“Баянзүрх”

худалдааны

төв

“Амгалан”

зах

“Хүчит шонхор” зах

“Бөмбөгөр”

худалдааны

төв

1

Хонины ястай мах

9,500Т

9,300Т-9,500Т

8,500-9,000Т

10,000Т

2

Хонины цул мах

11,000Т-11,500Т

11000Т

9,500-9,800Т

10,500Т

3

Үхрийн ястай мах

12,500Т

11500Т

12,500Т

13,500Т

4

Үхрийн цул мах

12,500Т

12,000Т-

13,000Т

12,500Т

14,500Т

5

Үхрийн гуяны мах

14,000Т

14,000Т

 

 

6

Ямааны ястай мах

 

 

8,500Т

 

7

Ямааны цул мах

 

 

9,000-9,500Т

 

8

Адууны ястай мах

 

 

8,500Т

 

9

Адууны цул мах

 

 

9,000Т

 

10

Лууван

2,000Т

2,000Т

1,500Т

1,700-2,000Т

11

Төмс

1,000Т

1,100Т

900Т

1,000Т

12

Хятад сонгино

1,500Т

1,500Т

1,500Т

1,500Т

13

Монгол сонгино

4,000Т

4,000Т

3,500Т

3,500-4,000Т

14

Манжин

1,500Т

1,500Т

1,000-1,200Т

1,500Т

15

Байцаа

1,500Т

2,000Т-2,500Т

800-1,200Т

1,500-2,000Т

Зураг