Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ АВАРГА төрлөө

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:31 2019/07/12

Үзүүр түрүүний барилдаанд улсын арслан Э.Оюунболд улсын аварга Н.Батсуурийг давж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн 512 бөхийн барилдаанд түрүүллээ. Ийнхүү Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяа, улсын арслан Э.Оюунболд Монгол Улсын аваргын тоог нэгээр нэмлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны бөх, Монгол Улсын аварга Э.Оюунболд нь 1993 оны  гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ.  

2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага болсон. Ингээд 2015 оны үндэсний их баяр наадамд түрүүлж улсын арслан болсон тэрбээр дөрвөн жилийн дараа Үндэсний их баяр наадамдаа дахин түрүүлж 26 насандаа УЛСЫН АВАРГА цолонд хүрлээ.

19:59 2019/07/12

Шөвгийн дөрөвт тунаж үлдсэн улсын аварга Н.Батсуурь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамбаар, улсын арслан Э.Оюунболд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдоржаагаар тус тус найм давж, үзүүр түрүүнд тунаж үлдлээ. 

ФОТО зураг: 

18:51 2019/07/12

Хүчит бөхийн долоогийн даваа өндөрлөж, шөвгийн дөрөвт нэг улсын аварга, хоёр арслан, нэг гарьд тунаж үлдлээ. 

Архангай аймгийн Хашаат сумын харьяат Алдар спорт хорооны бөх, улсын аварга Ч.Санжаадамба Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамбыг амлан авсан ч өвдөг шороодсон юм. 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяа, улсын арслан Э.Оюунболд шинээр харцага цолны болзол хангаад байсан Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анарыг давснаар шөвгийн дөрөвт үлдэв.  

Хоёр арслангийн барилдаан Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдоржид өвдөг шороодсоноор өндөрлөсөн.

Хамгийн сүүлд Улсын аварга Н.Батсуурь Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбатыг давж, шөвгийн дөрөвт үлдлээ. 

ФОТО зураг:

17:09 2019/07/12

Улсын харцага цолны болзол хангаад буй улсын начин Д.Анар /Гэрэл зургийг mpa.mn/

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд 16 бөх барилдаж, хүч чадлаа сорьсон юм. 

Тав давж, Улсын начины болзол хангаад байсан таван бөх тавуулаа зургаагийн даваанд өвдөг шороодов.

Харин Дорнод аймгийн харьяат, улсын начин Д.Анар зургаа давж, Улсын харцага цолны болзол хангаад байна.

16:12 2019/07/12

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж, таван бөх УЛСЫН НАЧИН цолны болзол хангаад байна.

Тавын даваанд аймгийн арслан цолтой 12 бөх барилдсанаас таван бөх учраа бөхөө давсан юм.

Гэрэл зургийг mpa.mn

Улсын начин цолны болзол хангаад буй бөхчүүд:

  1. Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном
  2. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар
  3. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр
  4. Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  5. Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням