Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан эхэллээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт эхэлж байна.

Газар газрын 267 хурдан хязаалан шандсаа сорихоор гарааны зурхай руу хөдөллөө.

Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаараад нас насны ангилалд уралдах замыг зааж өгдөг. Энэ жилийн хувьд хязаалан морьд 17 километрт уралдана.

Өнгөрсөн жилийн наадамд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж байсан юм.

Энэ жилийн тухайд хэний хурдан хязаалан түрүү магнайд орохыг барианд орж үеэр харах бизээ.

Наадмаар долоо буюу түүнээс дээш насны хүүхэд морь унаж уралдах бөгөөд гэнэтийн ослын даатгалд хамрагдуулж байгаа аж.

"Хүүхдийн хамгааллын хувцас хэрэглэлийг стандартад заасны дагуу шаардана. Бэлтгэлгүй ирсэн, хамгаалах хэрэгслээ мартсан, орхисон зэрэг уяач, унаач хүүхдүүдэд боломж олгох үүднээс Хүй долоон худагт хамгаалалтын хувцас хэрэглэл борлуулдаг ААН-үүдийг ажиллуулахаар болж байгаа"-г НГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул хэлж байв.

Хурдан морийг хэвлэл мэдээллийн гурван машин, нас насны морьдын даамал, хурдан морины салбар хороо, түргэн тусламжийн гээд найман машин дагаж байна.

Хурдан хязаалангууд хуваарь ёсоор 11:00 цагт барианд орж ирнэ.