Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Asiana Airlines-ийн анхны онгоц дүүрэн зорчигчтой Монголд газардав

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Asiana Airlines-ийн анхны онгоц дүүрэн зорчигчтой Монголд газардав
Sara, ikon.mn - text to speech

БНСУ-ын Asiana Airlines агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдлээ. Asiana Airlines-ийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр орой буюу долоодугаар сарын 9-ний 23:50 цагт дүүрэн зорчигчтой газардав. 

Тус компани A330-300 буюу бизнес ангиллын, 290 хүний суудалтай агаарын хөлгөөр 7 хоногийн Мягмар, Пүрэв, Бямба гарагт тогтмол нислэг үйлдэх юм.

Монгол Улс болон БНСУ-ын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хоёр орны хооронд ийнхүү агаарын тээвэрлэгч нэмэгдсэнээр Монгол Улсыг зорин ирэх БНСУ-ын төдийгүй, дамжин ирэх гадаадын иргэд, гадаад орныг зорих монгол иргэдэд үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, нислэгийн компаниудын дунд өрсөлдөөн бий болж, тасалбарын үнэ хямдрах зэрэг олон ач холбогдолтой хэмээн үзэж буй.

1988 онд анх үүсэн байгуулагдсан дэлхийн шилдэг компаниудын нэг болох Asiana Airlines нь Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан манай улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ онцгойлон мэдэгдсэн талаар БОАЖЯ мэдээлжээ.