Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Амгалан: Энэ жил хурдан морины уралдааныг найман машин дагана

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Нийслэлийн цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалт, Торгоны зам авто раллитай холбоотой хаагдах замуудын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/639084719903705/

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Өнөөдрийн байдлаар 10 аймаг, 161 сум баяр наадмаа хийчихээд байна. Долоодугаар сарын 9-13-ны өдрүүдэд Олон улсын авто ралли Монгол Улсын нутаг дэвсгэрээс дайрч өнгөрнө. 

Улсын баяр наадмын хамгаалалтын бэлтгэл ажлын зураглал, тооцоогоо өдөр, цаг, минутаар гаргана. 

Хүй долоон худагт хурдан морины уралдааны үеэр морь дагадаг, тоос босгодог байдлыг багасгана. Хурдан морийг дагах машин найм байна. Хэвлэл мэдээллийн гурван машин, нас насны морьдын даамал, хурдан морины салбар хороо, түргэн тусламжийн машинууд байна. 

Үндэсний бөхийн барилдааны тухайд хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаагийн албан хаагчид байх ёстой газрууддаа ажиллана" гэлээ.  

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албан дарга Ц.Ганзориг "Үндэсний баяр наадмыг 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй хүн ажиллах бол гадаадын 10 гаруй агентлагын 30 гаруй сэтгүүлч монгол наадмыг дэлхий нийтэд түгээнэ. 

Баяр наадам сурвалжлах мандатыг өнөөдрөөс олгож эхэлж байгаа. Хэвлэлийн ажилтнуудыг хэтэрхий их ангилдаг байсныг өнгөрсөн жилээс цэгцэлсэн.

Өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийнхэнд зориулсан өрөө бэлдсэн. Энэ жил ч гэсэн мөн адил бөхчүүдийн хувцас солих өрөөний ойролцоо хэвлэлийнхэнд зориулсан интернэттэй өрөө бэлдсэн" гэв.    

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Баяр наадмын үеэр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй 700 гаруй алба хаагч 24 цагийн давтамжтай ажиллана. 

Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 2,500 тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болсон. Хүй долоон худагт 7,500 тээврийн хэрэгслийн зогсоолтой. Нөөцөд 6,000 орчим зогсоол байгаа гэж үзэж байгаа” хэмээлээ.