Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын тасалбарыг онлайнаар захиалах боломжтой

ikon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Тулгар төр байгуулагдсаны 2,228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зарим тасалбарыг Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас авах боломжтой боллоо.

Тасалбар худалдан авах заавар:

 

Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг цахимаар борлуулахаар шийдвэрлэжээ. Тасалбарын төлбөрийг 2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд 12:00 цагаас эхлэн https://eservice.ulaanbaatar.mn/ хандан онлайнаар төлж, худалдан авах боломжтой.

Харин НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвөөр биечлэн очих иргэдэд тасалбарыг "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулж олгоно.

Ингэснээр нэг хүн олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах бөгөөд онлайнаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахимжуулсан байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс