Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн тэмцэгчид парламентын ордныг эзэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гараг Хонг Конгийг Британийн колоничлолоос Хятадын захиргаанд шилжүүлсний 22 жилийн ойн өдөр байв.

Энэ өдрийг тохиолдуулан Хонг Конгийн иргэд жагсаал зохион байгуулсан юм. Тэд гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн буцааж татахыг, мөн Хонг Конгийн захирагч Кэрри Ламыг огцрохыг шаардаж байгаа.

Хонг Конгийн захиргаа одоогоор уг төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм. Өчигдөр үдээс хойш тэмцэгчид парламентын байрны шилэн хаалгыг эвдэж нэвтэрсэн байна.

Цагдаа нар тэдний дайралтыг зогсоож дийлээгүй юм.

 

Парламентын байранд нэвтэрсэн олон зуун иргэд Хонг Конгийн захирагч Кэрри Лам, Хятадын дарга Ши Жиньпин нарын хөргийг буулгаж, хана туурган дээр нь улс төрийн агуулгатай уриа үгсийг бичиж үлдээжээ.

Мөн Британийн колоничлолын үеийн далбааг парламентын танхимын индэрт өлгөсөн байна.

 

Хонг Конгийн захиргаа онц байдал зарлаж, парламентын байранд байгаа албан хаагчдыг нүүлгэн шилжүүлжээ. Шөнө дунд цагдаагийн нэмэгдүүлсэн хүч ордонд орж ирснээр тэмцэгчдийг хөөн гаргаж чадсан байна.

 

Эх сурвалж: Russia Today