Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ши, Путин нар бэлгийн панда баавгайнуудыг үзсэнийхээ дараа Санкт Петрбургийг зорьжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д айлчилж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр хоёр ширхэг панда баавгайг Москвагийн амьтны хүрээлэнд бэлэглэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээр хийснийхээ дараа Ру Ий, Дин Дин нэртэй хоёр пандаг хүлээлгэж өгсөн байна. “Бид энэхүү бэлгийг гүн хүндэтгэл, талархалтайгаар хүлээн авч байна. Эдгээр амьтад нь Хятадын үндэсний бэлгэдэл болохоос гадна хоёр орны найрамдал нөхөрлөлийн илэрхийлэл болж байна” гэж Путин хэлжээ.

Панда баавгайнуудыг хамтарсан судалгаа хийх зорилгоор 15 жилийн хугацаатай ОХУ-д өгч байгаа гэнэ.

 

АНУ-ын зүгээс хоёр орон хоёул хориг, дарамт шахалт амсаж буй цаг үед Ши Жиньпин ОХУ-д айлчилж байна.

Кремлиэс гаргасан тоо баримтад өгүүлснээр Орос-Хятадын худалдааны хэмжээ 2018 онд 25 хувиар өсөж, $108 тэрбумд хүрчээ.

Өчигдөр орой удирдагчид Москвагийн алдарт Большой Театрт гала концерт үзэж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэжээ.

Өнөөдөр Путин, Ши Жиньпин нар Санкт Петрбург хотод эхлэх эдийн засгийн чуулганд оролцох юм.

 

Эх сурвалж: Reuters, ТАСС