ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэрэнпэлжээ: Монголоос аваачсан гурван хуц маань лаос хонинуудыг тоохгүй cap болж билээ

Д.Гансаруул, Өдрийн сонин
2019 оны 6 сарын 5
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс 1980-аад оны эхээр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос ард улс (БНАЛАУ)-д буцалтгүй тусламжаар хүн эмнэлэг байгуулж, хониных нь үүлдэр угсааг сайжруулах зорилгоор монгол хонь аваачиж, хонины аж ахуй байгуулж өгч байсан түүхтэй. Энэ уламжлалаар өнгөрсөн жил манай улсын Засгийн газар Лаос улс руу 1,000 хонь онгоцоор тээвэрлэж аваачсан билээ. Тухайн үеийн Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Цэрэнпэлжээ 1981-1986 онд Лаост хонь үржүүлж байжээ. Тэрээр 33 жилийн дараа Лаост дахин очиж хонь үржүүлж байсан Сиангкхуанг муждаа очоод ирсэн байна. Түүнтэй ярилцлаа.

-Та Лаост хонины аж ахуйд ямар ажил эрхэлж байсан бэ?

-Би ургамал судлаач мэргэжилтэй. Ленинградын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн юм. Монгол Улс тухайн үед буцалтгүй тусламжаар Лаост Хонины аж ахуйн туршлага станцыг байгуулж байсан. Бид хонины тэжээлийн бааз байгуулж, цагаан будаа тарьж байлаа. Малынхаа тэжээлийг өөрсдөө тарьдаг байлаа.

-Лаост анх хэдэн хонь аваачсан юм бэ. Гурван хуц туршилтаар аваачиж байсан гэж дуулсан юм байна?

-Анх туршилтаар гурван хуц аваачсан юм. Нутгийн арав, хорин хоньтой эрлийзжүүлэх зорилгоор авч очсон. Социализмын үе байлаа. Гурван хуцаа их дуулиантай авч очсон доо.
Хятадтай харилцаа муу болохоор Хятадаар явж болдоггүй. Оросоор яваад Москвагаас Вьетнамын нийслэл Ханой ороод, Ханойгоос Лаосын нийслэл Вьентьянд хүрсэн. Тэндээс хойшоогоо Лаосын хойд нутаг Синхуан (Лаосын зүүн хойд нутгийн Сиангкхуанг мужийг хэлэв.сурв) нутагт очсон. Тэнд манай эмнэлэг, хонины аж ахуй бий болсон.

Дайны дараах таван жил байлаа. Хүн ам нь бүгд дүрвээд гараад явчихсан байсан үе. Нутаг орон нь бөмбөгдөлтөд маш ихээр өртчихсөн, буу, сум, тэсрээгүй бөмбөг үй олноороо тархсан. Иргэд нь дөнгөж л буцаж ирж байлаа. Тийм л дүр төрхтэй нутагт очсон. Нутгийн цаг агаар нь манайхтай ойролцоо. Халуун орон ч гэлээ далайн түвшнээс дээш 1,500 метрийн өндөрт оршдог газар.

Эндээс Москва руу гурван хуцаа аваачаад Ханойн онгоцонд тавих гэсэн чинь ачуулдаггүй. Бог малыг 10 мянган метрийн өндөрт онгоцоор тээвэрлэж байсан туршлага дэлхийд байхгүй гээд зөвшөөрдөггүй. Харин манайхан болохоор “Аа, яадаг юм. Гурван хуц үхвэл үхнэ л биз. Тавиад нисгэ” гээд тэгээд явуулчихсан юм. Бид чинь оросуудтай зузаан байсан болохоор хаалгадаж байгаад явуулчихсан л даа (инээв).

-Яаж тэр вэ?

-Ханой руу хуцнуудаа тээвэрлэх гэсэн чинь зорчигчдын явдаг хоолойгоор явуулдаггүй. Тэгэхээр нь төрийн томчууд, мундаг хүмүүсийн явдаг тусгай хаалгаар нь хуцнуудаа оруулаад суулгачихсан. Ханойд очоод гурван хуц маань халууцаад. Манай Элчингийнхэн усаар шүршээд. Тэндээсээ Лаос руу хуцнууд маань бас онгоцоор явсан. Лаост буугаад хойшоогоо мөн л цэргийн онгоцоор Синхуанд буусан юм. Гурван хуцыг маань их сайхан угтсан. Байр байшинг нь бид бэлдчихсэн байсан.

Гурван хуцаа Лаосын хэдэн эм хоньтой нэг байшинд хашна. Өнөөдүүл нь гэж хариу байхгүй давжаа юмнууд. Тэдэн рүү манай гурван хуц ойртдоггүй.

-Тоохгүй байгаа хэрэг үү?

-Тоодоггүй ээ. Лаосчууд манай гурав руу ойртохоор мөргөөд болдоггүй.Хонинуудыг нь тоохгүй, эздийг нь мөргөж алчих гээд байдаг. Тэд "Танай хуцнууд монгол хүндээ сайн. Биднийг ерөөсөө ойртуулахгүй юм” гэж гомдоллоно. Манай гурав тэр буланд, лаос хонинууд нөгөө буланд л зогсож байна. Нийлэхгүй нэлээд хоносон. Бараг хориод хоног болсон шүү. Тэгж тэгж л сарын дараа нэг юм ижилссэн. Тэгээд яах вэ төл гарсаан гарсан.

Эхээ дуурайсан давжаа төл гарвал бид шууд устгаж байсан. Шууд заазлаад. Хариу байхгүй юм төрнө. Өөрсдийнхөө хар халзан, шар халзан хуцнуудыг дуурайсан төлүүдийг бүгдийг авч бойжуулна. Анх удаа тэнд очиход хэцүү. Халуун орны янз бүрийн өвчин байна.

Хумхаа мумхаа бол энүүхэнд. Хажууд нь тэсрэх бөмбөг, минд өртөх гээд аюултай. Лаосын засаг намайг арваад ямаа ав гээд даалгавар өгчихсөн. Нөгөөдүүлийг нь авах гэж хойно байдаг өндөр уул руу мацаад наймаа хийж явлаа. Ямаануудаа буулгах гээд чадахгүй. Нэг нэгээр нь үүрээд буулгаж билээ. Арваад ямаагаа хонинууддаа ижилсүүлээд авсан. Тэгтэл хонь, ямаанд маань хоёр ч халдварт өвчин халддаг юм байна.

Хонь дээр маань эргүү маягийн юм даа, тиймэрхүү өвчин гарлаа. Ямаан дээр годрон өвчин гардаг юм байна. Вакцин, тариа мариа юу ч байхгүй. Монголоос вакцин авчруулж арай гэж өвчнийг нь тогтоож авсан. Халуун орны ургамал чинь зэгс, дэрс маягийн өндөр ургана. Хонь маланд тохиромжгүй. Тэр өвсүүдийг нь шатаана даа.

Тэнд хоёр улиралтай. Борооны улирал зургаан cap үргэлжилнэ. Хуурай улирал зургаан cap үргэлжилнэ. Борсюны улиралд хэцүү. Элдэв өвчин гарна. Малын туурай мултарч унана. Тэр нь жаахан хэцүү байсан. Манай аж ахуй чинь жижигхээн хөөрхөн, арваад ажилчинтай. Тэгээд бас тэр нутаг чинь үймээн самуунтай. Вьетнам цэргүүд манайхыг хамгаална. Оросын аж ахуй манай хажууханд. Үхрийн аж ахуй нь байсан. Манайхтай бараг зэргэлдээ. Нөгөө талаас Тайландын хөлсний цэргүүдийг Хятад зэвсгээр, Америк мөнгөөр хангадаг. Ийм байлаа шүү дээ, тэр үед (инээв).

-Тэр гурван хуцыг яаж сонгож, аль аймгаас аваачсан юм бэ. Ямар үүлдрийнх байсан бэ?

-Төв аймгийн Сэргэлэн сумаас л очсон. Гурвуулаа үр төлөө өгсөөр байгаад монгол маягийн гурав, дөрвөн зуугаад хоньтой болсон шүү дээ, тэнд. Тавын жилийн хугацаанд гэсэн үг. Монгол шинжтэй хонинуудыг нь үлдээгээд нөгөөдүүлийг заазлаад байсан. Бас нэг хэцүү юм нь манай ажилчид тараад тараад алга болчихно. Тэгтэл ажилчдыг цагаан будаагаар хангаж байх ёстой юм гэнэ. Тэгэхээр нь цагаан будаа тарилаа.

-Та тарьсан уу?

-Тэгсэн, би тарьсан. Тэд чинь бүгдээрээ усан дотор цагаан будаагаа тарьдаг юм байна. Борооны улиралд 1,500 мм тунадас унадаг, асар их бороотой. Тэгээд би цагаан будааг усалгаагүйгээр тарилаа. Болох нь уу, үгүй юу гэж туршиж байгаа л байхгүй юу.

-Тэгсэн чинь?

-Тэгсэн чинь их гоё ургасан. Оросууд цагаан будааг усалгаагүй тарьж болох юм байна гэж санаа аваад бид нийлээд тэндхийн газрыг хагалаад шууд л цагаан будаа тарьж эхэллээ. Манайх зуугаад га талбайтай. Тэр талбайдаа тарина. Цагаан будаагаар тэндхийнхнийг ёстой нэг хангаж байсан даа. Дайны дараах хүнд үе байсан болохоор бүх юм нормтой. Өдөрт нэг килограмм цагаан будааны нормтой. Манай аж ахуй нэг хүнд өдөрт гурван кг оногдохоор будаа өгнө.

-Одоо тэр гурван хуцны үр төл гэж тоймгүй юм бий байлгүй?

-Байхгүй шахуу болчихсон байна лээ. Би саяхан яваад ирсэн ш дээ.

-Хэзээ?

-Шинэ жилийн үеэр яваад Мартын наймны үеэр ирсэн. 1,000 хонин дээрээ очоод ирсэн юм. Намайг мундаг хүлээж авсан юм. Хөдөө аж ахуйн яам нь бүх зардлыг даагаад таван одтой зочид буудалд буулгаж мундаг хүлээж авч байна билээ. Синхуандаа очсон, үзсэн, харсан. Манай байгуулсан аж ахуй бараг байхгүй болчихож. Суурин дээр нь махны чиглэлийн үхэр үржүүлж байна. Манай нөгөө гурван хуцны үр төлөөс хоёр хонь л үлдэж. Манай аж ахуйн Сүбон гээд малын эмч байсан юм. Тэр хүн авч үлдсэн юм. 33 жилийн дараа би очиж байгаа шүү дээ. Тэгтэл бидний үржүүлж байсан сүргээс хоёрхон хонь үлджээ. Уг нь үржүүлээд байсан бол хэдэн мянга болно ш дээ.

-Яачихсан юм, идчихсэн юм уу?

-Идчихгүй юу. Тэд чинь идэхээ л мэднэ.

-Монгол хонины мах идээд юу гэж хэлж байсан бэ?

-Огт өөр амттай. Би лаос хонины мах идэж үзсээн. Амт шимтээрээ монгол хонины махыг яаж гүйцэх вэ. Гүйцэхгүй шүү дээ. Хонины аж ахуйд ирэхээрээ үнэр танараас нь сэжиглээд хамар, амаа дарна. Муухай юм байна гэнэ. Тэгээд махыг нь идэхээрээ ухаангүй иднэ. “Ямар сайхан амттай юм” гэлцэнэ. Тэнд хурга хөнгөлнө гэж мэдэхгүй. Хургаа засдаггүй болохоор махнаас нь шивтэр үнэртээд байдаг юм. Манайх чинь малаа засдаг болохоор шивтэр үнэртдэггүй. Тэгээд мах нь тийм гоё амттай байдаг.

-Эрс тэс уур амьсгалтай газарт байсан хонинууд халуун оронд очоод халууцаж давчдахаас эхлүүлээд зовдог л байх?

-Зүгээр. Дасна аа, дасна. Манай мал, хүн хоёр бол хаана ч дасдаг юм. Борооны улиралд гадагшаа гаргахаар их ус, чийгнээс болоод туурай нь мултарч унаад, өвчин тусаад байсан. Тэгэхээр нь тэндхийн тохирсон таримал бэлчээр, нэмэгдэл тэжээл, багсармал тэжээл өгч байж л онд оруулдаг байлаа. Тэр нь яах вэ, цөөхөөн. Нэг cap л тэгж тэжээнэ. Тэгээд яах вэ хүнтэй нь, малтай нь аж ахуйгаа сайн авч явсан гээд Лаосын Засгийн газар төрийнхөө хоёр ч одонгоор намайг шагнасаан.

-Ямар ямар одон бэ?

-“Найрамдал” одон. Нөгөөх нь Эрх чөлөөний II зэргийн одон. Таван жилийн хугацаанд бид чинь тэдний хүүхдүүдэд ТМС-ийн боловсрол олгосон, хөдөө аж ахуйн чиглэлээр. 30 гаруй хүүхдийг сургасан. Манай малын эмч Жамбалсүрэн гэж байлаа. Дараа нь Довчин гэж хүн байлаа. Зоотехникч Баттөмөр гэж байсан. Бид хэд л хүүхдүүдийг сургаж байлаа.

 

Үргэлжлэл бий...

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
168
Зураг
ЗӨВ, ГОЁ
28
Зураг
ХАХА
15
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.27.26] 2019/6/8
3 хуцныхаа тухай хүмүүсийн сэтгэгдлийг уншаад баахан инээлээ. Хөгжилтэй юм бэ. Гэснээс Унгарт байхад Америкийн циркчид ирсэн байсан хажуугаар өнгөртөл 2 тэмээ байна. Тэмээ байна гэж нөхөртэйгээ яриад дөхөөд очтол зогсож байснаа нөхөр бид 2 луу ойртоод ирсэн. Нэг илж аваад л явсан. Хажууд хүүхдүүд талх өгөөд байх шиг байсан.Хөөрхий өрөвдөлтэй санагдсан.
1 | 0 Хариулах
зочин [202.179.24.242] 2019/6/6
Ах ёстой сонирхолтой элдэв маяггүй гүдэсхэн үнэн шударга ярилцлага өгчээ. Тэр үеийнхээ тухай гоё цуврал дурсамж бичвэл их сонин байна шүү ахаа бодоорой . Бид гадныханд тэгж сайхан тусалж явсан үе байжээ, одоо гадны тусламж авна гэж горьдоод л нөгөөдүүл нь молигодоод ядуурч гүйцлээ, урамгүй.
4 | 0 Хариулах
мөнхдалай [202.126.89.100] 2019/6/6
гоё мэдээ уншлаа сэтгэгдэл сайхан бнаа
2 | 0 Хариулах
Зочин [203.91.118.158] 2019/6/6
Манай 3 хуц бол 20 хоног гачин давжаа юмнуудтай яаж юу яадын гээд л бодож байсан биз. Сүүлдээ ямар бие биенээ ноололтой биш гээд хха.
7 | 0 Хариулах
зарла [122.201.24.97] 2019/6/6
идэхээ л мэднэ гэсэн бх юм.тэд ажилд муу биш бмаар юм.яагаад хонио идсэн юм болоо.үхэр гахй үржүүлээд бгаа бмаар юм.яагаад хонио идсэн юм бол.тэд хамаагүй идэхгүй дэглэмтэй бмаар юм
0 | 0 Хариулах
Otgoo [202.126.89.76] 2019/6/6
Argagvee amttai bolhor n idehiign ideed zarahiign zarsn bz
3 | 0 Хариулах
Зочин [66.181.186.187] 2019/6/6
1979-1984 оны хооронд Лаосын тухайн нутагт хүн эмнэлгийн барилга болон хонины аж ахуйн барилга байгууламжийг Монголчууд өөрийн хөрөнгөөр, өөрсдийн хүн хүчээр барьж байгуулсан юм.Тэнд олон сайхан Монгол инженерүүд ажиллаж тэр их ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.
4 | 0 Хариулах
зочин [122.201.24.97] 2019/6/6
тѳрѳх ба хүүхдийн эмнэлэг барьж ѳгсѳн.манайхаас эмч нар мэрэгжилтэнээр ажилласан.эрэгтэй эмч эх барих ёсгүй гээд явах гэж бсан эрэгтэй эмч нар больсон гэж дуулдсан
2 | 0 Хариулах
зочин [202.9.43.64] 2019/6/6
үнэхээр кино хийхээр сэдэв ялануяа тэнд ажиллаж бсан эмч нарын тухай ээж миньтэнд ажиллаж бсан сонин түүх их ярьдаг
3 | 0 Хариулах
Odko [66.181.161.57] 2019/6/6
Kino hiimeer ym bn. Laostoi hamtarsan. Tgd yag goy dram kino. Xaxaxa laos huuhend durlaj murlaal. Tserguud ireel uduul. Mine dr gishgeel arai gj ami garaal, budaa tariad l. Mongoloos cargo ireel. 5 jiliin daraa harih gsn1 huuhend durlatsan ooshit. Tgd l uiluulaal harina daa. The end
8 | 0 Хариулах
Зочин [202.9.45.18] 2019/6/6
neeree hiiwel yanziin goy kino bolohoor iom bnashd
0 | 0 Хариулах
Nooj [64.119.17.106] 2019/6/6
33 jiliin daraa ochson chin neg adilhan zaluu bj maigaal.
1 | 0 Хариулах
Teneg yum yarih yum [66.181.161.10] 2019/6/7
Ergvv hutsdag Mal be
0 | 0 Хариулах
цэцэг [139.5.218.148] 2019/6/5
үргэлжилийг нь унших юмсаан
3 | 0 Хариулах
3 хуцыг бас шагная [139.5.218.75] 2019/6/5
Буянтай ах болон 3 хуц мань тухайн үедээ ах дүү Лаосын ард түмэнд социалист интернационалист агуу тусламж үзүүлснийг өнөөгийн манай залуус мэдэж байх ёстой. Тиймээс Монголын төр гурван хуцаа нөхөн шагнах эсвэл тэдэнд хөшөө босгох хэрэгтэй.
10 | 0 Хариулах
Зочин [202.9.45.18] 2019/6/6
hahah
1 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/6/5
manai 3n hutsnuud tesne tesne gehed yaaj tesehyy geel nuuren deerni alchuur tavij bgaal balbaj ogson baihdaa
17 | 0 Хариулах
Guest [103.26.194.64] 2019/6/5
Ene uyd mongliin hamgiin anhni enhiig sahiulagchiin uurgeer laosluu yavj baisan Hurandaan talaar niitlel biy ih goy . Bi ooroo buten tuuhiin oroos n sknsoj baisan , sonin setguul , siten deer n baisan
3 | 0 Хариулах
SS [66.181.168.8] 2019/6/5
Аа, яадаг юм. Гурван хуц үхвэл үхнэ л биз. Тавиад нисгэ ХАХАХАХАХА
15 | 0 Хариулах
зочин [202.179.25.253] 2019/6/5
хөгжилтөй л Түүх байна
14 | 0 Хариулах
qwe [64.119.17.240] 2019/6/5
Би бас Лаост очоод Лаос хүүхнүүдийг тоохгүй сар гаран явсан. Сар гаран кексгүй явхаар чинь аяндаа Лаос хүүхнүүд аятайхан харагдаад эхлэж байгаа юм. Тэгээд л сар гарны дараагаас Лаос хүүхнүүдийг хашраадаг болсон до...
33 | 0 Хариулах
kkk [66.181.167.239] 2019/6/5
Har tolgoitoi huh hoshinogo-toi huuhduud tsuvaad ehelsen uu
4 | 0 Хариулах
Зочин [202.9.42.195] 2019/6/5
Тэнгэр заяат монгол хуц мандтугай!
13 | 1 Хариулах
Зочин [112.72.12.6] 2019/6/5
Laos bol mash yaduu uls! laos neg hund nogdoh orlogooroo GDP geeree mongoloos 2 dahin baga bn! Yamarch medeelelgui humuus hudlaa yarij mongoliig doromjilhoo bolioch! Laos oyutnuud odoo mongol ulsad MUIS Hodoo aj ahuin ih surguild olnooroi suraltsaj bn !
5 | 1 Хариулах
Laosiin oyutan [64.119.22.232] 2019/6/5
Odo tanai mongol manaihaasa dor guilgachin bolsiishiidee. Bid bnga tuslamj uzuulj bgaa tanaid. Aziin hamgiin yduu buurai afrikan mongold gej cugluuldag shde laosd tanaid uzuuleh tuslamjiug. Tanai darga nar irhere ugeegui yduu ornoos l irlee gedg shde mongo ogooch ged
1 | 9 Хариулах
Зочин [202.179.31.121] 2019/6/5
1990 оноос хойш Бат-Үүл Элбэгдорж Баттулга нар МУ-ыг амжилттай дампууруулж байгаа
9 | 5 Хариулах
Зочин [202.179.31.121] 2019/6/5
1990 оноос хойш МУ олон улсад тусламж үзүүлж чадаагүй.
6 | 1 Хариулах
Зочин [174.197.7.69] 2019/6/5
Mundag hugjsun shv. Hugjiluuruu bidnii ard bsn uls odoo urd garaad hol hayj yawna
3 | 3 Хариулах
Зочин [112.72.12.6] 2019/6/5
Hudlaa yarihaa boli! Laos neg hund nogdoh orlogooroo GDP geeree mongoloos 2 dahin baga bn! Yamarch medeelelgui humuus hudlaa yarij mongoliig doromjilhoo bolioch! Laos oyutnuud odoo mongol ulsad MUIS Hodoo aj ahuin ih surguild olnooroi suraltsaj bn !
7 | 2 Хариулах
Зочин [192.82.66.244] 2019/6/5
yooy oird unshaagui saihan yariltslaga unshlaa. daanch buren bus yum hiih yuma novshnuud
7 | 0 Хариулах
Зочин [122.201.28.8] 2019/6/5
үнээн гоё бүрэн дуусгаад өгчихгүй дээ
1 | 0 Хариулах
Зочин [180.149.96.90] 2019/6/5
Сонин сайхан юм, үргэлжлэл байгаа юу.
2 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2019/6/5
Сайхан түүх байна. Тухайн үед Лаос манайхыг АХ НАР гэдэг байсан. Бид Лаостоо баавар ах байсан нь үнэн. Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй гээд тэдэнд заах, сургах дайны байсан даа. Одоо гэтэл ямар байна? Лаосын эдийн засаг Монголоос 5 дахин том, нэг хүнд ногдох орлогоороо 2 дахин их байна. Тэд түрүүлж, бид хоцорчээ...
26 | 4 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/6/5
Ардчиллын ачаар бид ийм болжээ. ОТ-г ухаад ч нэмэр алга.
13 | 4 Хариулах
Зочин [66.181.191.227] 2019/6/5
Феодалийн нийгмээр удаан байсан хүмүүс чинь гэнэт коммунизм, социализм гээд олон жил яваад, төрөөс болон ЗХУ-ын гар хараад сурчихсан байсан ардыг гэнэт төр нь унаад, ардчилал гэдгийг шууд нэвтрүүлчихээр дасан зохицож чадалгүй, ороо бусгаа "зэрлэг" капитализм нь бүрдчихгүй юу. Одоо сүүл рүүгээ бүр буцаад феодалжих гээд ч байх шиг. Уул нь ардчиллыг Хятад шиг моделиор хэсэг явуулж байгаад, гайгүй болоод ардчиллын амт шимийг зөв хүртээд ирэх үед нь Скандинавын орнуудын Нордик модель шиг Ардчилсан Социалист загвараар явсан бол Монголчуудад их зохих байсан юм шиг бодогддог юм. Зах зээлд шилжих явц нь хэтэрхий огцом байлаа л даа. Тиймээс ардчилалд буруу өгч болохгүй болов уу.
14 | 3 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/6/5
ene muu oros nohoi dandaa ingej hutsdag yum sociin uyed mongolchuud asar yaduu baisan yum shu neg hund onogdoh buteegdehuun 500-700 orchim dollar baisan herev orosuud saad bolj usan tsahilgaan stant neft bolovsruulah uildverig gatsaagaagui bol udiid 20,000 orchim dollartai tentseh hemjeetei yamarch baisan dundaj egneend baih bailaa ene yaduural utaa uniaar uvchin zovlongiin tsaana oros ulsiin dald bodlogo baigaag ard tumen daanch harahgui yum
4 | 1 Хариулах
Зочин [66.181.170.67] 2019/6/6
Би лав 90 оноос өмнө талх махандаа очерлдог. Илүү ч үгүй дутуу ч үгүй л амьдардаг машин байр өөрсдөө авна гэсэн түүх байхгүй. Хадгаламж байтугай бэлэн мөнгө багатай л амьдардаг байлаа. Буцаад тэр үед оч гэвэл хуц л гэнэ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.72] 2019/6/5
Бид бараг ухарсан бн! Хүүхэд хөгшидгүй бүгд улс төржөөд завхарсаар байгаа юм бн!
5 | 2 Хариулах
Зочин [174.197.7.69] 2019/6/5
Bid dor bvrdee hicheehgv bol tsaad 76 bvtehgv gdg todorhoi bolloo
0 | 0 Хариулах
зочин [202.72.242.139] 2019/6/5
Манай новшнууд өөрсдөө л цадаж байвал улс орон бол лөөлөө л бна.Даан ч цадахгүй юм даа
1 | 0 Хариулах
Зочин [112.72.12.9] 2019/6/5
Hudlaa shaahaa bolildoo! Laos neg hund noogdoh orlogooroo manaihaas 2 dahin baga baina! Hudlaa [хориотой үг] humuus yadaj Wikipedia harj baij daraan ingej multar! Laos oyutnuud yag odoo mongol ulsad suraltsaj bn! Mongoliig doromjilhoo boli lalaruudaa! Zuun omnod aziin Laos Myanmar Vietnam camboj geh ulsuud GDP neg hund nogdoh orlogooroo mongol ulsiin hemjeend hureh yagaachgui bn! Yum sudalj unsh dorojlogchidoo! Mongold durgui bol ter yaduu ornuudruugaa zailtsgaagaarai
7 | 1 Хариулах
Laos oyutan [64.119.22.232] 2019/6/5
Odo mongold uzuuleh tuslamjiig manaid aziin ugeegui yduu afrikan mongold gej cugluuldagshde. Tanai darga nar ugasa unenhu yduu ornoos irlee gej yridgshde
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.56] 2019/6/5
zaaa yaah gesiin beee ain laos neg hvnd noogdoh GDP(nominal) 2700$ bna, manaih bolohoor 4100$ bna harin GDP(PPP) laos 7900$ manaih 13900$ bna, eh oronoo doosh ni hiine2 gehed arai ch ingej bvlt2 shaahguiee mongoloos 5 dahin ih mih chihshig hahahahah
7 | 0 Хариулах