Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"All that" цувралд С.Чингүүн тогложээ

Ц.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2019 оны 6 сарын 3
Үндэсний шуудан
Зураг зураг

“Никелодеон” сувгийн “All that” инээдмийн цуврал шоунд 13 настай Сэргэлэнгийн Чингүүн тогложээ. Зургаадугаар сарын 19-нөөс дэлгэцнээ гарч эхлэх тус шоу нь 1994-2005 онд үзэгч хүүхдүүдийн хүртээл болж, 10 бүлгийн 184 анги гарч байсан. Энэхүү бүтээл нь жүжгийн авьяасаа хөгжүүлэх хүсэлтэй хүүхдүүдийг ихээхэн дэмжиж, хүүхэд багачуудын сонирхлыг татаж чадсан юм.

Удахгүй гарах шинэ бүлэгт С.Чингүүн долоон гол дүрийн нэгээр шалгарсан байна. С.Чингүүн нь есөн настайгаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд өдгөө Чикаго хотын The Second City төв болон Laugh Out Loud театрын өсвөрийн чуулгад тоглодог юм. 2016 онд тэрбээр шинэхэн авьяастнуудыг нээхэд тусалдаг “Launch Show-case’’-ийн хөтөлбөрт хамрагдсанаар багагүй туршлага хуримтлуулж, Чикаго дахь “Gray Talent Group” агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. 

 

Түүнээс хойш хэд хэдэн сурталчилгаа, богино хэмжээний кино, тайзны уран бүтээл болон “Miskits” кинонд тоглосон байна. Сонирхуулахад тэрбээр олон төрлийн сургалтад хамрагддагаас гадна морин хуураар хичээллэдэг байна.

Зураг