2019/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,726.12₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-22°
18:00
S26
-7°
19:00
S26
-8°
20:00
S26
-9°
21:00
S26
-9°
22:00
S26
-9°
23:00
S26
-9°
00:00
S26
-9°
01:00
S26
-10°
02:00
S26
-10°
03:00
S26
-11°
04:00
S26
-11°
05:00
S26
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна

ikon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN

Венецийн контемпорари урлагийн олон улсын биеннальд оролцож буй Монгол Улсын үзэсгэлэн олны анхаарал татаж, Италийн Венец хотноо шуугиан дэгдээж байна.

Монгол Улс энэ удаа урлагийн холимог төрлөөр оролцож, уг үзэсгэлэнгээ “Агшин зуур” гэж нэрлэжээ. Италийн Венец хотноо болдог энэхүү олон улсын биеннальд эх орноо төлөөлөн уран бүтээлч Э.Жанцанхорол “Дусал” бүтээлээр оролцож буй бөгөөд уг бүтээлийг хөөмий, электрон хөгжимтэй нэг цул дүрслэл болгож үзэгчдэд хүргэхээр төслийн куратор шийджээ.

Венецийн хуучны тоосгон байшин дотор Жанцанхоролын үүсгэсэн абстракт орон зайд, хүний дотоод дуу хоолойг хөөмийн арга техникээр дамжуулан цахим хөгжимтэй сүлэлдүүлэн амилуулахад Германы домогт уран бүтээлч Карстен Николайн удирдлага дор монгол хөөмийч Н.Ашит, А.Ундармаа, Д.Даваасүрэн, Д.Дамдин нар хамтран ажиллаж байна. Энэхүү ер бусын бүтээл, дуу чимээний өвөрмөц зохиомж, олон талт байдал нь Венецийг зорин ирсэн урлаг сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөж байгаа аж. Намуун тайван хирнээ хүчирхэг, бас гүнзгий дуурьсах аялгуунд автаж, зарим үзэгч бясалгаж, зарим нь уйлж байжээ.

Венец хотын Калле дел Форно хэмээх нарийн гудамжинд байрших Монголын павильоны куратор Б.Гантуяатай уулзахад "Манай үзэсгэлэнг сонирхсон үзэгчдийн дараалал тасрахгүй байна. Эрин цагийн урлагийг үндэсний язгуур урлагтай холбосон шийдлийг сонгосон нь биднийг бусдаас өвөрмөц давуу болгож байна" гэлээ.

Венецийн биенналь бол хоёр жил тутамд зохиогддог, эрин цагийн урлагийн дэлхийд хамгийн том, нэр хүндтэй үзэсгэлэн бөгөөд энэ жил 150 гаруй улсын 1,000 гаруй уран бүтээлч оролцож байна. Долоон сарын турш үргэлжлэх энэ арга хэмжээний нээлтэд дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, 20 гаруй мянган урлаг судлаач, уран бүтээлч, цуглуулагчид, сонирхогчид иржээ.

Монголын павильоны нээлтэд олон орны куратор, урлагийн мэргэжилтэн нийт 100 гаруй хүн зочилж, Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж нээж үг хэлэв.

Ташрамд хэлэхэд, Карстен Николай болон Монгол хөөмийчдийн хамтарсан багийг энэ үеэр Венец хотын алдарт Палацо Грасси театрт урьж, дээд түвшний зочдод сонирхуулсан нь онцгой тохиолдол байв. Уг үзэсгэлэнг Монголын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран зохион байгуулж, МИАТ, Германы Гёте институт, Швейцарын хөгжлийн агентлаг болон бусад байгууллагууд ивээн тэтгэж ажиллажээ. Ийнхүү эрин цагийн урлагийн хамгийн том үзэсгэлэн буюу 58 дахь удаагийн Венецийн биеннальд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож байна.

 

Сэтгүүлч Г.Бадамсамбуу /Итали. Венеци хот/

 

x