Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ялалтын баярын парадад анх удаа ОХУ-д үйлдвэрлэсэн Аурус автомашиныг ашиглана

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Москва хотын Улаан талбайд ялалтын баярын парадын сүүлчийн бэлтгэл сургуулилалт зохион байгуулагджээ.

Сүүлчийн бэлтгэл тул бүх зүйл маргааш болох жинхэнэ парадыг санагдуулам болсон байна. Парадын нэг шинэ зүйл нь ОХУ өөрийн үйлдвэрлэсэн Аурус тансаг ангиллын автомашиныг ашигласан явдал байв.

Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр зөвхөн ялалтын парадын командлагчид зориулж тусгайлан бүтээсэн кабриолет загварын Аурусыг хөлөглөжээ.

Аурусын лимузин загварыг одоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ашиглаж байгаа юм.

Маргааш болох ялалтын парадад 13,000 цэрэг, 132 байлдааны техник оролцохоор болжээ. Жил бүрийн тавдугаар сарын 9-нд дэлхийн хоёрдугаар дайны эргэлт болсон Нацист Герман бууж өгсний ойг ОХУ-д тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Эх сурвалж: Russia Today