ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Кардашян хуульч болохоор шийджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Америкийн реалити шоуны од, рэппер Кэни Уэстийн гэргий Ким Кардашян хуульч болохоор суралцаж эхэлснийг Vogue сэтгүүл анх удаа мэдээлжээ.

Гурван хүүхдийн эх, 38 настай шоу бизнесийн од бүсгүй өнгөрсөн оны зун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял эдэлж байсан Алис Мэри Жонсон хэмээх өндөр настныг өршөөлөөр суллуулж чадсан юм.

63 настай Жонсон хатагтай 22 жил орчим хоригдсоныхоо дараа суллагдаж байв. Энэ үйл явдал хуульч болох урам зориг өгсөн тухай Кардашян дээрх сэтгүүлд ярьжээ.

Ингээд тэр өнгөрсөн оны дундаас эхлэн Сан Францискогийн нэгэн хуулийн фирмд дөрвөн жил дадлагажигчаар ажиллах гэрээ байгуулсан байна. Кардашян ямар ч коллеж төгсөөгүй. Гэхдээ Калифорни болон АНУ-ын өөр гурван мужид хэсэг хугацаанд дадлагажсаны дараа шалгалт өгөөд хуульч болох боломж байдаг ажээ.

Тиймээс Кардашян 2022 онд шалгалт өгч, хуульч мэргэжилтэй болох зорилт тавьсан байна. Түүний талийгаач эцэг Роберт Кардашян нь хуульч байжээ.

Коллеж төгсөлгүйгээр хуульч болсон хүмүүс дотор ерөнхийлөгч асан Томас Жефферсон, Абраам Линкольн зэрэг алдартай хүмүүс байдаг тухай Vogue сэтгүүлд бичсэн байна.

Ийм арга замаар хуульч болсон бас нэг олны танил хүн нь Леонардо Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “Catch Me if You Can” киноны бодит баатар Фрэнк Абигнэйл юм. Тэр 15-21 насандаа цуутай луйварчин, залилагч байгаад сүүлд санхүүгийн луйврын эсрэг зөвлөгөө өгдөг хуулийн компанитай болж байжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.93.254] 2023/12/15
Ирээдүйд хуульч мэргэжил устана
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.227] 2019/4/13
Яагаад ч хуульчийн шалгалтыг давахгүй байхаа. Царайгаараа мөнгө олох ухаанаараа мөнгө олох 2 өөр шдээ.
1 | 0 Хариулах
Зочин [59.27.178.86] 2019/4/12
Гүэ нээрээ Монголчууд энд нэгнийгээ муулах гэж орж ирэх юм аа. Ким Кардашн $300 сая долларын хөрөнгөтэй. Гажигтай ч бай гажиггүй ч бай Оюун толгойн Монгол улстай хийсэн гэрээг 2 нугалахаар их мөнгийг тэнэгтэж яваад олчихсон болж таарах уу?. Өөрийнхөө төлөө биш өөрөөлийн төлөө хуульч болохоор шийдсэн байна. Ингэж гоочилж байхаар нэг ном олж аваад уншицгаа л даа.
2 | 0 Хариулах
зочин [66.181.161.79] 2019/4/12
гажигтай хүүхэн. бөөн хиймэл эрхтэн наачихаад бөгсөө худалдаж мөнгө олно. трүүмп яаж зүгээр байхав босохгүй ч гэсэн хийгээд үзий гэж энэ авгайгаас гуйсан байхдаа.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.44.105] 2019/4/12
ТЕНЭГ [хориотой үг]
0 | 1 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/4/12
baaran bogstoi huuhen udahgui eronhiilogch bolohiin bna ldaa
0 | 2 Хариулах
Irgen [150.129.142.126] 2019/4/12
Ene yu hiine uu mongold ymar hamaa bnaa america daa l sonirhono biz iim medee bitgii oruul ikon.mn
0 | 0 Хариулах
Зочин [109.90.233.246] 2019/4/11
iimerhuu humuusiig olon niit oohshuulehee bolih heregtei. Yalanguya osvor nasniihan iimerhuu nohduuded het avtagdsanaas bolj amar hylbar argaar mungu solih sonirholtoi bolj bolovsroliin une tseniig oilgohgui niigemiin zolios bolj bna. Kardashian bol yugaaraa ch tiim mundag hun bish shuudee. Bayn aild torj osoj Internet-r damjuulj ner aldard l hursen todii. Ymr ch inspiration, motivation humuusd ogj chadah hun bish. Teneguuded burhan bolj haragddag bh. Haramsaltai.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.12.8] 2019/4/11
Utasn yamar teneg yum be
1 | 0 Хариулах
123 [202.21.108.176] 2019/4/11
Vertu байлгүй
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.183] 2019/4/11
TOM B-OGSTEI HUULICH UNEHEER AMJILTAND HURDEG
2 | 0 Хариулах