Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компаниас бараг $900,000-ыг луйвардсан хятад залуус баригджээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн хяналт сул байдлыг ашиглан их хэмжээний ашиг олсон Хятадын иргэн хоёр залууг саяхан АНУ-ын эрх баригчид илрүүлжээ.

Луйвар хийсэн Яньян Жоу, Чуан Жянь хэмээх хоёр залуу Орегоны их сургуульд суралцаж, оюутны визээр АНУ-д амьдардаг юм байна.

Тэд Хонг Конгоос олон тооны хуурамч iPhone оруулж ирээд Apple компани руу нэг нэгээр илгээн гомдол гаргадаг байжээ. Тэд шинээр худалдаж авсан iPhone нь асахгүй байгааг хэлж, Apple оронд нь цоо шинэ утсаар сольж өгч байсан гэнэ.

Ингэж хуурамч iPhone-ийг жинхэнэ iPhone-оор сольсон залуус буцааж Хятад руу явуулаад зах зээлийн үнээр заруулж, ихээхэн ашиг олж байжээ.

2017 оноос эхэлсэн ажиллагааны үр дүнд тэд нийт $895,800-г олсон байна.

Apple компани эвдэрхий, согогтой гар утасны гомдлыг ийм хялбар шийдэж өгдөг байсан нь анхаарал татаж байгаа юм. Тус компанийн үйлчилгээний ажилтнууд дээрээс өгсөн зааврын дагуу ажилласан нь энэ гэнэ.

Гэхдээ луйврын бүх оролдлого амжилттай болоогүй байна. Хятад оюутнууд нийт 3,069 хуурамч iPhone-ийг солих оролдлого хийснээс 1,493-ыг нь амжилттай солиулжээ.

Эцэстээ Apple компани хоёр хүнээс энэ олон гомдол ирээд байгааг мэдээд сольж өгөхөө больсон байна. Одоо хятад оюутнуудад хуулийн хариуцлага тооцох гэж байгааг "The Oregonian" сонин мэдээлжээ.

 

Эх сурвалж: Mashable