Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрыг "ЖДҮ-чин" толгойлж үлдлээ

Ч.Болортуяа
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг УЕПГ-ын албан ёсны вэб сайтаас авав.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан төр, улс төрийн албан тушаалтнуудыг бид өнгөрсөн жил цувралаар танилцуулсан билээ.

Шүүлтээр хуулийн байгууллагаас төрийн нэн хөнгөлөлттэй зээл авсан хүн цөөхөн байсны нэг нь Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар байв.

Тэрбээр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн "Цаст согоот" ХХК -иараа 2017, 2018 онд буюу хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан нь баримтаар нотлогдсон билээ. Б.Амгаланбаатарын ЖДҮХС-гаас зээлсэн мөнгөний хэмжээ 1.3 тэрбум төгрөг болж байгаа юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний нэг орлогч Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь огцруулсан зарлигтаа "Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай" гэжээ.

Ерөнхий прокурор нь хоёр орлогчтой бөгөөд Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дууссан шалтгаанаар түүнийг ажлаас нь чөлөөлж байгаа аж.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхий Прокуроын Газрыг "ЖДҮ-чин" прокурор толгойлж үлдлээ. Одоо ждүчин төрийнхний хэрэг хэрхэх бол?

Баримтуудад:

2017, 2018 оны ЖДҮХС-ийн шилэн данс дахь зарлагууд:

 
 

Б.Амгаланбаатарын ХОМ: