Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 оны эхний хоёр сарын статистик мэдээллийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Улсын төсөвт оруулсан татвар хураамж

2019 оны хоёрдугаар сарын байдлаар улсын төсөвт 478 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт          5.1 тэрбум төгрөг
  • Нүүрс      184.2 тэрбум төгрөг
  • Цайр       11.5 тэрбум төгрөг
  • Зэс          259.8 тэрбум төгрөг
  • Төмөр     4.3 тэрбум төгрөг
  • Жонш      3.3 тэрбум төгрөг
  • Бусад      9.7 тэрбум төгрөг

Аж үйлдвэрийн салбар

Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2019 оны эхний 2 сарын байдлаар 8.0 сая тн нүүрс, 239.1 мян.тн зэсийн баяжмал, 856.2 кг алт, 817.0 тн молибдений баяжмал, 383.3 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 1.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 15.9 мян.тн цайрын баяжмал, 1.1 сая тн баррель газрын тос үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 1.5 сая тн буюу 23.1 хувь, зэсийн баяжмал 30.9 мян.тн буюу 14.8 хувь, төмрийн хүдрийн баяжмал 32.6 мян.тн буюу 9.3 хувь, цайрын баяжмал 1.0 мян.тн буюу 6.7 хувиар ихээр өссөн байна.

Харин алт 419.8 кг буюу 32.9 хувь, молибдены баяжмал 33.8 тн буюу 4.0 хувь, хайлуур жоншны баяжмал 0.7 мян.тн буюу 35 хувь, газрын тос 75.6 мян.бар буюу 6.4 хувь, катодын зэс 85.1 тн буюу 3.6 хувиар буурчээ.

Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны 2 дугаар сард 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 400.3 (19.3%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 331.9 (22.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 338.5 (71.9%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 12.8 (1.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 73 %-ийг эзэлж байна.

Борлуулалт

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны 2 дугаар сард 2.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 419.6 (17.8%) тэрбум төгрөгөөр, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 328.0 (20.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.0 их наяд төгрөг буюу 73.4 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 1.8 их наяд төгрөг буюу 64.6 хувийг тус тус гадаад зах зээлд борлуулжээ.

Гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 256.1 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Экспорт

Экспорт 1.1 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 255.2 сая ам.доллараар буюу 30.4 хувиар өссөн байна.

Импорт

Импорт 837.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 111.5 сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн байна.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

2019 оны 3  дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт  малтмалын  хайгуул, ашиглалтын 3,022 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт   

3022

100%

8. 524.386.69

100%

5.4%

Хайгуулын

1342

44.4%

6.887.356.73

80.8%

4.4%

Ашиглалтын

1680

55.6%

1.637.029.96

19.2%

1.0%

 

2019 оны 2 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-1
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-6
  • Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-5
  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-40
  • Цуцлагдсан дуусгавар болсон-57
  • Барьцаа дуусгавар болсон-1

ГАЗРЫН ТОС

Газрын тосны олборлолт

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель / 1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.

Энэ оны 03 дугаар сарын 07-ны байдлаар улсын хэмжээнд 1.19 сая баррель буюу 161,509 тонн газрын тос олборлож, 1.13 сая баррель буюу 153,450 тонн газрын тос экспортолжээ.

Газрын тосны бүтээгдэхүүн

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

  • А-80 автобензин 83;
  • Аи-92 автобензин 36;
  • Дизелийн түлш 34;
  • ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.

Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 24.6 тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажил гүйцэтгэнэ.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төсвийн хөрөнгөөр үргэлжлэх 39 төсөл, шинээр 17 төсөл нийт 56 төсөл хэрэгжинэ. Үүнд: 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 37, Монгол орны нутаг дэвсгэрт болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй сэдэвчилсэн судалгааны 14, Улсын геологийн зураг зохиох /УГЗ-200/ 4 төсөл, гадаад хамтын ажиллагааны 1 төсөл байгаа аж.

Нийт төслүүдийг санхүүжүүлэхээр 2018 онд 13.3 тэрбум төгрөг батлагдсанаас 13.35 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэжээ.

 

Эх сурвалж: УУХҮЯ