ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилал хүмүүсийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй болохыг судлаачид баталжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн 170 улсыг хамарсан судалгааны үр дүнд ардчилсан нийгэм нь хүмүүсийн эрүүл мэнд, урт наслалтад эерэг нөлөөтэй болохыг баталжээ.

Тодруулбал сүүлийн 50 жилийн хугацаанд ардчилсан нийгэмд шилжсэн улс орнуудын иргэдийн наслалт уртсаж, зүрх судас, хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтын хэмжээ буурсан бөгөөд тэр ч байтугай авто замын осол багассан нь харагдсан байна.

Хэдийгээр дэлхийн хүн амын ихэнх хэсэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч түүний хоёр тэрбум гаруй нь сүүлийн жилүүдэд ардчиллаас ухрах хандлагатай улс оронд амьдарч байна. Үүний жишээ нь Энэтхэг, Турк, Бразил, АНУ гэнэ.

Өөрөөр хэлбэл дэлхий нийтийн ардчилал өнөөдөр урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй хүнд сорилттой тулгараад байгаа юм. 

Lancet сэтгүүлд нийтлэгдсэн энхүү судалгааны тайланд өгүүлснээр хэрвээ Хятад улс Польш зэрэг улсын туулсантай ижил ардчилсан шилжилтийг өнгөрсөн хугацаанд хийсэн бол зөвхөн зүрх судасны өвчлөлөөр нас барах хүний тоо нь 10 саяар бага байх байсныг тооцоолжээ. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс өөрийн эрүүл мэндэд анхаарал тавихыг эрх баригчдаас илүү сайн шаардаж чаддаг нь үүнтэй холбоотой гэнэ.

Судалгааг АНУ-ын Гадаад Харилцааны Зөвлөл, Эрүүл Мэндийн Үнэлгээ, Хэмжилтийн Хүрээлэн байгууллагууд хамтран гүйцэтгэж, Bloomberg Philanthropies, Bill & Melinda Gates Foundation байгууллагууд санхүүжүүлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.118.77] 2019/3/15
Ardchilal chin huv hunii niigem
0 | 0 Хариулах
Зочин [159.89.160.101] 2019/3/15
Балтийн 3 бол жинхэн сөнөсөн улсуудшдээ.худлаа ардчилсан болох гэж Орост хориг тавиад ямарч орлогогүй болсон.
0 | 0 Хариулах
Зочин [43.228.131.77] 2019/3/15
ХУДЛААА БИТГИЙ ХУДЛАА [хориотой үг]
0 | 0 Хариулах
Зочин [178.165.129.0] 2019/3/17
Чи жишээ нь хүссэн хараалаа ингээд сошиалаар илэрхийлж байгаа биз дээ. Социализмын үед ингэж хэлэхгүй намайг алчихна гээд дотроо хураагаад тэр өвчин болно.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.121] 2019/3/15
Хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байгаад одоо тусгаар тогтносон улсуудын эрүүл мэндийн чанарын үзүүлэлт зарим нь манайхаас дор зарим нь илүү байна. Гэтэл 1990 оноос өмнө эдгээр улсууд манайхаас хавьгүй илүү өндөр хөгжилтэй улсууд байсан юмшдээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.175] 2019/3/15
Бас нэг санаан зоргоороо бурагч гараад ирлээ. Стануудыг эс тооцвол Балтын 3 орон 90 оноос өмнө, одоо ч гэсэн хуучин соц гэх орнууд дундаасаа хөгжил өндөртэй байгаа. Эстони бол хамгийн баян нь. Номинал днб 29 мянга буюу дэлхийд 40д эрэмбэлэгддэг. Манайх 4 мянга, 116д. Мөн тэд анх удаа Оросын хакеруудтай сайн дураараа тэмцэлдсэн. Үүнийг НАТО үнэлж саяхан сүлжээний аюулгүй байдлын хурлыг зохион байгуулсан. Мөн дэлхийд цахимаар бүхий л үйлчилгээ нэвтрүүлсэн анхны орон болоод байгаа. Манайхан ч хэд хэдэн удаа очиж туршлага судалж, нэвтрүүлж байна. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэвэл чам мэтээс аваад монголчууд ардчилал гэж эргүү 90 оны угаадастайгаа цуг амьдарсаар, хөгжлөөс хоцорсоор байгаа юм. Гол нь ардчилал яриад Эстони шиг мөнгө олдог, бусдад сургадаг бол өөр хэрэг. Гэтэл байхгүй шүү. Жишээ нь манайх Эстониос суралцаж байгаа шиг Эстони манайхаас суралцах зүйл байхгүй л байхгүй юу. Манай зиндаа бол Эстони битгий хэл хуучин соц-н, манайхаас ч явуу улсууддаа ч сургаж чадахгүй л байхгүй юу.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.183.105] 2019/3/15
Би тэгээд наадхаас чинь эсрэг юу бичсийн? Тэмээ гэхээр худлаа [хориотой үг] тэмээ л байж таараа гээд хэрэлддэг гар уу гүү юүү
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.121] 2019/3/15
Манайд бол эсрэгээрээ байдаг гэж шааснаа үнэнд гүйцэгдэхээрээ 90 оноо дурсаад яахав ч гэж балайрах шиг. Манайх дэлхийд тэргүүлэхгүй ч сүүл мушгиагүй дундаж л орон. 1990 оноос хойш бол эрчимтэй эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирсан нь үнэн. Харин дэлхий бол 90 онррс сайжраагүй ерөнхийдөө л аажим өсөлттөй байсаан. Дайн байлдаанаас төр засаг нь тогтворжсон орнуудад бол ямар засаглалтайгаас үл хамааран огцом өсөлт ажиглагдах нь тодорхой
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.175] 2019/3/15
Монгол Улс 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлээр дэлхийн улс орнуудаас 21 гэсэн үзүүлэлтээр 79т жагсдаг. Хуучин соц гэгдэх Казах, Үзбек, Орос, Украин, Эстони, Гүрж, Армени, Молдав, Латви, Литви зэрэг орнуудаас муу үзүүлэлттэй байгаа юм. Харин Түркмен 34, Тажик 31, Киргиз 25, Азербайжан 23 гэж бидний ард оржээ. Дэлхийн дундаж 39. Харин нэг хүртэлх насны үзүүлэлтээр Монгол улс бүс нутагтаа Казах, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос гэсэн орнуудаас муу үзүүлэлттэй, Хойд Солонгостой ижил анхааруулсан буюу шар өнгөөр тэмдэглэгдсэн байна. Мөн мэдээж дундаж наслалттай ижил санхүүгийн тогтвортой байдал, өндөр орлоготой Европ тивийн баруун хэсгийн улсууд хамгийн бага хүүхдийн эндэгдэлтэй байна. Эндээс дахиад л ижилхэн дүгнэлт болох ардчилал гэдэг нь зөвхөн баян оронд байдаг. Интернет хөгжсөн, мэдээ мэдээллийн хурд дийлдэхээ байсан энэ цаг үед дэлхий нийттэй хөл нийлүүлэх болохоос биш өнгөрсөн 90-ээд оноо дурсаж эмороод байх хэрэггүй. Үгүй бол ирээдүй гэж байхгүй болно. Үнэхээр ардчилсан юм бол
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.175] 2019/3/15
ардчилсан орнуудтайгаа өөрсдийгөө жишиж, тэр өндөрлөг рүү тэмүүлэх болохоос биш хөмөрсөн тогооны жаалууд аятай монголынхоо хэдэн мэдээлэлд тархиа атгуулаад суувал хөгжихгүй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [167.99.185.14] 2019/3/15
Африкийн улс орнуудын дундаж наслалт 2000 оноос хойш 9 жилээр нэмэгджээ. Манайх 6 жилээр нэмэгдсэн байна. Ингэхээр африкчууд манайхаас илүү ардчилсан юм байна. Гэхдээ африк руу ажил хийхээр дугаарладаггүй.
0 | 1 Хариулах
Зочин [64.119.25.121] 2019/3/15
Африкт зөндөө ардчилсан улс бий. Гэхдээ Афган ч гэсэн дундаж наслалт нь эрс нэмэгдсэн байх ёстой. 30 настайдаа буудуулж үхдэг байснаа одоо 45 тайдаа бөмбөгдүүлж үхдэг болсноор нас нь 15 жилээр уртассан гах гах
0 | 0 Хариулах
Зочин [167.99.185.14] 2019/3/15
Монгол Улсын дундаж наслалт 1992 онд 62 байсан бол 2017 онд 69 болж 7 жил арай хүрэхгүй нэмэгдсэн байгаа юм. 2012-2017 он хүртэл 5 жилийн хугацаанд дундаж наслалт 1 насаар нэмэгдээгүй. Гэтэл 1950 оноос хойш дэлхийн дундаж наслалт 10 жил тутамд 3 дээш жилээр нэмэгдсэн байгаа юм. Дэлхийн хамгийн урт насалдаг орнуудын дундаж наслалт өндөр байгаа шалтгаан нь ерөөсөө санхүүгийн тогтвортой байдал, өндөр орлого нь чухал үүрэгтэй байдаг байна. Монгол Улсын дундаж наслалт дэлхийн дундажаас 2 гаран жилээр, Азийн орнуудаас 4 гаран жилээр доогуур байна. 1950 онд Азийн улсуудын дундаж наслалт 41 байсан нь манайх ч ижилхэн байсан гэж үзвэл, 42 жилийн хугацаанд 21 насаар нэмэгдсэн буюу өмнөх нийгмийн үзүүлэлтээр бол 1992-2017 оны хооронд 7 гаран жил нэмэгдэх ёстой байсан ч 7 жил хүрэхгүй нэмэгдсэн ба 2016 онд бүр буурсан.
0 | 0 Хариулах
Зочин [104.248.132.149] 2019/3/15
ДЭЛХИЙД ХОРТ ХАВДРААР НЭГТ ЖАГСЧ БАЙЖ ҮХСЭН АЦАА ЯРИАД БАЙГАА ЛЛРУУД ВЭ. АРДЧИЛСАН ГАМИНГУУДЫГ ХҮЙС ТЭМТЭР. МОНГОЛЫГ ТЭД Л УСТГАЖ БАЙНА.
0 | 0 Хариулах
1 [180.149.96.90] 2019/3/15
Энд нэг соц үедээ гацчихсан шизо нэг байна лав.
0 | 0 Хариулах
Зочин [159.89.160.101] 2019/3/15
Чи өөрийгөө толинд хардаа малаа. Одоо хэн нь гацсан байна даа. 90 ондоо гацсан ардчилсан гамин минь. Дэлхий даяараа ардчиллыг нулимдаг болсон цаг шүү. Цаг үеийн хандлагаа мэдэрч амьдар илжигээ.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.69] 2019/3/14
Эмэгтэй дундаж наслалт бараг 11 насаар нэмэгдсэн, эрэгтэй дундаж наслалт бага байгаа нь нийт дундаж наслалтыг 7 р нэмэгдэх шалтгаан болсон.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.69] 2019/3/14
2015 он.Нялхсын эндэгдлийн түвшин 1990 оноос хойш бүх аймагт буурсан бөгөөд Дундговь, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Баянхонгор, Дорнод аймаг, Улаанбаатар хотод 50-иас дээш, Баян-Өлгий, Орхон аймагт хамгийн бага буюу 30-аас доош пунктээр буурсан байна. Харин Говьсүмбэр аймагт 13.4 пунктээр нэмэгдсэн байна.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.69] 2019/3/14
2014 онд 81.7 мянган хүүхэд төрсөн нь Монгол Улсын хувьд хамгийн олон хүүхэд төрсөн жил байсан бол 2015 онд 80.9 мянган хүүхэд амьд төрсөн нь 15 жилийн өмнөхөөс 58.2 хувь, 10 жилийн өмнөхөөс 79.0 хувь, 5 жилийн өмнөхөөс 22.7 хувиар өсч
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.69] 2019/3/14
Улсын хэмжээнд 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 1990 онд 121.6 байсан бол 2015 онд 25.6 болж 4.8 дахин буурч,
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.69] 2019/3/14
Соц нийгмийн үеийнхээс монголчуудын дундаж наслалт бараг 10 насаар нэмэгдэж, 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 дахин буурсан статистик мэдээлэлийг хэн ч чөлөөтэй олоод үзчих боломжтой. Нийгэм эдийн засгийн бүх үзүүлэлт өссөн дүнтэй байна. Одоо Монголд юу нь эсрэгээрээ байгааг яг бодит баримтаар баталчих орк байна уу? Байхгүй л дээ та нар чинь 10 жил дунд сургууль 4 жил дээд сургуульд сураад ч тоо сураагүй лалрууд шүү дээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.177.190] 2019/3/14
энэ бол зүгээр л дэлхийн чиг хандлага. 90-ээд оноос хойших ардчилсан, ардчилсан бус бүх орнуудын дундаж наслалт, хүүхдийн эндэгдэл буурсан байх ёстой. дэлхий даяар шинжлэх ухаан, анагаах хөгжиж байна, эм эмнэлгийн чанар ч уг хөгжлийг дагаад нэмэгдэж байгаа зүй тогтол. үүнийг ардчилалтай бүү хольж хутгаарай
2 | 1 Хариулах
Зочин [59.153.115.69] 2019/3/14
За 90 оноос хойш дэлхийн дундаж наслалт хэдээр нэмэгдсэн юм. Тоогоо бич дээ
1 | 1 Хариулах
Зочин [64.119.21.83] 2019/3/15
геронтологи буюу хөгшрөлтийг судалдаг анагаах ухааны салбар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. тэдний судалгаагаар бүх дэлхийн хөгшчүүд маш "залуужсан". одоогийн 70-тай хөгшчүүд хуучнаар 60-тай ахмадуудтай нийцэх нтр гээд зөндөө судалгаа бий, сонирхож үзнэ бизээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.175] 2019/3/14
Санаан зоргоороо бурагч, ардчилсан орк гэдэг хүн энд дүрээрээ явж байна. Монгол Улсын дундаж наслалт 1992 онд 62 байсан бол 2017 онд 69 болж 7 жил арай хүрэхгүй нэмэгдсэн байгаа юм. 2012-2017 он хүртэл 5 жилийн хугацаанд дундаж наслалт 1 насаар нэмэгдээгүй. Гэтэл 1950 оноос хойш дэлхийн дундаж наслалт 10 жил тутамд 3 дээш жилээр нэмэгдсэн байгаа юм. Дэлхийн хамгийн урт насалдаг орнуудын дундаж наслалт өндөр байгаа шалтгаан нь ерөөсөө санхүүгийн тогтвортой байдал, өндөр орлого нь чухал үүрэгтэй байдаг байна. Монгол Улсын дундаж наслалт дэлхийн дундажаас 2 гаран жилээр, Азийн орнуудаас 4 гаран жилээр доогуур байна. 1950 онд Азийн улсуудын дундаж наслалт 41 байсан нь манайх ч ижилхэн байсан гэж үзвэл, 42 жилийн хугацаанд 21 насаар нэмэгдсэн буюу өмнөх нийгмийн үзүүлэлтээр бол 1992-2017 оны хооронд 7 гаран жил нэмэгдэх ёстой байсан ч 7 жил хүрэхгүй нэмэгдсэн ба 2016 онд бүр буурсан. Эндээс ерөөсөө ардчилал гэдэг нь баян орнуудаг байдаг. Манай ардчилал бол
0 | 2 Хариулах
Зочин [103.212.116.175] 2019/3/14
Манай ардчилал бол зөвхөн улстөрийн, олон намын тогтолцоонд, түүгээр дамжуулж үг хэлэх боломжтой л байдаг болохоос биш барууны орнууд шиг нийгэм бүхэлдээ ардчилсан биш.
0 | 0 Хариулах
зочин [182.160.40.106] 2019/3/14
АРДЧИЛСАН СУДЛААЧИД ӨӨРСДИЙН ДЭГЛЭМ, ҮЗЭЛ БОДЛОО СУДАЛСАН БОЛЖ ХАРАГДААД БАЙГАА ЮМ УУ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.175] 2019/3/14
Эргүү оркууд вэ. Манайд ирээд үзэх хэрэгтэй. Ардчиллын үлгэр жишээ, баян бүрд нь халхын хавтгайд л байна.
0 | 1 Хариулах
Зочин [59.153.115.69] 2019/3/14
За манайд ирээд үзэхээр ардчилалд шилжсэнээс хойш эрүүл мэндийн ямар үзүүлэлтүүд буурсаныг тоогоор илэрхийлээдэх дээ. Өө чи нээрээ тоо мэдэхгүй [хориотой үг] л даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.190] 2019/3/14
ай мэдкүү, манайд бол эсрэгээрээ. осол аваар, гал түймэр, амиа хорлолт, архидалтаас болж хордлогонд орох нтр гээд бөөн бөөнөөрөө л явж байгаа шт. дэлхийн эрүүл мэнд, анагаах ухааны түвшин, эм эмнэлгийн чанар бүхэлдээ сайжирсан хөгжсөн нь үнэн, гэхдээ энэ нь ардчилалтай шууд холбоогүй зүйл
2 | 0 Хариулах
иргэн, [202.179.24.123] 2019/3/14
манайд бол таг Эсэргээрээ ш дээ юун Урт наслах энэ тэр вэ Өвөлдөө туршилтын Огтоно шиг Утаанд угаартай Зундаа Цэвэрлэх байгууламж Гэр хороололын Ил задгай жорлонгийн үнэрт Хордож Төрийн өндөр Албан тушаалтангууд нь Хууль завхаруулж Хулгай Луйвар хийж Иргэдээ бухимдуулж байгаа энэ Бид Урт ннаслах ч дээ Чааваас дээр нь Тэтгэврийн насаа нэмүүлчихсэн Тэтгэвэрт гараад бараг маргааш нь Чад болж байхад шүү яаж Урт наслах вээ дээ Монголд
2 | 0 Хариулах
Зочин [203.96.30.123] 2019/3/14
хуурамч ардчилалтай орны иргэд шүү дээ бид
0 | 1 Хариулах
Зочин [122.201.23.91] 2019/3/14
Зүрхээр явуулчих гээд хэцүүм байна шдэ [хориотой үг]
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.41] 2019/3/14
:heart_eyes:
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.34] 2019/3/14
Mongol dahi ardchilal end hamaagui shuu naizyydaa !
2 | 1 Хариулах
зочин [182.160.40.106] 2019/3/14
БАС АРДЧИЛЛЫГ ЗЭРЭГЛЭН ХУВААДАГ БОЛОХ НЬ ЭДГЭЭР АРДЧИЛСАН СУДЛААЧДЫН НЭГ ҮҮ ХАХА
0 | 1 Хариулах