ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Korean Air компани Boeing 737 Max загварын онгоцны захиалгаа эргэж харахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Этиопт гарсан онгоцны ослын дараа Өмнөд Солонгосын хамгийн том агаарын тээвэрлэгч Korean Air компани энэ онд багтан зургаан ширхэг Boeing 737 Max онгоц нисгэхээр төлөвлөөд байснаа цуцалж магадгүй болжээ.

“Эцсийн шийдвэрээ гаргахад эрт байгаа ч өчигдрийн осол манай төлөвлөгөөнд нөлөөлж магадгүй боллоо” хэмээн Korean Air компанийн төлөөлөгч хэвлэлд ярьсан байна.

Тус компани ийм загварын 50 ширхэг онгоц худалдаж авах гэрээг 2015 онд Boeing компанитай байгуулж байжээ. Таван сарын өмнө Boeing 737 Max загварын онгоц Индонезийн эрэг орчимд мөн осолдож, 189 хүний амь үрэгдсэн юм.

Дээрх хоёр осол хоорондоо холбоотой нь батлагдаагүй ч хоёул хөөрснөөсөө хойш 15 минутын дотор унаснаараа ижил төстэй байгаа ажээ.

Одоогоор Өмнөд Солонгосын зөвхөн Eastar Jet компани хоёр ийм загварын нисэх онгоц үйлчилгээндээ ашиглаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр дөрвийг нэмэх төлөвлөгөөтэй байгаа.

Jeju Air, T’way Air компаниуд дээрх загварыг удахгүй худалдаж авахаар төлөвлөжээ. Гэвч Этиопт гарсан осол эдгээр компаниудын төлөвлөгөөнд нөлөөлж магадгүй болоод байна.

Өмнөд Солонгосын газар, дэд бүтэц, тээврийн яам тус улсад ашиглагдаж байгаа бүх Boeing 737 Max нисэх онгоцнуудад үзлэг шалгалт хийх тушаал өгсөн байна. Мөн бүх авиа компаниудад энэ загварын нисэх онгоцыг шинээр авахаа азнах чиглэл өгчээ.

Дэлхийн олон орны агаарын тээврийн байгууллагууд одоо Этиопт гарсан ослын дүгнэлтийг чих тавин хүлээж байна. Африк тивийн агаарын тээврийн компаниудын аюулгүй байдлын үнэлгээ сайнд тооцогддоггүй ч Ethiopian Airlines нь тивдээ хамгийн шилдэгт тооцогддог байсан юм.

 

Эх сурвалж: Korea Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.62] 2019/3/11
Одоо онгоцнуудаа задалж загварыг нь жаахан өөрчлөөд өөр нэр өгөөд л зарах байх.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.190.56] 2019/3/11
Одоо америкчууд бусдыг буруутгах ямар л арга чарга байна бүгдийг хайж байгаа байлгүй.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.49] 2019/3/11
МИАТ энэ жил Боинг 737 Мах онгоц нэмэж 2 ширхэгийг авна. Монголчууд ч бас Боинг 737 Мах загварын онгоц авахаа азнах хэрэгтэй. Эхний 15 минут аюултай л гэж байна шүү !!!
6 | 1 Хариулах
Зочин [103.10.21.33] 2019/3/11
Эхний 15 минутаа давчихвал гаагүй байхаа.
0 | 3 Хариулах
Зочин [121.169.156.218] 2019/3/11
Huu min hetsuude
0 | 0 Хариулах
Balairaad bhn [1.161.251.153] 2019/3/11
Technical ium yarij baihad irvaataad 15 minutaa dawuul gaiagui ntr. Teer ter temee yarij baihad yamaa yarihiin. Mechanic ed angi gemtsen eshul asuudaltai bol dawna ntr gej baidaggui ium tgd l fail bolood darai gazarddag ium.
5 | 0 Хариулах
Зочин [116.42.62.6] 2019/3/11
Bugdiiig n butsaaj og. Noyon trump yuu gehiig n harii
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.173] 2019/3/11
haluuhan ch yum bolj bnadaa
0 | 2 Хариулах
Зочин [112.186.235.181] 2019/3/11
Өчнөөн хүн үхчихээд бхад юун халуун
0 | 0 Хариулах
Зочин [182.242.24.243] 2019/3/11
за тэгвэл хүйтэн ч юм болж байна даа
1 | 0 Хариулах
Зочин [203.217.138.1] 2019/3/11
таёр ядаргаатайн. за дундаа хийе Сэрүүхэн ч юм болж бнадаа
0 | 0 Хариулах
haha [69.140.230.114] 2019/3/11
Buleehen geech
0 | 0 Хариулах